
Хүний эрхийн өдрийг тохиолдуулан хийж буй уг чимээгүй суултыг 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийх ба хүн тус бүр нэг минут асуудлыг ээлжээр босон зогсож танилцуулах гэнэ. Мөн эдгээр асуудлуудыг дамжуулах үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хүлээх бөгөөд УИХ-ын бүх гишүүдэд 76 асуудлыг хуваарилан өгөх бололтой. Түүнчлэн энэхүү “Монгол Улсын 76 шийдэх асуудал” төслийнх нь хүрээнд ирэх он нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн 76 асуудал тус бүрээр телевизийн нэвтрүүлэг хийж, асуудлыг нь авсан гишүүдийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Э.ЭНХ