
Өнөөдрийн байдлаар Алтайн нуруунаас эх авсан Буянт, Ховд гол, Хангайн нурууны өврийн Таац , Хар бут, Чигэртэй, Булган голууд үерлэснийг анхаарууллаа. Дээрх голын сав газраар нутаглан, суурьшиж буй малчид, түүгээр зорчих хүмүүс үер усны аюулаас болгоомжлохыг мөн сануулав. Цаашид энэ сарын 26, 29-нд нутгийн зүүн хагаст, 27,28-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох ажээ. Салхи 26,27-нд зарим газраар, 28,29-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм байна. Энэ хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх ажээ.