“Dreamliner” дахин ослын буулт хийв

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

“Dreamliner” дахин ослын буулт хийв

“United Airlines” нисэхийн
компанийн Мөрөөдлийн хөлөг тормозын системд гарсан техникийн доголдлын
улмаас нисээд эргэн буужээ. Зорчигчид гэмтэж бэртсэн зүйл гараагүй
байна.
Фото: AFP 2013/ Adrian Dennis

Хьюстон
(Техас) хотоос Денвер (Колорадо) рүү нислэг үйлдэх байсан Boeing 787
Dreamliner хөлөг тормозын системд гарсан техникийн доголдлын улмаас
ниссэн буудалдаа эргэн буулт хийжээ.

United Airlines компанийн
онгоц амжилттай газардсан ба зорчигчид бэртэж гэмтээгүй байна. Ийнхүү
Boeing 787 онгоц долоо хоногийн дотор гурав дахь удаагаа яаралтай буулт
хийлээ. Зургадугаар сарын 21-нд Лондоноос Хьюстонд нислэгтэй онгоц
Ньюаркт яаралтай буулт хийжээ. Техникийн доголдлоос болон 19-нд АНУ-аас
Токиод нисч байсан бас нэг онгоц  ослын буулт хийжээ. Өргөн их биетэй,
хоёр хөдөлгүүрт мөрөөдлийн гэж нэрлэгдсэн Boeing 787 онгоцны нислэгийн
өнгөрсөн оны нэгдүгээраас эхлэн зогсоосон байгаад тавдугаар сард
шалгалтын дараа нислэгийг нь зөвшөөрсөн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж