Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн байна

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, Баруун болон говийн  нутгийн  хойд хэсэг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр,  Говь, талын нутгаар  секундэд  түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Эгь-Үүр, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Алтайн уулс, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар  2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор болон Эгь-Үүр, Ерөө голын сав газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж