”Алим”-ны эзний агуу намтрыг туурвина

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

”Алим”-ны эзний агуу намтрыг туурвина

"Apple"-ын гүйцэтгэх захирал Стив Жобс өөрийн намтрыг бичих зохиолчийг сонгожээ. Тэрбээр Альберт Эйнштэйн болон Бенжамин Франклин нарын амьдралын түүхэн намтрыг бичсэн зохиолч Уольтэр Исааксоныг сонгосон бөгөөд 2012 онд ноён Стив Жобсын намтар хэвлэлтэнд орж, бэлэн болох юм байна.

Цахиуран хөндийн тод бэлгэ тэмдэг болсон ноён Жобс 2009 онд нойр булчирхайн хорт хавдар тусаад зогсохгүй элэг шилжүүлэн суулгах хүнд мэс ажилбарт орсон бөгөөд түүнийг өвчинтэйгээ хэрхэн тэмцэж, зориг хатуужил гаргаж, ажлаасаа огт хөндийрөлгүй хүнд давааг давч чадсан тухай намтар номонд нь оруулахаар зохиолч төлөвлөжээ. Жобс персонал компьютерийн үеийг бүрэн өөрчилсөн түүхт хүн бөгөөд алимнаас гаргаж авсан чанамалууд буюу Apple-ийн бүтээгдэхүүнүүд нь түүнд Apple-ийн эцэг гэсэн нэрийг оноон өгчээ.

Б.Энхцэцэг
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж