К.Возняцки Понте-Ведрагийн цом хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

К.Возняцки Понте-Ведрагийн цом хүртлээ

Дэлхийн чансааны жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Данийн 19 настай залуу теннисчин Каролина Возняцки Флорида мужийн Понте-Ведрад зохиогдсон “MPS Group Championships” тэмцээний аваргын төлөө Беларусийн Ольга Говорцоваг 6-2; 7-5 харьцаатай хожиж, тэмцээний аваргын цом хүртлээ. Тэрбээр ийнхүү WTA-ээс жил бүр зүлгэн талбайд зохион байгуулдаг тус тэмцээнд хоёр дахь удаагаа түрүү авч байгаа юм. Түүнчлэн энэхүү аваргын цом Возняцкигийн долоо дахь WTA-ын цом, харин энэ жилийн хувьд анхных нь түрүү ажээ.
Мөн энэ үеэр Испанийн Андалусия хотноо Италийн теннисчин Флавия Пеннетта болон Испанийн Карла Суарез Наварро нар Андалусиягийн нээлттэй тэмээний аваргын төлөө тоглож, Пеннетта 6-2; 4-6; 6-3 харьцаатай ялалт байгуулсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж