Кэти Перри нөхрөөсөө салаагүй

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Кэти Перри нөхрөөсөө салаагүй

Дуучин Кэти Перри нөхрөөсөө салж байгаа гэдэг яриаг үндэслэлгүй гэжээ. Өнгөрсөн жил Энэтхэгт сүй тавьсан хосын харилцаа таарамжгүй байгаа талаар хэвлэлээр шуугих болсноос Кэти ийм арга хэмжээ авчээ. 27 настай дуучин бүсгүйг Британийн инээдмийн жүжигчин Расселаас салах өргөдлөө өгсөн талаар саяхан нэгэн сонин мэдээлсэн ажээ. Харин дуучин бүсгүй нөхрөөсөө салах өргөдөл өгсөн гэдэг яриа үндэслэлгүй гэж “Twitter”-тээ бичсэн гэнэ. Тэрбээр Америкийн телевизийн цуврал “All My Children” киноны дүр Эрикатай өөрийгөө харьцуулж, “Эхлээд жирэмсэн болж, дараа нь салдаг би ямар Эрика биш дээ” гэжээ. Хос хоёр саяхан Лос Анжелес дахь Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохоор хамтдаа явсан гэнэ.
Н.Энх
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж