Rachel McAdams сүй тавьсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Rachel McAdams сүй тавьсан уу?

Холливуудын үзэсгэлэнт бүсгүй Rachel McAdams нууцаар сүй тавьсан тухай 
хэвлэлүүдээр шуугиж байна. Тэрбээр найз залуу Michael Sheen-тэй
Лос-Анжелос хотноо явж байхдаа зүүн гарын ядам хуруундаа алмаазан
шигтгээтэй сүйн бөгж зүүсэн байсан гэнэ.
Мөн түүнийг “The NoteBook”
кинонд хамтран тоглосон жүжигчин Ryan Gosling-той хайр сэтгэлийн
холбоогоо дахин сэргээж, сүй тавьсан тухай Life&Style Magazine
мэдээлжээ.
Одоогоор жүжигчин бүсгүй албан ёсоор ямар нэгэн мэдээлэл
хийгээгүй байгаа учраас дээрх хоёр мэдээллийн аль нь үнэн болох нь
тодорхойгүй байна.

Н.Наран

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж