Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Цасан шуургатай

Сар шинийн өдрүүдэд налгар тайван байсан  тэнгэр хангай өндрөөс эвгүйтэх бололтой. Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр бол  өнөөдрөөс нутгийн хойд хэсгээр үүлшиж баруун зүгийн нутгийн зүүн болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурах гэнэ. Бусад нутгаар үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 10-15 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10   метр. 4-6 градус хүйтэн байна.
Ж.ГЭГЭЭ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж