Хууль бусаар мод тээвэрлэж байжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Хууль бусаар мод тээвэрлэж байжээ

Сонгинохайрхан дүүргийн иргэн гарал үүслийн зөрчилтэй 4м/куб мод тээвэрлэж явсныг өнгөрсөн шөнө илрүүлэн саатуулсан байна.  Зөрчлийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтын замд илрүүлсэн бөгөөд дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны иргэн Х 30 настай, эрэгтэй  УБӨ89-20 дугаартай Киа Бонго машинаар дээрх модыг тээвэрлэж явсан аж.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд баригдаж буй сургуулийн барилгын хашаанд байсан контейнерээс эд зүйл алдагдсан байна гэсэн мэдээллийг  ирүүлснийг шалгахад, “Интера инженер” ХХК-ийн эзэмшлийн контейнерээс 60-70кг БНХАУ-д үйлдвэрлэсэн гагнуурын аппарат, 100м орчим урт  кабелийн утас, газар ухагч багаж, 500вт-н чийдэнтэй 2ш гэрэлтүүлэгч зэрэг эд зүйлс алдагдсаныг тогтоож, тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах  “Маршал таун” хотхоны оршин суугч иргэн Б-гийн  гэрээс бага гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга хоёр ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, цагаан өнгийн церкон болон сапфирь шигтгээтэй монетон бөгж, БНСУ-д үйлдвэрлэсэн Compag зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдсаныг тогтоон хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Ш.Чимэг
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж