Цагдаагийн удирдлагуудад ял төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Цагдаагийн удирдлагуудад ял төлөвлөж байна












2008
оны долдугаар сарын 1-ний  УИХ-ын
сонгуулийн үймээний үеэр таван хүний амь нас эрсдсэн хэргийг  Улсын ерөнхий прокурорын даалгавараар сэргээ
сэн билээ. Өмнө нь таван хүн амь насаа
алдсан хэрэгт  тухайн үеийн Цагдаагийн
ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд,
нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн
дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёр
дахь хэсэгт зааснаар” Төрийн албан хаагч эрх мэдэл албан тушаалын байдлаа
урвуулан ашиглаж энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан” гэх зүйлчлэлээр эрүүгийн хэрэгт тат
сан юм. Холбогдогч нэг бүрт тодорхой
албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэлх хугацаагаар
хасч тав хүртэлх жилийн хорих ял төлөвлө
ж ч байсан. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнуудтай
холбоотой энэ хэрэг

нийслэлийн Прокурорын газарт хяналтын шатандаа Өршөөл үзүүлэх тухай хуульд
бүхэлдээ хамрагд
сан юм. Тэгвэл энэ хэрэг хаашаа ч эргэж магадгүй нөхцөл үүсчээ. Цагдаагийн удирдлагуудад
холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөн
гэж баттай эх сурвалж хэллээ.

Ч.Амарболд,
Д.Зоригт, Ш.Батсүх нарт  өмнө нь үүсгэсэн
эрүүгийн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294
-ийн 2- буюу  “Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх,
хэрэгжүүлэхгүй байх” гэсэн зүйлчлэлээр хэрэгт татжээ.
Энэ зүйл анги нь цэргийн албан
тушаалтны гэмт хэргийн зүйлчлэлд багт
даг юм байна. Уг зүйлчлэлийг хуульд тайлбарласнаар “Захирагч
эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулж хууль дүрмээр олгогдсон эрх мэдэл,
албан тушаалын байдлаа цэргийн албаны сонирхолд
хортойгоор ашиглаж бусдад хуульд
заасан үлэмж хэмжээний хохирол учруулахыг хэлнэ”
гэж заасан байна. Үүнээс харвал
цагдаагийн удирдлагууд энгийн иргэд рүү буудах тушаал өгсөн хэрэгт татагдаад
байна.
Захирагч
эрх мэдлээ хэтрүүлэх  гэдэг нь хуулиар
олгогдоогүй, эсвэл дээд шатны даргынхаа эрх мэдлийг дур мэдэн эдэлсэн, хамтын
шийдвэр гаргах асуудлыг ганцаараа дур мэдэн шийдвэрлэсэн байхыг хэлэх аж. Эл  зүйл ангиар ялыг хүндрүүлэх нөхцөлд  их хэмжээний хохирол учирсан байхыг
хамааруулдаг гэнэ. 
Гэхдээ тэдний
буудах тушаал өгсөн, өгөөгүй талаарх мэдээллийг нууцаллаа. Цагдаагийн албан
хаагчид нэмэлт мөрдөн байцаалтаар өмнөх мэдүүлгээсээ татгалзаж шинэ мэдүүлэг
өгсөн байхыг ч үгүйсгэх аргагүй.

Ямартай ч энэхүү зүйл заалтын дагуу тэдний гэм буруутай нь шүүхээр
тогтоогдвол  эрх мэдлээ урвуулан
ашигласан  гэдгээр  5-108 жилийн хорих ял оноох
оор заажээ.

Таван
хүний ам
ийг хөнөөсөн хэргийн
мөрдөн байцаалтын талаархи мэдээлэл олон нийтэд хаалттай байгаа ч зарим эх
сурвалжийн мэдээллээр хэрэгт арав гаруй цагдаагийн албан хаагчдыг нэмж
сэжигтнээр татсан мөн нэлээд олон гэрчээс тайлбар мэдүүлэг авчээ. Эл
хэргийг  сэргээн шалгах эхэлсэнээс хойш
“Цагдаагийн ар гэрийн холбоо”-ынхон 2008 оны долдугаарс арын 1-нд болсон
үймээнтэй холбоотой хэргийг дахин шалгаж эхэлснийг эсэргүүцэн хэвлэл
мэдээллийнхэнд ханд
аж байсан.
Үүнийг тус холбооныхон “ Энэ хэрэгт холбоотой дарга, удирдлагуудыг нь
өршөөлд хамруулчихсан атлаа танил талгүй хэдэн цагдаа
нарт хэргийг тохох санаатай бололтой” гэсэн мэдээллийг өгч байв.

Юутай
ч  
цагдаагийн
удирдалгуудын хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж,Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах
ямар
ч
боломжгүй
болж улмаар мөрдөн байцаах ажиллагааны хуулийн хугацаа дуусч хяналтын шатанд
шилжиж буй бололтой.

Тиймээс долдугаар 1-ний үйл явдлын талаар УИХ дүгнэлт хийхээс өмнө хэрэг
дахин өөр тийш эргэв. Долдугаар сарын 1-ний үймээний дараа салбарын сайдаасаа
эхлээд цагдаагийн удирдлагууд бүгд галт сум хэрэглээгүй гэж хариуцлагатайгаар
мэдэгдэж байсан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан галт сум
хэрэглэснийг тогтоогоод байна. 


Долдугаар сарын 1-ны дараа хариуцлагатай албан
тушаалтнууд энэ хэргийн талаар хэрхэн тайлбар хийж, юу гэж мэдэгдэж байсан
талаарх мэдээллийг “АЭ” өмнө нь цаг алдалгүй хүргэж байсан билээ. Энэ удаад
тэдгээр хүмүүс юу гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч байсныг
сануулах үүднээс түүвэрлэн хүргэж байна.

  •  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил:

-Манай цагдаагийн албан хаагчид долдугаар сарын 1-ний Онц байдал зарласнаас
хойш галт зэвсэг хэрэглээгүй. Таван хүн амиа алдсаны гурав нь буудуулж нас
барсан нь тогтоогдсон. Энэ хэргийг илрүүлэхээр шалгаж байна. Бидэнд ирсэн
мэдээллээр үймээнд оролцсон иргэдэд буу зэвсэг байсан гэсэн. Нууж хаасан зүйл
байхгүй.

  • ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, генерал Ч.Амарболд:

-Үймээний үеэр 1300 цагдаагийн албан хаагчид ажилласан. Үймээн хяналтаас
гарсан учраас бид Цагдаагийн хуульд заасны дагуу резинэн сумаар цэнэглэсэн буу,
нулимс асгаруулагч хэрэглэсэн. Цагдаа нарт галт зэвсэг хэрэглэх үүргийг би өгөх
ёстой. Гэхдээ өгөөгүй. Сургуулийн сумаар хүмүүсийн дээгүүр буудсан.
Цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэж хүн буудсан гэдгийг няцааж байна.  Галт сум ч тараагаагүй.

  • УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах
    албаны дарга Б.Галдаа
    :

Дарга
нар нь тушаал өгөөгүй байх гэж би хэлж чадахгүй.  Тушаал өгөгдсөн. Гэхдээ
ямар тушаал гэдэг нь сонин. Тааралдсан болгоноо бууд, эсвэл гарцаагүй
тохиолдолд хэрэглээрэй гэж сумаа тараасан уу. Одоо хэлэхэд бэрх. За одоо ингэж
хэлнэ шүү гэх мэтээр үүрэг чиглэл өгөгдсөн байдаг нь хэргийн ул мөрийг
арилгахад чиглэсэн үйл явдал
. “Буу­дах эрх
өгөөдөх” гэж орилсон
хүн бий. Бид одоо нэр хэлэх
хэрэггүй. Гэхдээ хавтаст хэрэгт бол тийм юм бий.
Энэ үг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд
хамаарч байсан хүмүүсээс л тавьсан асуудал юм.

  • 7 сарын 1-нд амиа алдсан Э.Доржсvрэнгийн аав Ц.Энхбаяр:

-Гэрчүүд цагдаа иргэдийг буудсан гэдгийг нотлож байна. Буудсан гээд байгаа
хүмүүсийн явсан зам, маршрут нь буудуулсан хүмүүсийн байрлалтай тохирч байна.
Цагдаагийн ийм буунаас тийм сумны хонгио гарчээ. Энэ буугаар энэ хонгиог
буудсан байна гэдгийг шинжилгээгээр нотолчихсон байгаа. Хавтаст хэрэгт
хөдлөшгүй нотлох баримт бий. Буу барьж явсан хүн нь тодорхой. Буунаас нь сум
гарсан нь тодорхой. Гарсан сум нь хүний амийг хөнөөсөн нь тодорхой.

Н.Түвшин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж