Хип хопчин Цэцээ буяны үйлс хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Хип хопчин Цэцээ буяны үйлс хийнэ

“Vanquish” хамтлагийн гишүүн Цэцээгийн гурав дахь цомог худалдаанд гарчээ. Тэрбээр “2012” нэртэй шинэ цомгийн нээлтээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд онлайнаар хийсэн бөгөөд энэ оны гуравдугаар сарын 29-нөөс худалдаж эхэлсэн байна. Тус цомогт 19 уран бүтээл багтсан бөгөөд цомгийн борлуулалтаас олсон ашгийг бүгдийг нь асрамжийн газрын хүүхдүүдэд зориулах гэнэ. Цомгийг “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр 6066 төгрөгөөр худалдаалж байна. Цэцээгийн анхны цомог нь 2008 оны арваннэгдүгээр сарын 24-нд “220” нэртэйгээр, хоёр дахь цомог нь 2009 оны долдугаар сарын 9-нд “Халзан толгой, хоёр соёо” нэртэйгээр худалдаанд гарч байсан билээ.

М.Дөл

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж