Verizon iPhone 4-ийг худалдаалах мөч ойртлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Verizon iPhone 4-ийг худалдаалах мөч ойртлоо

АНУ-ын Verizon Wireless онлайн дэлгүүр дээр iPhone 4-ийг худалдаалж эхлэх мөч ойрхон ирлээ. Тус компани Apple-ийн iPhone-ийн худалдан авалтын урьдчилсан захиалгыг хоёрдугаар сарын 3-ны шөнийн 03:00 цагаас авч эхлэхээр болсон бөгөөд хоёрдугаар сарын сүүлээр худалдаанд гаргах юм байна. Verizon Wireless дээр 16GB-ийн iPhone4 199 ам.доллараар, 32GB-ийнх нь 299 ам.доллараар худалдаалагдах ажээ.

Verizon дээр iPhone-ийг худалдаалж эхлэх мөчийг маш олон хүмүүс хүлээж байгаа тухай вэбсайтуудаар тасралтгүй бичиж байсан бол тун удахгүй тэдгээр хүмүүсийн хүсэл биелэх гэж байна.

Б. Энхцэцэг
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж