Шинэ Спортын ордны барилгын ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Шинэ Спортын ордны барилгын ажилтай танилцлаа

Шинэ Спортын ордны барилгын ажилтай танилцлаа
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Монголын үндэсний Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Спорт ба эмэгтэйчүүд “комиссын дарга Д.Арвин  БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэл хотноо баригдаж байгаа “Спортын ордон”-ны ажлын явц байдалтай өчигдөр үдээс хойш  газар дээр нь очиж  танилцлаа.

Мөн энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар  Монголын Үндэсний Олимпийн хорооны урилгаар манай оронд айлчилж байгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Биеийн тамир, спортын агентлагийн дарга Владислав Матвеевич Бумбоскин, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын газрын дэд дарга Ли Жи Ёо нарын хамт хүрэлцэн ирсэн юм.

Ч.Наранбаатар дарга Африкийн олон оронд спортын ордон барьж ашиглалтад оруулсан туршлагатай Хятадын “Шанхайн барилгын ерөнхий групп “маш сайн ажиллаж байгааг энэ үеэр дуулгасан. Мөн барилгын төслийг хариуцан ажиллаж байгаа хятадын талын захирал Жон Зи Вэй, энэхүү  спортын ордон ашиглалтад орсноор тив дэлхийн хэмжээний  спортын тэмцээн уралдааныг  зохион байгуулан явуулах бүрэн боломжтойг  хэлээд, барилгын ажлыг энэ оны найман сарын дундуур эхний ээлжинд хүлээлгэн өгч, есдүгээр сард бүрэн ашиглалтанд оруулах боломжтойг танилцууллаа.

Спортыг  дэмжих үйл ажиллагааг явуулж байгаагийн нэг томоохон ажил нь энэхүү спорт цогцолборын барилга юм. Энэ ажлыг эхлүүлэхэд тийм амар байгаагүй. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2003 оноос хэд хэдэн удаагийн  гарын үсэг зурсан эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 онд БНХАУ-д айлчлах үедээ Улаанбаатар хотод спортын ордон бариулах хүсэлтээ тавьж энэ ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэхүү бүтээн байгуулалт  манай  нийт тамирчид, спорт сонирхогчдыг баярлуулаад зогсохгүй,  2012 оны олимпид оролцох тамирчид  бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийх,  спортын тавцанд амжилт гаргахад ихээхэн ач тустай . Одоо тамирчдын  хувийн бэлтгэл, сургуулилт ямар байх нь өөрсдөөс нь шалтгаална гэлээ.

Энэхүү ордон нь БНХАУ-ын 111 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил 95 орчим хувьтай байна. Тус спорт ордон нийт 5045 хүний суудалтай, тоглолт явуулах гол талбайн хэмжээ нь 2950 м2 хэмжээтэй, 260м2 хэмжээтэй бэлтгэлийн хоёр жижиг заал болон нийт 134 өрөө тасалгаатай юм байна. Үүнд, албан тасалгааны болон аж ахуйн зориулалтаар ашиглах 32, нийтийн бие засах 35, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах болон хэвлэл мэдээллийн 30, тусгай зориулалт болон техникийн 37 өрөөтэй.Мөн  спортын ордонд уралдаан тэмцээн явагдахаас гадна соёлын арга хэмжээ явуулахад зориулагдсан гэрэлтүүлэг болон акустикийн орчин үеийн шаардлагад нийцсэн нөхцөлтэй байхаар шийдэгдээд байгаа талаар УИХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж