“… Монголд
барагцаагаар унтарсан 400 шахам галт уул байгаагаас Дарьгангад 220
гаруй, Говьд 40-50, Хангайд 45-50, Хэнтийд 20 шахам, Соёны нуруунд 20
орчим, Алтайд 10 гаруй бий гэдэг. Эдгээрийн дотроос Хорго хамгийн залуу,
дөнгөж хоёр түм орчим жилийн өмнө унтарсан уул гэнэ.
Архангай
аймгийн Тариат сумын нутагт оршдог, Хорго уулын байгалийн үзэсгэлэнт
газар нь 56 ам.км талбай бүхий нутгийг эзэлдэг. Энэхүү өвөрмөц газрыг
1965 онд улсын хамгаалалтад авчээ.
Энэ нутаг газар зүйн
талаасаа Хангайн уулархаг дэд мужийн төвд, Тэрхийн цагаан нуурын зүүн
хөвөөнд оршдог. Далайн түвшнээс дээш 2100-2200 метр өндөрт байрлах
бөгөөд унтарсан галт уулсын гүнзгий өрх тогоо, бялхан гарсан хүрмэн хад
цохио, ангал, хонгил, агуй, нүх, асга хайрга, хүрмэн тавцан тэргүүтэй
хоргодох газар нэн элбэг тул Хорго хэмээн нэрийдэх болсон гэдэг. Хангайн
дэд мужийн ойт хээр, уулын хээр зонхилсон Хорго нутгийн зөвхөн дархан
хилийн доторх ба гаднах газар зүйн иж бүрдэл нь олон янз, гайхам сонин
сайхан үзэсгэлэнтэй юм.
Үргэлжлэл