Бага хуралд гурван нэр оруулах уу?

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

МАН-ын IX Бага хурал

Бага хуралд гурван нэр оруулах уу?

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн тасгийн үүдний өрөөнд өчигдөр ойролцоо насны гурван хүүхэд нүүрээ битүү боочихсон хэвтэж байв.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралдсан ч Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулаагүй завсарласан. Тусгаар тогтнолын ордонд 10.00 цагт зарлагдсан Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ. Удирдах зөвлөлийн хурлаар У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын хоёрыг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хуралд оруулахаар ярилцаж байгаа ч тохиролцож чадаагүй учраас гурвууланг нь Бага хуралд оруулахаар болсон талаар зарим эх сурвалжууд хэлж байна. Өмнө нь У.Хүрэлсүхтэй хамт Ө.Энхтүвшин, Н.Энхболд хоёрын нэгийг Бага хуралд оруулахаар ярилцаж байсан юм. 

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдахаар товлогдсон. Удирдах зөвлөл хуралдаж дууссаны дараа Бага хурал хуралдана.  

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж