Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гишүүдийг тойрогтоо ажиллах боломжоор хангахын тулд УИХ-ын хаврын чуулганыг зургадугаар сарын 14-28-ны өдрийг дуустал хугацаанд түр завсарлуулсан. УИХ-ын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бүрт хаврын чуулганыг түр хугацаагаар завсарлуулдаг дэгтэй.
Түр завсарлагын хугацаа ирэх долоо хоногт дууссанаар пүрэв гариг буюу зургадугаар сарын 29-өөс гишүүд ажилдаа орно.
Гэхдээ хаврын чуулганыг жил бүрийн долдугаар сарын 5-нд өндөрлүүлэх дэгтэй тул удалгүй гишүүд амралтаа авах юм. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон шинэ төрийн тэргүүний тангаргыг өргүүлж, баталснаар УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлнэ гэж ойлгож болно.
Г.ХОРОЛ