Жанцанноров гуайн даалгавар

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Жанцанноров гуайн даалгавар

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өчигдөр хүүхэд асран хүмүүжүүлэх төв дээр “Хүний сайхан сэтгэл” өдөрлөг болсон билээ. Тус өдөрлөгт Монголын 20 шахам ардын жүжигчид хуран цуглан тус төвд сурч, амьдарч байгаа хүүхдүүдийн урлагийн үзүүлбэрийг үзэн өөрсдийн гарын бэлэг цомог, номоо бэлэглэсэн юм. Энэ үеэр Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай  хүүхдүүдэд даалгавар өгөв. Тэрбээр хүүхэд тус бүрийг 24 хуудастай дэвтэр шинээр нээн энэхүү өдөрлөгт ирсэн ардын жүжигчдийн нэрийг бичээд ард нь өөрсдөө тухайн жүжигчнийхээ талаар мэдээлэл цуглуулан бичиж зургийг нь олж наагаарай хэмээн захилаа. Мөн Н.Жанцанноров гуай хавар тус төвд эргэн зочлон хэн хамгийн сайн хийсэн хүүхдийг шалгаруулахаа амлав.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж