Наймаалж Пауль 2010 оны хамгийн ер бусын амьтанХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлДэлгэрцэцэг2010-12-23Их Британид жилийн хмгийн ер бусын бөгөөд инээдэмтэй байдал, үзэгдлийг шалгаруулдаг DAFTA Awards шагналтнуудыг шалгаруулсан байна. Арван номинациар шалгаруулдаг уг шагналын жилийн хамгийн ер бусын амьтнаар зөнч наймаалж Паулийг нэрлэжээ. Наймаалж дэлхийн хөлбөмбөгийн аваргын найман тэмцээний дүнг яг тааснаараа алдаршсан юм. Талийгаач наймаалж энэ шагналын “жилийн персон” номинацид бас өрсөлдөж байсан боловч теле маньяк Пол Ярроуд тэр цолыг алдсан байв. Их Британийн иргэн тэрбээр телевизийн олон сурвалжлага дээр дүрс нь орж байжээ.Ш.СамбууХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл