Грэммийн наадмын нэг дэвшигчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Грэммийн наадмын нэг дэвшигчид тодорлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам болох Грэммийн наадам энэ
    жилийн нэр дэвшигчдээ өчигдөр албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтыг
    өдгөө 36 настай нэрт реппер Эминем нийт 10 төрөлд нэр дэвшснээр тэргүүлж
    байна. Тэрбээр хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аван, хар
    тамхинд орсон шаналгаат донтолтоо эмчлүүлсэн билээ. Харин зургадугаар
    сард худалдаанд гаргасан түүний “Recovery” цомог хөгжмийн ертөнцөд
    тэсрэлт хийсэн ба репийн хаан эргэн ирлээ хэмээн шуугицгааж байсан юм.

    Хип хоп дууны ангилалд оны шилдэг дуу, дуу бичлэг болон шилдэг цомог
    гэсэн хамгийн том гурван номинацид тэрбээр нэр дэвшээд байгаа ба
    ялагчаар тодрох нь бараг тодорхой хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

    Нэлээд ирээдүйтэй хэмээн яригдах болсон R&B од Бруно Марс долоон
    номинацид, харин хамгийн баян реппер гэгддэг Jay-Z, энэ жилийн хамгийн
    их шагнал авсан дуучин Лади Гага нар тус бүр зургаан номинацид нэр
    дэвшсэн байна.

    Харин 16 хан насандаа супер од болон хувираад буй Жастин Бибер шинэ
    залуу дуучин номинацид нэр дэвшсэн ба энэхүү шагналыг авах нь бараг
    гарцаагүй. Түүний шүтэн бишрэгчдийн ихэнх нь өсвөр насны охидууд байдаг
    ба түүнийг хаа явсан газар нь мянга мянган шүтэн бишрэгчид нь дагаастай
    байдаг билээ. Түүнтэй реппер Drake, “Florence & The Machine” болон
    “Mumford & Sons” хэмээх Английн хоёр хамтлаг, Америкийн жазз дуучин
    Esperanza Spalding нар өрсөлдөх юм.

    Нийт 109 төрөлд ялагчаа тодруулах энэхүү гайхалтай наадмын шагнал
    гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 13-нд Лос-Анжелос хотноо болох
    юм. 

    Рок сонирхогчдын дунд асар хурдан нэр хүнд нь өсч буй “Arcade Fire”
    хамтлаг "The Suburbs" нэртэй гурав дахь цомгоороо Грэммийн наадмын
    хамгийн том шагналын төлөө “аваргууд”-тай өрсөлдөж байна. Уг номинацид
    Эминемийн "Recovery”, Леди Антебеллумын "Need You Now", Леди Гагагийн
    "The Fame Monster" болон Кети Перригийн "Teenage Dream" цомгууд нэр
    дэвшээд байгаа юм.

    Оны шилдэг дуу бичлэг номинацид реппер B.o.B, Бруно Марсын хамтын бүтээл
    "Nothin" On You", Эминем, Рианна нарын гайхамшигт хоршил болсон "Love
    The Way You Lie", Cee Lo Green-ы "F*** You", Jay-Z болон  Алисия Кис
    нарын дуулсан "Empire State Of Mind", Леди Антебеллумын "Need You Now"
    зэрэг дуунууд нэрлэгдсэн. Үүнээс "Love The Way You Lie", "Love The Way
    You Lie", "Need You Now" гэсэн гурван дуу оны шилдэг дуу болон дууны
    зохиолч гэсэн номинацид давхар нэр дэвшээд байгаа юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж