Хядлага хийх гэж байсан залууг барилаа

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Хядлага хийх гэж байсан залууг барилаа

Орегон мужийн Портленд хотод энэ сарын 26-ны өдөр Зул сарын баярын баярын чимэглэлийг асаах ёслолын үеэр террор үйлдэхээр төлөвлөж байсан 19 настай залууг баривчилсан тухай Associated Press мэдээлэв.

Сомали гаралтай Мохамед Осман Мохамуд гэдэг залуу Америкийн иргэн болсон хүн байсан ба цугларсан олны дунд тэсрэх төхөөрөмжтэй ачааны машиныг дэлбэлэхээр төлөвлөсөн байв. Тэрээр тэсрэх төхөөрөмжөө ажиллуулахаар оролдож байх үед нь түүнийг тусгай албаныхан барьжээ.

Залуу Пакистан дахь лалын хэт даврагч нартай холбогдсон тухай тусгай албаныхан террор үйлдэх оролдлогоос нь хэдэн сарын өмнө мэдсэн байлаа. The Oregonian мэдээлснээр, Мохамуд өнгөрсөн жилийн намар Пакистаны дайчидтай захидлаар харилцаж эхэлсэн ба тэнд Пакистанд очин жихадад оролцох боломжоо ярьсан байв. Тэрээр тэр төлөвлөгөөнд нь туслах хүнтэй холбоо тасарсан байжээ.

Тусгай албаны ажилтнууд 2010 оны зургадугаар сард түүнтэй холбоо барин хуурамч тэсрэх төхөөрөмжийг өгсөн байв. Бүтэлгүй террорист одоо бүх насаараа хоригдох ял авахаас гадна 250 мянган ам.доллараар торгуулахад хүрээд байна.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж