
Хэвлэлийн хурлын үеэр мөн саяхан болж өнгөрсөн намын их хурлын шийдвэр, “МАХН” гэх нэрээр нь үргэлжлүүлэн зохион байгуулахаар түр штаб байгуулаад буй намын нөхдийнхөө талаар тайлбар өглөө. Тэдний үйл ажиллагаа хууль бус үйлдэл болохыг, Ц.Шинэбаяр тэргүүтэй намын гишүүддээ бодох хугацаа өгч байгаа талаар дуулгалаа. Хэрэв тодорхой хугацааны дараагаар түр штабынханыг хийж буй үйлдлээ зогсоохгүй бол Хяналтын ерөнхий хороогоор асуудлыг оруулан намын дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх аж. Мөн намын нэрийг өөрчлөх тухай их хурлын шийдвэр санамсаргүй зүйл биш бөгөөд жил гаруйн хугацаанд намын гишүүд, олон нийтийн дунд явуулсан хэлэлцүүлгийн дүнд бий болсон үр дүн гэдгийг онцолсон байна.
Б.Мандах