МАН нэрээ бүртгүүлэвХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN2010-11-08Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үдэш МАХН нэрээ халж МАН болсон ууган намынхан Улсын дээд шүүхэд шинэ нэрээрээ бүртгүүлэхээр өнөөдөр 14.30 цагт өргөдлөө өгчээ. Улсын дээд шүүхийнхэн хуулийн хугацаанд өргөдлийг хянаж үзээд намын нэрийг албан ёсоор бүртгэн авах юм байна. 1996 онд байгуулагдсан МАН-ынхан 2006 онд МАХН-д нэгдэж, бууриа сахиж үлдсэн сүүлийн хүн болох лам Д.Баасан МАН-ын их хурлын өмнөхөн МАХН-д элсч дагаар орсноо албан ёсоор баталгаажуулсан тул нэрийн давхцал, зөрчил гарахгүй гэж Ардын намынхан үзжээ. Д.ОЮУНХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
ТОЙМ:Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн бол Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүслээ2025-06-01