Дөрөв дэх ээлжийн вакцин ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Дөрөв дэх ээлжийн вакцин ирлээ

Шүлхийн дөрөв дэх ээлжийн вакцин өнөөдөр 16 цагийн үед Сүхбаатар аймгийн төвд ирлээ. Энэ удаа 610 литр буюу 305 мянган тун вакцин иржээ. Вакциныг Асгат, Баруун-Урт, Сүхбаатар сумын өвчлөмтгий нийт малд болон вакцинд хамрагдсан 7 сумын үлдсэн малд хуваариллаа. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн +4-+8 хэмийн температурт хадгалах нөхцөлтэй гурван хэвшилтэй уг вакциныг маргаашаас эхлэн хуваарь бүхий сумын малд хийх юм. Дөрөв дэх ээлжийн вакциныг хийснээр манай аймгийн найман сумын мал бүгд вакцинд хамрагдаж дуусна.

Ирэх сарын 1-нд тав дахь ээлжийн вакцин ирэх ба манай аймгийн хувьд аймгийнхаа нийт малыг вакцинд хамруулах зорилгоор одоо шаардлагтай байгаа 889 литр вакциныг нэмж захиалаад байгаа. Гэвч захиалсан хэмжээний вакциныг бүрэн нийлүүлж чадахгүй гэдгийг Улсын мал эмнэлэг үржлийн газраас мэдэгдсэн байна. Хэрвээ захиалсан вакцин бүрэн хэмжээгээр ирэхгүй бол манай аймгийн хилийн таван сумын бог мал вакцинд хамрагдаж чадахгүй үлдэх юм.

Д.Улаанаа
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж