Галын дөрвөн дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Галын дөрвөн дуудлага иржээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн ням гаригт нийслэлийн Онцгой байдлын газар гал түймрийн дөрвөн дуудлага хүлээн авчээ. Тухайлбал, Сүхбаатар  дүүргийн 17 дугаар хороо буюу Дамбадаржаагийн 73 дугаар  гудамжинд айлын хашаа, өвс  шатаж байсныг,  тус дүүргийн 13 дугаар хороо Рашааны  есдүгээр  гудамжинд  хог, өвс  шатаж байсныг Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасаг унтраасан байна.  Налайх  дүүргийн дөрөвдүгээр хорооны Алтайн 10 дугаар  гудамжинд айлын хашаанд байрлуулсан 250 боодол өвс  шатаж байсны Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасаг унтраажээ.
    Мөн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян уулын 11 дүгээр  гудамжинд 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, тааз, дотор тал, 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 29 дүгээр анги, нэмэлтээр 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг ажиллаж унтраалаа.
    Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотой галын ослын дуудлага өдөр бүр тасрахагүй, нэмэгдэх хандлагатай байгаа тул ард, иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж амь нас, эд хөрөнгөө хамгаалахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.  
    П.Наран
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж