Өчигдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Ботаникийн эцсийн буудал дээр урсгал сөрж зогссон Excel 61-43 УБГ автомашины жолооч Б-г машинаа холдуулахыг ЗЦГ-ын зохицуулагч цагдаа, дэд ахлагч Д.Мөнгөншагай шаарджээ. Жолооч Б архи уусан байсан бөгөөд түүний шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, улмаар цагдаагийн хувцсыг урж танхайран, зодож бэртээсэн байна. Түүнийг эрүүлжүүлж, төрийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн хэрэгт шалгаж байна.
Х.Хангал