Төсвийн шинэ төсөлд В.Путин илүү нөлөөтэйХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN2010-09-24ОХУ-ын ойрын гурван жилийн төсвийн төсөлд Ерөнхий сайд В.Путин Ерөнхийлөгч Д.Медведевээс гурав дахин илүү нөлөөтэй байгаа бөгөөд энэ нь гурав дахин их санхүүгийн урсгалыг хянана гэсэн үг юм хэмээн “Ведомост”и сонинд бичжээ. Их жилд холбооны төсвийн зарлага 9,35 тэрбум рубль байна гэж тооцоолсноос 9,04 тэрбумыг улсын хөтөлбөрүүдэд зарцуулах юм. Түүнчлэн төлөвлөгдөөгүй зардал гэж нэрлэгдсэн 312,2 тэрбум рубль буюу төсвийн зарлагын 3,3 хувь нь Ерөнхий сайдын шууд мэдлийн бүтцэд байхаар төлөвлөөд байна. Ингээд Путин долоон тэрбум рублийг улсын төсвөөс захиран зарцуулах бол Ерөнхийлөгчийн албаны бүтцэд 2,14 тэрбум рубль төлөвлөөд байгаа юм. Үүний учрыг Ерөнхий сайдын албаны бүтцийн зардал жил ирэх тутам өсч байгаатай холбоотой гэж тайлбарлаж байгаа гэнэ.ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл