Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            1.1.
Энэ хуулийн зорилт нь төрийн
болон орон нутгийн өмчийн
хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ
худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих,
гомдол гаргаж шийдвэрлүүлэх,
энэхүү хуулийг  зөрчигчдөд хариуцлага  хүлээлгэхтэй
холбогдон үүсэх харилцааг
зохицуулахад оршино.

2 дугаар
з
үйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж

2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,
ажил
үйлчилгээ худалдан авах тухай
хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], энэ
хууль болон тэдгээртэй нийцүүлэн
гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2.2.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

            3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

            3.1.
Төрийн болон орон нутгийн
өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан
авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.

            3.2.Гадаадын зээл тусламжийн
х
өрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон
улсын гэрээнд
өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө. 

3.3.Хуулиар төрийн нууцад хамааруулсан
болон
үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж,
ажил,
үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар
зохицуулахг
үй.

            3.4. Хууль тогтоомжоор олгосон
эрхийн дагуу т
өрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх улсын чанартай
авто замын засвар, арчилгаатай холбоотой ажил,
үйлчилгээг худалдан
авах ажиллагааг энэ хуулиар зохицуулахг
үй.

            4
д
үгээр
з
үйл.
Захиалагч

4.1.Дараахь  этгээд захиалагч байна:

4.1.1.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

4.1.2. 50 буюу түүнээс
дээш хувийн төрийн болон орон
нутгийн өмчийн оролцоотой
хуулийн этгээд;

                            4.1.3.Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай3
 хуулийн
3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч.

            5
дугаар з
үйл.Хуулийн нэр томъёо

5.1.Энэ
хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 

5.1.1. "тендер" гэж захиалагчийн
тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж,
түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх  тухай сонирхогч этгээдийн саналыг;

5.1.2. "тендер шалгаруулалт" гэж
хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг
энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх
гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг;

5.1.3. "босго үнэ" гэж бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг
энэ хуульд заасан журмын дагуу явуулахад   баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг;

                   5.1.4. "тендерийн урилга" гэж
захиалагчаас тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр
зарласан баримт бичгийг;

                5.1.5. "тендерийн баримт бичиг"
гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг; 

                        5.1.6. "тендерт оролцогч" гэж
захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно:

     5.1.6.а. дангаараа тендер ирүүлсэн этгээд;

     5.1.6.б. хамтран ажиллах
гэрээний үндсэн дээр нэг тендер
ирүүлсэн хэд хэдэн этгээд;

                         5.1.7.”тендерийн баталгаа”
гэж гэрээ байгуулах х
үртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан
тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ир
үүлсэн банкны 
баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас з
өвшөөрсөн  үнэт цаасыг; 

                        5.1.8. “урьдчилгаа
т
өлбөрийн баталгаа"
гэж захиалагч урьдчилгаа т
өлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ баталгаажуулж гүйцэтгэгчээс
захиалагчид ир
үүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд,
Засгийн газраас з
өвшөөрсөн үнэт цаасыг;

                        5.1.9. "үнэлгээний хороо" гэж энэ хуульд заасан журмын
дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын
хэсгийг;

                        5.1.10."бараа" гэж эдийн засгийн
ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг. Ажлын
үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг “ажлын
гэрээ” гэж тооцно;

                        5.1.11.
"ажил" гэж  барилга байгууламжийн ажил, барилгын  тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил,
түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны
гэрээ” гэж тооцно;

 

                        5.1.12."барилга байгууламжийн ажил"
гэж барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэлт, их засвар болон өрөмдлөг,
хайгуул хийх зорилгоор хүн
хүч, машин техник, тоног төхөөрөмж,
материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг;

                        5.1.13."тоног төхөөрөмжийн
угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил” гэж энэ хуулийн 5.1.11д зааснаас
бусад тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулга хийх
ажлыг;

                        5.1.14."үйлчилгээ" гэж зөвлөх
үйлчилгээ болон бусад үйлчилгээг;

      5.1.15."зөвлөх үйлчилгээ" гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн
туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
тусгай мэдлэг, ур чадварын үндсэн
дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг;

                        5.1.16."түлхүүр гардуулах
гэрээ" гэж барилга байгууламжийн зураг т
өсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан,
уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа
холбоо б
үхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг;

 

                        5.1.17.”гүйцэтгэлийн баталгаа"
гэж гэрээ байгуулах эрх авсан тендер
т  оролцогч гэрээний
үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж,  гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа,
Засгийн газрын бонд, Засгийн газраас з
өвшөөрсөн үнэт цаасыг;

                        5.1.18."гэрээ байгуулах эрх олгох"
гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг
түүнд мэдэгдэхийг;

                        5.1.19.“техникийн тодорхойлолт” гэж захиалагч
худалдан авах  бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл,
үйл ажиллагааны арга, технологи,
түүнд тавих технологийн шаардлагыг
тодорхойлсон бүрдүүлбэрийг;

                        5.1.20.“Монгол Улсын гарал үүсэлтэй бараа” гэж Монгол Улсад
олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн,
боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу  эд ангиудын
дийлэнхийг угсарч, түүний
үндсэн шинж чанар, зориулалт,
ашиглалтын хэлбэрээс илт өөр
болгосон шинэ барааг;

 

                        5.1.21.“гадаадын этгээд” гэж энэхүү хуульд заасан журмын дагуу худалдан
авах үйл ажиллагаанд оролцохыг
сонирхож байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, гадаадын  иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнийг хэлнэ;

/Ýíý çààëòûã 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèà𠺺ð÷ëºí íàéðóóëñàí/

                        5.1.22.“бага үнийн арга” гэж захиалагчийн тогтоосон техникийн саналд
авбал зохих доод оноотой тэнцүү
буюу түүнээс дээш оноо авсан
зөвлөхүүдээс хамгийн бага үнэ
санал болгосон зөвлөхийг шалгаруулахыг.

            6 дугаар зүйл.
Худалдан авах ажиллагааны зарчим

            6.1.
Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр
ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.

             7
дугаар з
үйл. Худалдан
авах ажиллагааны журам

            7.1.
Захиалагч бараа, ажил, үйлчилгээ
худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна:

                        7.1.1.
нээлттэй тендер шалгаруулалтын  журам;

                        7.1.2.
тендер шалгаруулалтын онцгой журам;

                        7.1.3.
зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч
сонгох журам.

            7.2.Хуульд
энэ хуулийн 7.1.2-7.1.3-т заасан журмыг
хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг мөрдөнө.

            7.3. Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт
заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно.

8 дугаар
з
үйл.
Худалдан авах ажиллагааны журмыг сонгох

8.1. Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараахь босго үнийг тогтооно:

8.1.1.харьцуулалтын
аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний
төсөвт өртгийн дээд хязгаар;

8.1.2.шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн
дээд хязгаар;

8.1.3.зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох зөвлөх үйлчилгээний
төсөвт өртгийн дээд хязгаар;

8.1.4.төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгох бараа, ажил, үйлчилгээний
төсөвт өртгийн доод хязгаар;

8.1.5.энэ хуулийн 52.1.12-т дурдсан вэб хуудсанд тендерийн урилгыг  зарлан мэдээлэх бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн
доод хязгаар.

            8.2.Энэ
хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд
өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын
журмыг хэрэглэнэ.

            8.3.Хэрэглээний
үнийн индекс  10-аас
дээш хувиар өөрчлөгдөх тухай бүр  энэ хуулийн 8.1-д заасан  босго үнийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын саналыг үндэслэн
Засгийн газар шинэчлэн тогтооно.

/Ýíý õýñýãò 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèà𠺺ð÷ëºëò îðñîí/

            8.4.Тендер
шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл
болгоно.

            8.5.Энэ
хуулийн 8.1 дэх хэсэгт заасан
босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын
журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг
хориглоно.

            8.6.Захиалагч
өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн
байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад
хувааж тендер шалгаруулалт явуулж болно.

            8.7.Захиалагч
энэ хуулийн 8.6-д зааснаар тендер
шалгаруулалтыг багцад хувааж  явуулахдаа дараахь
шаардлагыг хангана:

           8.7.1.тендер
шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх
багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох

8.7.2.захиалагч
тендерийн урилга болон тендерийн баримт бичигт 
багцуудын талаарх мэдээлэл, тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж
болохыг заах;

                        8.7.3.багц
тус бүрт үнэлгээ хийх;

                        8.7.4.тухайн
тендер шалгаруулалтын дүнгээр
байгуулах бүх гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох.

 

            8.8.Гэрээ
байгуулах эрхийг багц тус бүрээр,
эсхүл хэд хэдэн багцаар буюу
бүх багцаар олгож болно. 

 

            8.9.Тендерт
оролцогч нэг этгээдэд нэгээс дээш багц бараа, ажил, үйлчилгээгээр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн
бол энэ тухай худалдан авах ажиллагааны тайланд дурдана.

 

            8.10.Зураг
төсөл, барилга угсралт, тохируулгын
ажлыг энэ хуулийн 5.1.16-д заасан журмаар түлхүүр гардуулах гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд
нь тендер зарлаж болно.

/Ýíý õýñãèéã 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèàð íýìñýí/

 

            9
д
үгээр зүйл.
Тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулах

            9.1.Гадаадын
этгээд энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтад  оролцох эрхтэй.

 

            9.2.Захиалагч
нь 10,000,000,001 төгрөгөөс дээш төсөвт өртөг
бүхий ажил, 100,000.001 төгрөгөөс дээш төсөвт өртөг
бүхий бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтад
гадаадын этгээд оролцохыг хориглож үл
болно.

/Ýíý õýñýãò 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèà𠺺ð÷ëºëò îðñîí/

 

            9.3.Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад тендер
шалгаруулалтад  гадаадын этгээдийг оролцуулж
үл болно.

/Ýíý õýñãèéã 2009 îíû 07
äóãààð ñàðûí 16-íû ºäðèéí õóóëèà𠺺ð÷ëºí íàéðóóëñàí/

 

            10
дугаа
р з
үйл.
Тендерт оролцогчдод давуу эрх олгох 

 

            10.1.Захиалагч
тендерийн үнэлгээ хийхдээ
дараахь этгээдэд давуу эрх олгож болно:

 

                        10.1.1.Монгол
Улсын гарал үүсэлтэй бараа
нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд;

 

                        10.1.2. 50-иас доошгүй
хувийг нь бие даан гүйцэтгэхээр
ажил гүйцэтгэх тендер ирүүлсэн дараахь этгээд:

 

 10.1.2.а.Монгол Улсын иргэн, хуулийн
этгээд;

 10.1.2.б.Монгол
Улсад бүртгэлтэй, өмчийнх нь 50-иас доошгүй хувь  нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн
хувь хөрөнгөөс бүрдсэн
гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;

 

                        10.1.3.орон  нутагт 
үйлдвэрлэсэн  бараа,  материал, үзүүлж  байгаа үйлчилгээг хамгийн ихээр
ашигласан;

 

                        10.1.4. орон нутгаас
хамгийн их ажиллах х
үч авсан.

                        10.1.5.хуулийн этгээдийн
ажиллах х
үчний
90-ээс доошг
үй хувь
нь Монгол Улсын иргэн байх.

/Ýíý çààëòûã 2009 îíû 07
äóãààð ñàðûí 16-íû ºäðèéí õóóëèàð íýìñýí/

 

            10.2.Энэ
хуулийн 10.1.1, 10.1.3-т заасан этгээдэд давуу эрх олгох бол
түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал
үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар, энэ хуулийн 10.1.2, 10.1.4т заасан этгээдийн ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж
тооцон бусад оролцогчийн тендерийн үнэтэй
харьцуулж үнэлнэ.

 

            10.3.Энэ
хуулийн 10.2-т заасны дагуу нийлүүлэх бараа, гүйцэтгэх ажлын тендерийн үнийг хийсвэрээр тооцон үнэлсэн нь  энэ хуулийн 10.1.1-10.1.4-т заасан
этгээдийн тендерийн үнийг
бууруулах, өөрчлөх үндэслэл болохгүй.

 

            10.4.Тендерийн
үнэлгээ хийхдээ энэ хуулийн
10.1-д заасан этгээдэд давуу эрх олгох бол энэ  тухай тендерийн  баримт бичигт 
тодорхой  заах бөгөөд  давуу эрх
эдлэхийг хүссэн тендерт оролцогч
барааны гарал үүсэл, өртгийн  талаархи мэдээлэл, 
эсхүл  энэ  хуулийн  10.1.2-10.1.4-т
заасныг  нотлох баримтыг ирүүлнэ.

 

            10.5.Давуу
эрх олгох аргачлал, зааврыг төсвийн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 

 

            11 дүгээр зүйл. Техникийн тодорхойлолт

            11.1.Захиалагч техникийн тодорхойлолтыг
бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна:

 

                        11.1.1.тухайн
бараа, ажил,
үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн
үзүүлэлтээр тодорхойлох;

 

                        11.1.2.Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, ийм стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага,
норм, норматив, дүрэм, зааварт
үндэслэх;

 

                        11.1.3.барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг,
төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч
буюу нийлүүлэгчийг тухайлан
заасан шаардлага, нөхцөл тавихгүй;

 

                        11.1.4.энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард "эсхүл түүнтэй дүйцэх"
гэсэн тодотгол хэрэглэх.

 

            11.2.Захиалагч техникийн тодорхойлолт
бэлтгэхдээ тухайн
тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө
авахыг хориглоно.

 

12 дугаар зүйл. Тендерт оролцогчийн чадварыг үнэлэх

 

            12.1.Тендерт  оролцогчдыг  
тэгш   боломжоор   хангаж,    шударга өрсөлдөх
нөхцөлийг бүрдүүлэх  зорилгоор тендер  шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон
туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж
магадлана.

 

12.2.Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах
чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн
14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт
бичигт тусгана.

 

12.3.Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон
чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай
тендер ирүүлсэн этгээдэд бичгээр
мэдэгдэнэ.

 

12.4.Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах
эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа
эсэхийг дахин магадлаж болно.

 

12.5.Захиалагч тендерт оролцогчийн чадавхийг магадлах явцад олж мэдсэн түүний техникийн болон бизнесийн
нууцыг хадгална.

 

13 дугаар
з
үйл. Урьдчилсан сонголт явуулах

 

13.1.Захиалагч тендер ирүүлэхээс өмнө тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн
чадавхийг магадлах зорилгоор урьдчилсан
сонголт явуулж болох бөгөөд ингэхдээ дараахь журмыг баримтална:

 

                        13.1.1.тендер шалгаруулалтад оролцохыг
сонирхсон этгээдийн чадавхийн шалгуур үзүүлэлт, түүнд тавигдах шаардлага, тэдгээрийг
хангасныг нотлох баримтыг тусгасан урьдчилсан сонголтын баримт бичгийг бэлтгэх;

                        13.1.2.урьдчилсан сонголт явуулах тухайгаа энэ хуулийн 21.1-21.4-т заасны дагуу зарлан мэдээлэх;

 

                        13.1.3.урьдчилсан сонголтын баримт бичигт
заасан чадавхийн шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчид тендер ирүүлэхийг мэдэгдэх.

 
            13.2.Урьдчилсан сонголт явуулах үед энэ хуулийн 17.1, 21.1, 21.3, 21.4-т заасан "тендерийн урилга"-ыг
"урьдчилсан сонголтын урилга", энэ хуулийн 19, 22, 23-т заасан “тендерийн
баримт бичиг”-ийг “урьдчилсан сонголтын баримт бичиг” гэж тус тус ойлгож хэрэглэнэ.

 

            13.3.Урьдчилсан сонголт явуулах журам,
зааврыг төсвийн асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүн батална.

 

            14 дүгээр зүйл. Ерөнхий
нөхцөлийг магадлах

            14.1.Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:

 

                        14.1.1.төлбөрийн
чадваргүй болсон, татан буугдаж
байгаа,  дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл
ажиллагааг нь зогсоосон, эсхүл
үүсгэн байгуулагдсан улсын
хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;

 

                        14.1.2.Монгол
Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн
дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;

 

                        14.1.3. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой
хуулийн этгээд нь захиалагчаас хараат байдлаар
үйл ажиллагаа явуулдаг;

 

                        14.1.4. сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд
оролцохдоо гэрээний үүргээ
ноцтой зөрчсөн, биелүүлээгүй,
эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг
шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон;

 

                        14.1.5. тендерт оролцогч нь бараа, ажил,
үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг
бэлтгэсэн, эсхүл гэрээний
хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй
нэгдмэл сонирхолтой;

 

                        14.1.6.илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг
эрх бүхий байгууллага тогтоосон;

 

                        14.1.7. сүүлийн 3 жилийн хугацаанд авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.

 

            14.2.Өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр
тухайн жилд зарлагдсан тендер шалгаруулалтад хуулийн этгээд зургаагаас д
ээшгүй удаа оролцож болох
б
өгөөд үүнээс 3 удаад тендер
нь шалгарсан бол тухайн жилд дахин тендер шалгаруулалтад оролцохыг хориглоно.

/Ýíý õýñãèéã 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèàð õ¿÷èíã¿é áîëñîíä òîîöñîí/

 

 

            14.3.Энэ  хуулийн 
14.1-д  заасан 
нөхцөл  байдал 
үүссэнийг   тендерт оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын дараахь  баримт бичгээр нотолж болно:

 

                        14.3.1.шүүхийн шийдвэр
болон төрийн захиргааны эрх
бүхий байгууллагаас гаргасан
баримт бичиг;

 

                        14.3.2.үүсгэн байгуулагдсан
улсын эрх бүхий байгууллагаас
олгосон гэрчилгээ болон түүнтэй
адилтгах бусад баримт бичиг.

 

            14.4.Энэ хуулийн 14.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад
ирүүлэх шаардлагатай баримт бичгийг
тендерийн баримт бичигт тусгайлан заана.

 

            14.5өсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан
этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.

           

            14.6.Тендерт оролцогч энэ хуулийн
1
4.1-д  заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ.

 

            14.7.Захиалагч шаардсан тохиолдолд тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаархи
мэдээллийг бичгээр ир
үүлнэ.

 

            14.8.Захиалагч энэ зүйлийн 14.7-д заасан мэдээллийг тендерт оролцогчийн тухайн гэрээг гүйцэтгэх санхүүгийн болон техникийн  чадавхийг үнэлэхэд харгалзан үзнэ.

 

            15 дугаар зүйл. Санхүүгийн чадавхийг үнэлэх

 

15.1.Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно.

 

            15.2.Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн,
эсхүл  урьдчилсан
сонголтын баримт бичигт тусгана.

 

            15.3.Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно:

 

                        15.3.1.харилцагч банкны мэдэгдэл;

                        15.3.2.тендерт
оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан,
шаардлагатай бол аудитын дүгнэлтийн
хамт;

 

                        15.3.3.зөвлөхийн орон тоо, цалин, бусад зардлын тооцооны хүснэгт;

                        15.3.4.
тендерт оролцогчийн сүүлийн
5 хүртэлх жилийн хугацаанд
хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй
ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын
талаархи мэдээлэл.

 

            15.4.Энэ
хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт
бичигт заана.

 

            16 дугаар зүйл. Техникийн чадавхи болон туршлагыг
үнэлэх

 

            16.1.Тендерт
оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан
дараахь үзүүлэлтийн
аль нэгийг үндэслэн тогтооно:

 

                        16.1.1.тендерт
оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх
ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар;

 

                        16.1.2.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын  жагсаалт,
тэдгээрээс гүйцэтгэсэн ижил
төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн
болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн
тодорхойлолт;

 

                        16.1.3.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай
бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт;

 

                        16.1.4.тендерт
оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт;

 

                        16.1.5.чанарын
хяналтыг шууд, эсхүл туслан
гүйцэтгэх гэрээ байгуулах
замаар хэрэгжүүлэх чанарын
хяналтын арга хэмжээ;

 

                        16.1.6.нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт,
эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг;

 

                        16.1.7.барааны хувьд
эрх б
үхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл.

 

            16.2.Энэ
хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг,
тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

Нээлттэй тендер шалгаруулалтын
журам

 

            17 дугаар зүйл. Нээлттэй тендер шалгаруулалт

 

            17.1.Нээлттэй
тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр
зүйлд заасны дагуу зарлан
мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад  оролцох тэгш боломжоор хангана.

 

            17.2.Тендерт
оролцох сонирхолтой этгээд нь захиалагчаас тогтоосон хугацаанд  техникийн болон санхүүгийн саналыг хамтад нь  ирүүлнэ.

 

            17.3.Энэ
хуулийн 18 дугаар зүйлд зааснаас
бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай явуулна.

 

            18 дугаар зүйл. Хоёр үе шаттай нээлттэй тендер

                                                шалгаруулалт
явуулах

 

            18.1.Захиалагч
нээлттэй тендер шалгаруулалтыг дараахь нөхцөлд хоёр үе шаттай явуулж болно:

 

                        18.1.1.ажлын
цар хүрээ их, төсөвт өртөг өндөртэй
болон цогцолбор буюу хоорондоо уялдаа холбоо бүхий
хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг
нийлүүлэх гэрээ байгуулах
шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх
магадлалтай, эсхүл өгөгдсөн
шаардлагыг хангах, ижил хэмжээнд хүлээн
зөвшөөрөхүйц
хоёр, түүнээс дээш техникийн
шийдэл байх боломжтой гэж захиалагч үзсэн;

 

                        18.1.2.захиалагч
техникийн тодорхойлолтыг урьдчилан тогтоох боломжгүй бөгөөд ажлын цар хүрээг эцэслэн тогтоох, техникийн
тодорхойлолт бэлтгэхэд туршлагатай гүйцэтгэгч,
нийлүүлэгчээс туслалцаа авах
шаардлагатай.

           

            18.2.Хоёр
үе шаттай нээлттэй тендер
шалгаруулалтыг дараахь байдлаар явуулна:

 

                        18.2.1.тендерт
оролцогч нь техникийн саналаа ирүүлэх
бөгөөд түүнийг захиалагч үнэлж,
нэмж оруулах тодотгол, өөрчлөлтийг тендерт оролцогчтой тохиролцох;

 

                        18.2.2.тодотгол,
өөрчлөлт оруулсан техникийн саналыг үндэслэн хийсэн санхүүгийн саналаа тендерт оролцогч
ирүүлэх бөгөөд энэхүү
тодотгосон саналыг захиалагч үнэлэх.

 

            18.3.Захиалагч
хоёр үе шаттай нээлттэй тендер
шалгаруулалт явуулах тухайгаа тендерийн баримт бичиг болон урилгад заана.

 

            19
д
үгээр
з
үйл.
Тендерийн баримт бичиг бэлтгэх

 

            19.1.Захиалагч
тендерийн баримт бичгийг төсвийн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан
тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох
бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.

 

            19.2.Тендерийн
баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод
тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг
шалгаруулах шалгуур
үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал
болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг
маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.

 

            20 дугаар зүйл. Тендерийн баталгаа

 

            20.1.Захиалагч
энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс
дээш өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерт
оролцогчоос тендерийн баталгаа ирүүлэхийг  шаардана.

 

            20.2.Монгол Улсын
хуулийн этгээд тендерийн баталгааг банкны баталгаа, Засгийн газрын бондын хэлбэрээр,
гадаадын хуулийн этгээд Монгол Улсын буюу гадаадын банкны баталгаа, Монгол Улсын
Засгийн газрын бонд, эсх
үл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны хэлбэрээр ирүүлж болно.

 

            20.3.Гадаадын хуулийн
этгээд тендерийн, г
үйцэтгэлийн, урьдчилгаа төлбөрийн баталгаа болгон
ашигла
ж болох үнэт цаасны жагсаалтыг
Засгийн газар тогтооно.

 

            20.4.Захиалагч
тендерийн баталгааны хэмжээг дараахь байдлаар тогтоож болно:

 

                        20.4.1.тендерт
оролцогчийг санал болгож байгаа тендерийн үнийнхээ
1-2 хувиар тооцож баталгаа ирүүлэхийг
тендерийн баримт бичигт тусгах;

 

                        20.4.2.шаардлагатай
гэж үзвэл захиалагч өөрөө тендерийн баталгааны хэмжээг тухайн бараа, ажил,
үйлчилгээний төсөвт өртгийн
1-2 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгах.

 

            20.5.Тендерийн
баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн
тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс
татгалзана.

 

            20.6.Захиалагч
«хамгийн сайн» үнэлэгдсэн
тендер ирүүлсэн оролцогчтой
гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгоно.

 

            20.7.Дараахь
 тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого
болгоно:

 

                        20.7.1.тендерт
оролцогч тендерийг нээсний дараа, тендерийн хүчинтэй
хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс татгалзсан;

 

                        20.7.2.«хамгийн
сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах
эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн
баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан.

 

            21 дүгээр зүйл.
Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх

 

            21.1.Захиалагч
тендерийн урилгыг үндэсний
хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн
бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

 

            21.2.Захиалагч
тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй
мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно.

 

            21.3.
1,000,000.001 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй
ажил, 100,000.001 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй
бараа, үйлчилгээний тендерийн
урилгыг олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн  хэрэгслээр мэдээлнэ.

 

            21.4.Захиалагч
энэ хуулийн 8.1.5-д заасан босго үнээс
дээш өртөгтэй тендерийн урилгыг энэ хуулийн
52.1.12-т заасан вэб хуудсанд байрлуулж тендер шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлнэ.

 

             21.5.Тендерийн урилгад дараахь мэдээллийг тусгана:

 

                        21.5.1.захиалагч байгууллагын
тодорхойлолт;

                        21.5.2.худалдаж авах бараа,
ажил, үйлчилгээний товч агуулга;

                        21.5.3.тендерийн
баримт бичиг, бусад мэдээлэл авах, тендер ирүүлэх
хаяг;

 

                        21.5.4.тендерийн
баримт бичгийн үнэ;

                        21.5.5.тендер шалгаруулалтад
тавих тусгай шаардлага;

                        21.5.6.тендер хүлээн авах эцсийн хугацаа;

                        21.5.7.тендер нээх хугацаа;

                        21.5.8.гадаадын
этгээдийг оролцуулах эсэх;

                        21.5.9.давуу эрх олгох эсэх.

 

            22 дугаар зүйл. Тендерийн баримт бичиг, тэдгээртэй

холбоотой мэдээллийг
олгох

 

            22.1.Захиалагч
тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс
өмнө бэлэн болгосон байх үүрэгтэй.

 

            22.2.Тендерийн
баримт бичгийг түүнийг хэвлэн
олшруулах, түгээх буюу тендер
шалгаруулалтыг зохион байгуулах өртгөөр үнэлж, тендерт оролцохыг сонирхогчдод уг үнээр саадгүй худалдана.

 

            22.3.Тендерт
оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер
хүлээн авах эцсийн хугацаанаас
ажлын таваас доошгүй хоногийн
өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно.

 

            22.4.Захиалагч
энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн
хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн
баримт бичиг худалдан авсан бүх
сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад
хүлээлгэн өгснөөр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно.

 

            23 дугаар зүйл. Тендерийн баримт бичиг, урилгыг

                                         гадаад
хэл дээр бэлтгэж, тараах

 

            23.1.Тендерийн
баримт бичиг, урилгыг дараахь тохиолдолд монгол хэлээс гадна олон улсын худалдаанд
өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ:

 

                        23.1.1.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд
оролцох эрхтэй бол;

 

                        23.1.2.бараа,
ажил, үйлчилгээний төсөвт өртөг, шинж чанар гадаадын этгээдийн
сонирхлыг татна гэж захиалагч үзэж
байгаа бол.

 

            24 дүгээр зүйл.
Тендер ир
үүлэх болон

       хүчинтэй
байх хугацаа

 

 
          24.1.Захиалагч тендерт оролцогчдод
тендер бэлтгэж ирүүлэх хангалттай,
ижил хугацаа олгоно.

 

24.2.Захиалагч тендер
хүлээн авах эцсийн хугацааг
тендер шалгаруулалтыг  анх зарлан мэдээлсэн
өдрөөс эхлэн тооцож тогтооно.

 

24.3.Нээлттэй тендер
шалгаруулалтын тухайд тендер хүлээн
авах эцсийн хугацааг  30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно.

 

24.4.Тендер бэлтгэх
зорилгоор ажлын талбай үзэх
шаардлагатай бол түүнд шаардагдах
хугацааг оруулан тооцно.

 

24.5.Тендер нээснээс
хойш тухайн тендер шалгаруулалтыг  зохион байгуулж дуусгах хугацааг захиалагч
тогтоож, тендерийн урилга, тендерийн баримт бичигт тусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.

 

25 дугаар зүйл. Тендер ирүүлэх

 

25.1.Тендерийг
тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд
тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно.

 

25.2.Энэ хуулийн
21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл
тендерийн баримт бичигт зааснаас өөр
хэлбэрээр ирүүлсэн тендерийг
хүлээж авахгүй бөгөөд
хаягаар нь буцаана.

 

25.3.Тендерийн
агуулга, үнэлгээний явц болон
тендерт оролцогчийн чадавхийг үнэлэхтэй
холбогдсон энэ хуулийн 26 дугаар зүйлд
зааснаас бусад мэдээллийг гэрээ байгуултал нууцална.

 

26 дугаар зүйл. Тендер нээх

 

26.1.Захиалагч
хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт
заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд
тендер нээх хугацааг тендер хүлээн
авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно.

 

26.2.Тендер нээхэд
тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд
оролцох эрхтэй.

 

26.3.Тендер нээх
үед тендерт оролцогчийн нэр,
тендерийн үнэ, тендерийг хувилбарт
саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн
тохиолдолд хувилбарт саналын үнэ,
мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл
татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ.

 

26.4.Энэ хуулийн
26.2-т заасан этгээд, захиалагч байгууллагын төлөөлөгч энэ зүйлийн
26.3-т заасан тэмдэглэлд гарын үсэг
зурна.

 

26.5.Энэ хуулийн
26.3-т заасан тэмдэглэлийг сонирхсон этгээдэд танилцуулна.

 

26.6.Тендер нээх
үед энэ хуулийн 26.3-26.5-д
зааснаас бусад үйл ажиллагаа
явуулах, шийдвэр гаргахыг хориглоно.

 

26.7.Тендер нээх
үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцохгүй.

 

26.8.Захиалагч
тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн
талаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглоно.

 

26.9.Тендерийн
агуулга, үнийг өөрчлөхөөс
бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг
захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно.

 

26.10.Захиалагч
энэ хуулийн 26.9-д зааснаар нэмж ирүүлсэн
тайлбар, тодруулгыг бүртгэж
хадгална.

 

27 дугаар зүйл. Тендерийг хянан үзэх

 

27.1.Тендер нээсний
дараа тендер тус бүр нь дараахь
шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:

 

27.1.1.энэ хуулийн
14-16 дугаар зүйлд заасныг
үндэслэн захиалагчийн тогтоосон
чадавхийн шаардлага;

 

27.1.2.техникийн
тодорхойлолт;

27.1.3.тендерийн
баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.

 

27.2.Энэ хуулийн
27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно:

 

27.2.1.бараа, ажил,
үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө;

 

27.2.2.захиалагчийн
санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх;

 

27.2.3.энэ хуулийн
27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн
зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд
шударга бусаар нөлөөлөх эсэх.

 

27.3.Тендер нь
энэ хуулийн 27.1-д заасан бүх
нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад
нийцсэн тендер гэж үзнэ.

 

27.4.Энэ хуулийн
27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад  нийцээгүй гэж үзэж
захиалагч уг тендерээс татгалзана.

 

28 дугаар зүйл. Тендерийг үнэлэх

 

28.1.Нэг үе шаттай тендер шалгаруулалтын
үед энэ хуулийн 27 дугаар
зүйлд заасны дагуу хянаж,
шаардлагад нийцсэн гэж үзсэн
бүх тендерт үнэлгээ хийнэ.

 

28.2.Тендерийн
үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль
болох богино хугацаанд хийнэ.

 

28.3.Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь
тендерийн
үнэ байна.

 

28.4.Захиалагч худалдан
авах з
өвлөхийн үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээний онцлогийг
харгалзан
өөрийн эдийн засгийн үр ашигт нөлөөлөх дор дурдсан хүчин зүйлсээс аль тохирохыг
сонгож, м
өнгөөр илэрхийлэн тендерийн үнэ дээр нэмж харгалзан
тооцож болно:

 

              28.4.1. ажил, үйлчилгээ дуусгах, бараа хүргэх хугацаа;

28.4.2. урсгал зардал, эсхүл зардал болон
үр ашгийн тооцоо;

28.4.3. борлуулалтын дараах үйлчилгээ, техникийн туслалцаа;

28.4.4. сэлбэг хэрэгсэл нийлүүлэх болон үнийн талаар гаргах

баталгаа;

 

28.4.5.бараа, ажил, үйлчилгээний чанар, техникийн үзүүлэлт;

28.4.6.энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт.

 

28.5.Энэ хуулийн 28.4-т заасан нэмж тооцох үнэлгээ нь зөвхөн тендерүүдийг харьцуулах зорилготой бөгөөд тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

28.6.Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ
хэрэгж
үүлэхтэй холбогдон гарах бусад
б
үх зардлыг багтааж тооцох
б
өгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ.

 

28.7.Шаардлагад нийцсэн  тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ:

 

    28.7.1.тендерийн
үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан
тендерийн
үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад
шалгуур
үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн
үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно;

 

                        28.7.2.давуу
эрх олгохоор тендерийн баримт бичигт заасан бол давуу эрх эдлэх этгээдийн ир
үүлсэн тендерийн харьцуулах
үнэд энэ хуулийн 10.2-т заасан хувь хэмжээг тооцно; 

 

      28.7.3.
б
үх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их  харьцуулах
үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг
сонгоно;

 

      28.7.4.
хамгийн бага харьцуулах
үнэтэй тендерийг  «хамгийн
сайн»   
үнэлэгдсэн тендер гэж үзнэ.

 

            28.8.Зөвлөх үйлчилгээний саналыг
үнэлэхэд энэ хуулийн 37, 38, 39 дүгээр зүйлд заасан журмыг
баримтална.

 

            28.9.Захиалагч энэ хуулийн  28.4-т дурдсан шалгуур үзүүлэлтээс сонгож хэрэглэх
бол тэдгээрийг м
өнгөөр илэрхийлж үнэлгээнд харгалзах нөхцөл, аргачлалыг энэ
хуульд нийц
үүлэн тогтоож тендерийн баримт бичигт тусгана.

 

28.10.Энэ хуулийн 28.4-т заасан шалгуур үзүүлэлтэд тендерт оролцогчийн
чадавхийн
үзүүлэлтүүдийг  хамааруулахгүй бөгөөд энэ хуулийн
14-16 дугаар з
үйлд заасны дагуу захиалагчийн тогтоосон доод шаардлагыг давуулан
хангаж байгаа нь т
үүний тендерийг шалгаруулах үндэслэл болохгүй.

 

28.11.Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж «хамгийн сайн» үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн
баримт бичигт заасан журмын дагуу ашиглана.

 

28.12.Тендерийн үнэлгээнд гадаад валют ашиглах бол энэ талаар
тендерийн
баримт бичигт  заана.

 

28.13.Тендерийн баримт бичигт зааснаас өөр гадаад валютыг төлбөр тооцоонд хэрэглэх бол түүнийг хөрвүүлэх ханшийг тендер зарласан өдөр Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.

 

28.14.Нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулах үед тендерийн үнэлгээг дараахь байдлаар хийнэ:

 

28.14.1.техникийн саналыг энэ хуулийн 27 дугаар зүйлийн дагуу шаардлагад нийцсэн эсэхийг хянан
үзэх;

 

28.14.2.энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан
техникийн санал тус б
үрийн талаар
тухайн оролцогчтой захиалагчийн хэрэгцээг ил
үү хангасан жишиг техникийн тодорхойлолт бэлтгэх
зорилгоор санал солилцох;

 

28.14.3.санал солилцсоны дараа захиалагч жишиг техникийн
тодорхойлолт гаргах;

 

28.14.4.тендерт оролцогч энэ хуулийн 28.14.3-т заасан
жишиг техникийн тодорхойлолтод нийц
үүлэн өөрийн техникийн
саналыг дахин хянаж,
өөрчлөн санхүүгийн саналын хамт ирүүлэх;

 

28.14.5.захиалагч санхүүгийн саналыг товлосон хугацаанд, нийтийн өмнө нээх;

 

28.14.6.санхүүгийн саналыг энэ хуулийн
28.2-28.7-г баримтлан
үнэлж, гэрээ байгуулах эрхийг
«хамгийн сайн» гэж
үнэлэгдсэн тендерт оролцогчид
олгох.

 

28.15.Тендерт оролцогч нь энэ хуулийн 28.14.3-т зааснаар
захиалагчаас тогтоосон жишиг техникийн тодорхойлолтын дагуу
өөрийн тендерт өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзвэл захиалагч уг тендерээс татгалзах эрхтэй.

 

28.16.Тендер үнэлэх аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Ýíý õýñãèéã 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèàð íýìñýí/

 

29 дүгээр зүйл. Гэрээ байгуулах эрх олгох

 

29.1.Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор
шийдвэрлэж, энэ тухай т
үүнд болон
бусад тендерт оролцогч б
үрт нэгэн
зэрэг бичгээр мэдэгдэнэ.

 

29.2.Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш 
ажлын 5-аас доошг
үй хоногийн
дараа, тендер х
үчинтэй
байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.

 

29.3.«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл
энэ хуулийн 20.7.2-т заасан н
өхцөл үүссэн бол түүнд
олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч х
үчингүй болгож, удаахь “хамгийн сайн”  үнэлэгдсэн
тендер ир
үүлсэн оролцогчтой
энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах б
өгөөд ийм
оролцогч байхг
үй бол
30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

 

29.4.Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах
боломжг
үй болсон бол захиалагч уг
хугацааг сунгаж болно.

 

29.5.Захиалагч энэ хуулийн 29.4-т заасны дагуу хугацааг
сунгасан бол  шийдвэртээ
үндэслэлийг нь заана.

 

30 дугаар зүйл. Бүх тендерээс татгалзах

 

30.1.Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана:

 

30.1.1.шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй;

30.1.2.тендер шалгаруулалтад үнийг урьдчилан тохиролцож оролцсон, өрсөлдөгчөө тендер шалгаруулалтын бодит нөхцөлөөс төөрөгдүүлсэн,
тэдэнд дарамт, шахалт
үзүүлсэн нь шүүх, эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол;

 

30.1.3.шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн;

 

30.1.4.энэ хуулийн 30.2-т заасан хэлэлцээ амжилтгүй болсон.

 

30.2.Шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс хэтэрсэн тохиолдолд захиалагч 5 хүртэлх хувиар хэтэрсэн үнэтэй тендер ирүүлсэн тендерт оролцогчтой гэрээний үнийг төсөвт өртөгт багтаах зорилгоор хэлэлцээ хийх бөгөөд ийнхүү хэлэлцээ хийхдээ захиалагч тендерт оролцогчийн санал
болгосон
үнийг үндэслэлгүйгээр бууруулахыг шаардахыг хориглоно.

 

30.3.Энэ хуулийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч
тендерт оролцогчийн
өмнө хариуцлага хүлээхгүй.

 

30.4. Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь
шийдвэрийн аль нэгийг гаргана:

 

30.4.1.тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт
бичгийн агуулгад шаардлагатай
өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах;

 

30.4.2.энэ хуулийн 30.1.3, 30.1.4-т заасан нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой
өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал
тендер шалгаруулалт явуулах;

 

     
30.4.3.энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын
үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

Тендер шалгаруулалтын онцгой журам

 

31 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын онцгой журам хэрэглэх

 

31.1.Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа
дараахь аргыг хэрэглэнэ:

 

31.1.1.хязгаарлагдмал тендер шалгаруулалт;

31.1.2.харьцуулалт;

31.1.3.гэрээ шууд байгуулах.

 

31.2.Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахтай
холбогдсон энэ хуулийн 32-34 д
үгээр зүйлээр зохицуулаагүй харилцааг энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна.

 

32 дугаар зүйл. Хязгаарлагдмал тендер шалгаруулалт

 

            32.1.Хязгаарлагдмал
тендер шалгаруулалтын аргыг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

 

32.1.1.мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи
шаардсан нарийн т
өвөгтэй бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал;

 

32.1.2.энэ хуулийн 30.4.2-т заасан тохиолдолд.

 

            32.2.Хязгаарлагдмал
тендер шалгаруулалт явуулахдаа захиалагч энэ хуулийн 14-16 дугаар з
үйлийг үндэслэн уг гэрээг гүйцэтгэх чадавхитай бүх этгээдэд тендерийн урилгыг нэгэн зэрэг илгээж
тендер ир
үүлэх тэгш
боломжоор хангана.

 

  32.3.Тендерийн урилга энэ хуулийн 21.5-д заасан
мэдээллийг агуулна.

 

  32.4.Тендерийн баримт бичгийг сонирхсон этгээдэд
энэ хуулийн 22.2-т заасны дагуу саадг
үй олгоно.

 

  32.5.Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг тендерийн урилга
тараасан
өдрөөс хойш 15 буюу түүнээс дээш хоногоор тогтооно.

 

  33 дугаар
з
үйл. Харьцуулалтын арга

 

  33.1.Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс хэтрээгүй тохиолдолд харьцуулалтын аргыг хэрэглэж болно.

 

  33.2.Харьцуулалтын аргыг дараахь байдлаар хэрэглэнэ:

 

    33.2.1.техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа 3 болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх;


                        33.2.2.техникийн  болон  бусад  н
өхцөл  шаардлагыг  
хангаж   байгаа хамгийн бага
үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн
29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох.

 

            33.3.Энэ
хуулийн 33.2.1-д заасан
үнийн санал
ир
үүлэх хугацааг урилга илгээсэн
өдрөөс хойш ажлын 5-аас доошгүй хоногоор тогтооно.

 

  33.4.Харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно.

 

            34 дүгээр зүйл. Гэрээ шууд байгуулах арга

 

            34.1.Гэрээ
шууд байгуулах аргыг з
өвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно:

 

34.1.1.энэ хуулийн 30.4.3, 33.4 -т заасан тохиолдолд;

34.1.2.оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох
этгээд байхг
үй бол;

 

34.1.3.нэмэлт нийлүүлэлт нь анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд анхны
гэрээний дагуу нийл
үүлсэн бараа,
тоног т
өхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч
өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал
гаргахаар бол;

 

34.1.4.нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан
харьцуулалтын босго
үнийн аль
багаас хэтрээг
үй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт
болон т
үүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер
шалгаруулалт явуулснаар ил
үү сайн
санал ирэхг
үй гэж үзсэн бол;

 

34.1.5.гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу  хязгаарлагдмал
тендер шалгаруулалтын журмын дагуу тендер х
үлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол;

 

34.1.6. улсын төсвийн хөрөнгөөр барьж
байгуулах авто зам, эрчим х
үчний төслийн хөрөнгө оруулалтын
хэмжээ нь тухайн чиглэлийн
үйл ажиллагаа
эрхэлдэг дотоодын нийт аж ахуйн нэгж
үүдийн хүчин чадалтай тэнцүү буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар жишиг
үнийг үндэслэн гүйцэтгэгчдийг шууд сонгох шаардлагатай гэж үзсэн бол.

/Ýíý çààëòûã 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèàð íýìñýí/

 

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн
14-16 дугаар з
үйлийн шаардлагыг
хангасан, тухайн бараа, ажил,
үйлчилгээг
г
үйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн
тодорхойлолт болон бусад н
өхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй
энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах б
өгөөд хэлэлцээний
үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана.

 

34.3.Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан
тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон
үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

34.4.Энэ хуулийн 34.1.6-д заасан гүйцэтгэгчдийг нь  шууд  сонгох  төслийн   жагсаалтыг  Засгийн газар 
батална.

/Ýíý õýñãèéã 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèàð íýìñýí/

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

 

Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам

 

35 дугаар зүйл. Зөвлөх сонгох

 

35.1.Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно.

 

35.2.Тухайн зөвлөх үйлчилгээ
нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон х
үчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно.

 

35.3.Тухайн зөвлөх үйлчилгээг
шаардлагатай мэргэжил, туршлага б
үхий зөвлөх хувь хүн илүү сайн
г
үйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно.

 

36 дугаар зүйл. Зөвлөх сонгох нийтлэг журам

 

  36.1.Захиалагч шаардагдаж байгаа үйлчилгээний зорилт, хүрэх үр дүн болон
бусад шаардлагатай мэдээллийг агуулсан ажлын даалгавар бэлтгэнэ.

 

  36.2. Ажлын даалгавар нь түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт тухайн зөвлөхтэй байгуулах гэрээний салшгүй хэсэг болно.

 

  36.3.Захиалагч шаардагдаж байгаа үйлчилгээний төсөвт өртгийг
тооцохдоо  боловсон х
үчний мэргэжлийн
чиглэл, т
үвшин, зөвлөхийн ажлын талбайд болон төв байранд ажиллах хугацаа, бичиг хэргийн болон
тухайн
үйлчилгээнд шаардлагатай бусад
зардалд
үндэслэсэн
байна.

 

  36.4.Захиалагч ажлын даалгавар бэлтгэж, төсөвт өртгийг
тооцоолж гаргасны дараа з
өвлөхийн жагсаалтад орох саналаа ирүүлэхийг хүссэн урилгыг өдөр тутмын болон бусад хэвлэлд нийтэлнэ.

 

            36.5.
Дэлгэрэнг
үй жагсаалтад
дор дурдсан этгээдийг оруулж болно: 

 

      36.5.1.энэ
хуулийн 36.4-т заасан урилгын хариуд санал ир
үүлсэн 
з
өвлөх;

      36.5.2.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон олон
улсын з
өвлөх;

 

      36.5.3.энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан бүртгэлд бүртгэгдсэн зөвлөх;

      36.5.4.мэргэжлийн холбоо, олон улсын санхүүгийн болон бусад байгууллагын зөвлөх.

 

            36.6.Дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс энэ
хуулийн 14-16 дугаар з
үйлийн шаардлага
болон захиалагчаас тогтоосон чадавхийн
үзүүлэлтийг
хангасан 3 ба т
үүнээс дээш
з
өвлөхийг захиалагч сонгож, хураангуй жагсаалт гаргана.

 

            36.7.Захиалагч
саналын урилга болон ажлын даалгаврыг хураангуй жагсаалтад нэр нь орсон з
өвлөхөд хүргүүлнэ.

 

            36.8.Саналын
урилгад дараахь з
үйлийг тусгана:

 

                        36.8.1.тухайн
үйлчилгээний болон санхүүжилтийн тодорхойлолт;
                        36.8.2. 
ажлын даалгавар;

                        36.8.3.
энэ хуулийн 14-16 дугаар з
үйлд заасан
үзүүлэлтэд үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага,
28.11-д заасны дагуу захиалагчийн тогтоосон
үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлал;

 

                        36.8.4.
уригдсан з
өвлөх хуулийн этгээд,  хувь хүний нэр;

                        36.8.5.
гэрээний т
өсөл;

    36.8.6. санал ирүүлэхэд баримтлах зааварчилгаа;

                        36.8.7.
сонгосон
үнэлгээний
арга.

 

            36.9.Санал
ир
үүлэх хугацаа нь 60 хоногоос
дээшг
үй байх боловч хуулийн этгээдийн
хувьд 30-аас дээш, хувь х
үний хувьд
7-оос дээш хоногоор тогтоож саналын урилгад тодорхой заана.

 

            36.10.
З
өвлөх техникийн болон санхүүгийн саналыг тус тусад нь бэлтгэнэ.

 

            36.11.Техникийн
саналд з
өвлөхийн мэргэжлийн чадвар, туршлага, хуулийн этгээдийн
хувьд голлох мэргэжилтэн,
үйл ажиллагааны
арга барилтай холбоотой мэдээллийг тусгана.

 

            36.12.Техникийн
саналд заасан н
өхцөлөөр гэрээ хэрэгжүүлэх үнийг санхүүгийн саналд тусгана.

 

            36.13.Техникийн
саналыг
үнэлсний
дараа санх
үүгийн саналыг
үнэлнэ.

            36.14.Санхүүгийн болон техникийн саналыг нэгэн зэрэг ирүүлэх бөгөөд саналын урилгад тусгайлан заасан бол тус тусад нь
дугтуйлан бит
үүмжилнэ.

 

            36.15.Захиалагч
энэ хуулийн 37-39 д
үгээр зүйлийн дагуу техникийн болон санхүүгийн саналыг үнэлж, сонгосон зөвлөхтэй хийсэн хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд түүнд энэ хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу гэрээ байгуулах эрх олгоно. 

 

            37 дугаар зүйл. Зөвлөх сонгох үнэлгээний арга

            37.1.Захиалагч
з
өвлөх сонгох үнэлгээний аргыг саналын урилга илгээхээс өмнө тодорхойлно.

 

            37.2.Зөвлөх сонгох үнэлгээний арга нь чадварын,  чанарын болон хосолмол үнэлгээний гэсэн хэлбэртэй байна.

 

            37.3.Зөвлөх хувь хүнийг сонгоход чадварын үнэлгээний аргыг хэрэглэх бөгөөд үүнд түүний мэдлэг, туршлага, мэргэшлийн түвшин, мэргэжлийн бусад ур чадварыг үндэслэл болгоно.

 

            37.4.Зөвлөх хуулийн этгээдийг сонгоход чанарын, эсхүл хосолмол үнэлгээний аргыг хэрэглэнэ.

 

            37.5.
Мэргэжлийн туршлага, техникийн чадварын хувьд т
өвөгтэй, эсхүл цогцолбор буюу өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой хэд хэдэн
үйлчилгээг нэгэн зэрэг гүйцэтгүүлэх гэрээний үед чанарын үнэлгээний аргыг хэрэглэж зөвлөх хуулийн этгээдийг сонгоно.

 

            37.6.Энэ
хуулийн 37.3, 37.5-д зааснаас бусад тохиолдолд хосолмол
үнэлгээний аргыг хэрэглэнэ.

 

            38
дугаар з
үйл. Зөвлөх сонгох чанарын үнэлгээний арга

 

            38.1.Санал
болгож байгаа з
өвлөх үйлчилгээний үйл ажиллагааны арга зүй, ажлын хуваарь, боловсон хүчний туршлага, чадвар, үйлчилгээний болон техник хэрэгслийн чанарыг
харгалзан саналуудад шинжилгээ хийж харьцуулна.

 

            38.2.Энэ
хуулийн 14-16 дугаар з
үйлд заасан
шаардлага, шалгуур
үзүүлэлтийг үндэслэн техникийн саналд оноо өгнө.

 

            38.3.Захиалагч
техникийн санал нь хамгийн
өндөр оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг нээж, тухайн зөвлөхтэй санхүүгийн болон бусад нөхцөлийг харилцан тохиролцох хэлэлцээ хийнэ.

 

  38.4.Энэ хуулийн 38.3-т заасан хэлэлцээ хийхдээ
захиалагч з
өвлөхийн санал болгосон үнийг үндэслэлгүйгээр бууруулахыг шаардаж болохгүй.

 

            38.5.Зөвлөх, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд хэлэлцээ хийхэд шаардагдах баримт
бичиг, тооцоо, судалгаа, шаардлагатай бусад мэдээлэл, нотолгоогоор захиалагчийг
хангах
үүрэгтэй.

 

            38.6.Талууд
санх
үүгийн, эсхүл гэрээний бусад нөхцөлөөр тохиролцоонд
х
үрээгүй бол сонгосон зөвлөхтэй хийж байгаа хэлэлцээг зогсоож, захиалагч удаахь
өндөр оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг нээн, түүнтэй хэлэлцээ хийнэ.

 

            39 дүгээр зүйл. Зөвлөх сонгох хосолмол үнэлгээний арга

 

            39.1.Захиалагч
хосолмол
үнэлгээний
аргыг хэрэглэх тохиолдолд техникийн саналын авбал зохих доод оноог саналын урилгад
заана.

 

            39.2.Техникийн
саналыг энэ хуулийн  14-16-д заасан шаардлага, шалгуур
үзүүлэлтэд үндэслэн оноо өгч үнэлнэ.

 

            39.3.Техникийн
саналд авбал зохих доод буюу т
үүнээс дээш
оноо авсан з
өвлөхүүдэд санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэж, доод оноо аваагүй бусад зөвлөхийн санхүүгийн саналыг нээлгүй буцаана.

 

            39.4.Техникийн
саналд авбал зохих доод буюу т
үүнээс дээш
оноо авсан з
өвлөхийн санхүүгийн саналыг тогтоосон хугацаанд нийтийн өмнө нээж тэмдэглэл үйлдэнэ.

 

            39.5.Санхүүгийн саналыг нээхэд зөвлөх, эсхүл түүний төлөөлөгч байлцах
эрхтэй.

 

            39.6.Нээсэн
б
үх санхүүгийн саналыг энэ хуулийн 36.8.3-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, оноо өгнө.

 

            39.7.Техникийн
болон санх
үүгийн саналын
оноог саналын урилгад тусгасан хувийн жинг харгалзан хооронд нь нэмж чанар
үнийн үнэлгээний нийт оноог гаргана.

 

            39.8.Захиалагч
хамгийн
өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ.

            39.9.Хэлэлцээгээр
шаардлагатай бол х
үн-сар,
х
үн-өдрийн тоо, ажлын талбайд болон төв байранд зөвлөхийн ажиллах хугацаа, бичиг хэргийн зэрэг тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг өөрчилж болно.

 

            39.10.Хэлэлцээгээр
х
үн-сар, хүн-өдрийн өртөг зэрэг
санал болгосон нэгж
үнийг өөрчилж үл болно.

 

            39.11.Талууд
санх
үүгийн бус нөхцөлөөр тохиролцоонд
х
үрээгүй бол захиалагч сонгосон зөвлөхтэй хийж байгаа хэлэлцээг зогсоож, удаах оноо авсан
з
өвлөхтэй хэлэлцээ хийнэ.

 

            39.12.Аудит,
инженерийн ердийн тооцоо, зураг т
өсөл зэрэг хэвшсэн үйл ажиллагаатай, гэрээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.3-т заасан босго үнээс хэтрээгүй зөвлөх үйлчилгээнд хосолмол үнэлгээний аргын хялбаршуулсан хэлбэр болох
бага
үнийн аргыг хэрэглэж болно.

 

            39.13.Бага
үнийн арга хэрэглэхдээ энэ
хуулийн 39.2-39.4-д заасны дагуу техникийн саналыг
үнэлж, санхүүгийн саналыг нээнэ.

 

            39.14.Хамгийн  бага  үнийн  
санал   ир
үүлсэн  
з
өвлөхтэй 
энэ    хуулийн 39.9-39.11-д заасны
дагуу хэлэлцээ хийнэ.

 

ТАВДУГААР
Б
ҮЛЭГ

 

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ

 

            40 дүгээр зүйл. Бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах гэрээ

 

            40.1.Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд
байгуулах бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ”
гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд
өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар
зохицуулна.

 

            40.2.«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер
болон тендерийн
баримт бичигт  захиалагчийн
тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь  худалдан авах гэрээний
үндсэн нөхцөл болно.

 

            40.3.Худалдан авах гэрээнд
энэ хуулийн 40.2-т зааснаас гадна дараахь н
өхцөлийг заавал тусгана:

 

    40.3.1.гэрээний үнэ;

    40.3.2.төлбөр хийх нөхцөл, хэлбэр;

    40.3.3.урьдчилгаа төлбөр хийх бол урьдчилгаа
т
өлбөрийн баталгааны дүн, хэлбэр;

 

    40.3.4.захиалагчийн хяналт болон бусад нөхцөл;

    40.3.5.гүйцэтгэлийн баталгаа шаардах бол түүний дүн, хэлбэр;

    40.3.6.худалдааны нөхцөлүүд;

    40.3.7.бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хуваарь;

    40.3.8.гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал.

 

            40.4.Худалдан авах бараа,
ажил,
үйлчилгээний  тоног төхөөрөмж, үндсэн материал,
т
үүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараахь тохиолдолд  тохируулга хийхээр гэрээнд тусгаж  болно:

 

40.4.1. хоёр жилээс дээш хугацаанд
хэрэгжих гэрээний явцад хэрэглээний
үнийн индекс өөрчлөгдсөн;

 

40.4.2. суурь үнэ огцом өөрчлөгдсөн.

 

            40.5.Худалдан
авах ажиллагаанд мөрдөх гэрээний стандарт нөхцөлийг төсвийн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
батална.

 

41 дүгээр зүйл. Худалдан авах
гэрээнд нэмэлт,
өөрчлөлт хийхийг хориглох

 

            41.1. Худалдан авах гэрээнд
дараахь
өөрчлөлт хийхийг хориглоно:

 

                        41.1.1.захиалагч урьдчилан
харах боломжг
үй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт,
өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх;

 

                        41.1.2.энэ
хуулийн
40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх.

 

            41.2..Гүйцэтгэгч гэрээгээр
х
үлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

 

42 дугаар зүйл. Хүчин төгөлдөр бус гэрээ

 

            42.1.Худалдан авах гэрээг
дараахь тохиолдолд х
үчин төгөлдөр бус гэж үзнэ:

 

                        42.1.1.захиалагч гэрээ байгуулахдаа
энэ хуулийн 5
3 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй;

 

                        42.1.2.захиалагч
энэ хуулийн 2
7, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан;

 

                        42.1.3.энэ
хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгж
үүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.

 

            43 дугаар зүйл. Гүйцэтгэлийн баталгаа, түүний хэмжээ, гүйцэтгэлийн баталгаа гаргах

 

            43.1.Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа
ир
үүлэхийг  шаардаж болно.

 

            43.2.Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгана.

 

43.3.Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд
х
үчин төгөлдөр байна.

 

43.4.Захиалагч дор дурдсан нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг гүйцэтгэгчээс шаардана:

 

    43.4.1. 150
сая т
өгрөгөөс дээш төсөвт өртөгтэй  ажил
худалдан авах гэрээ байгуулах;

 

    43.4.2. 100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, үйлчилгээ
худалдан авах гэрээ байгуулах;

 

    43.4.3.
хоёр жилээс дээш хугацаагаар үргэлжлэх худалдан авах гэрээ байгуулах.

 

            43.5.Худалдан авах гэрээний гүйцэтгэл хоёр жилээс дээш хугацаагаар
үргэлжлэх бол захиалагч гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хувьтай тэнцүү хувиар гүйцэтгэлийн баталгааны дүнг бууруулж  болно.

 

            43.6.Бараа, ажил, үйлчилгээний
чанарын баталгаат хугацаанд г
үйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах  зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах
н
өхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно.

 

            43.7.Гүйцэтгэгч энэ хуулийн 43.6-д заасан үүргээ банкны
баталгаа, Засгийн газрын бондоор баталгаажуулж болох б
өгөөд ийнхүү баталгаажуулсан тохиолдолд захиалагч барьцаалсан
м
өнгийг уг баталгаанд заасан дүнтэй тэнцэх хэмжээгээр урьдчилан олгоно.

 

            44 дүгээр зүйл.
Урьдчилгаа т
өлбөр,
т
үүний баталгаа

 

            44.1.Захиалагч ажлын бэлтгэл
хангахад зориулан г
үйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болно.

 

            44.2.Захиалагч урьдчилгаа төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээтэй
г
үйцэтгэгчийн ирүүлсэн энэ
хуулийн
20.2-т заасан баталгааг үндэслэн урьдчилгаа төлбөр төлнө.

 

            44.3.Тендерийн баримт
бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

 

Худалдан авах ажиллагааны
удирдлага

 

            45 дугаар зүйл.Захиалагч худалдан авах ажиллагааг

                                                зохион
байгуулах

 

            45.1.Улсын
болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх
бараа, ажил, үйлчилгээг худалдан
авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна.

 

45.2.Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг
худалдан авахад дор дурдсан
этгээд захиалагч байна:

 

            45.2.1.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн
газрын Хэрэг эрхлэх газар, Yндэсний аюулг
үй байдлын зөвлөл, төрийн захиргааны төв болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг
байгууллага,
Үндсэн
хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий сайд болон Шадар сайдын эрхлэх
асуудлын хүрээний агентлаг нь өөрийн хэрэгцээнд худалдан авах
бүх бараа, ажил, үйлчилгээний хувьд;

/Ýíý çààëòàä 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèàð íýìýëò îðñîí/

 

            45.2.2.төрийн захиргааны төв байгууллага нь
Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг,  байгууллагын хэрэгцээнд худалдан авах 200 саяас дээш төгрөгийн өртөг бүхий бараа, үйлчилгээ,
500 саяас дээш төгрөгийн өртөг бүхий ажлын хувьд;

/Ýíý çààëòàä 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèà𠺺ð÷ëºëò îðñîí/

 

            45.2.3.энэ
хуулийн 45.2.2-т заасан агентлаг,  байгууллаг
а,
аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 100-200 сая хүртэл төгрөгийн өртөг бүхий бараа, үйлчилгээ, 150-500 сая хүртэл төгрөгийн өртөг бүхий ажлын хувьд ;

/Ýíý çààëòàä 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèà𠺺ð÷ëºëò îðñîí/

 

            45.2.4.
энэ хуулийн 45.2.3-т заасан
доод хэмжээнээс доош өртөг бүхий бараа, ажил, үйлчилгээний хувьд
тухайн худалдан
авагч этгээд.

 

45.3.Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын
эх
үүсвэрээр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад дор дурдсан этгээд
захиалагч байна:

 

            45.3.1.
аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
50 сая төгрөгөөс дээш өртөг бүхий бараа, үйлчилгээ, 150 сая төгрөгөөс дээш
өртөг бүхий ажлын хувьд;

/Ýíý çààëòàä 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèà𠺺ð÷ëºëò îðñîí/

 

            45.3.2.
сум, д
үүргийн Засаг даргын Тамгын
газар, эсх
үл орон
нутгийн т
өсөвт байгууллага 50 сая хүртэл төгрөгийн өртөг бүхий бараа, үйлчилгээ, 150 сая хүртэл төгрөгийн өртөг бүхий ажлын хувьд.

/Ýíý çààëòàä 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèà𠺺ð÷ëºëò îðñîí/

 

45.4.Тодорхой нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээг нэгдсэн журмаар худалдан авах нь
хэмнэлттэй б
өгөөд үр ашигтай бол хоёр болон түүнээс дээш захиалагч худалдан авах ажиллагааг
т
өвлөрүүлэн, эсхүл хамтран зохион байгуулж болно.

 

45.5.Худалдан авах ажиллагааг энэ хуулийн 45.4-т зааснаар төвлөрүүлэн зохион байгуулах шийдвэрийг төсвийн ерөнхийлөн захирагч гаргаж, захиалагчийг томилно.

 

45.6.Нэг төрлийн бараа,
ажил,
үйлчилгээг хэд хэдэн захиалагч хамтран
худалдан авах нь хэмнэлттэй бөгөөд үр ашигтай
бол энэ тухай
хамтарсан шийдвэрийг
тухайн
захиалагчдын ерөнхий менежер, эсхүл гүйцэтгэх захирал гаргаж, худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх захиалагчийг томилж болно.

 

            45.7.Энэ хуулийн 45.5д зааснаас бусад тохиолдолд худалдан авах ажиллагааг төвлөрүүлэн зохион
байгуулахыг хориглоно.

 

            46 дугаар зүйл. Захиалагчийн
эрх,
үүрэг

 

            46.1.Захиалагч бараа, ажил,
үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:  

 

                        46.1.1. энэ хуульд заасны
дагуу
үнэлгээний хороо байгуулах;

    46.1.2.үнэлгээний хорооны
үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт  холбогдох хууль
тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан з
өрчлийг арилгуулах;

 

                        46.1.3.үнэлгээний хорооноос
гаргасан д
үгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах;

 

                        46.1.4. худалдан авах бараа,
ажил,
үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах;

 

                        46.1.5.тухайн бараа, ажил,
үйлчилгээг  санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны
дараа худалдан авах ажиллагааг эхл
үүлэх;

 

                        46.1.6.бараа, ажил, үйлчилгээ худалдан
авах гэрээний
үүргийн биелэлтэд хяналт тавих;

 

                        46.1.7.хууль, гэрээнд зааснаас
бусад тохиолдолд гэрээнд
өөрчлөлт оруулахгүй байх;

 

                        46.1.8.барилга, зам, инженерийн
шугам с
үлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан
авах ажиллагааг тухайн жилийн 1 сарын 15-ны дотор эхл
үүлэх.

 

            46.2.Энэ хуулийн 4.1.1-д заасан
захиалагчийг т
өлөөлж төсвийн ерөнхий менежер,  4.1.2-т  заасан  захиалагчийг  төлөөлж  гүйцэтгэх  захирал   энэ   хуулийн

46.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

 

            46.3.Энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг
т
өлөөлөх эрх бүхий этгээд энэ хуулиар өөрт олгогдсон эрхийг
холбогдох албан тушаалтанд шилж
үүлж болох боловч ийнхүү эрхээ шилжүүлэх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

            46.4.Захиалагч тухайн худалдан
авах ажиллагаатай холбоотой асуудлаар з
өвхөн албан бичгээр
харилцана. 

 

            47 дугаар зүйл. Үнэлгээний хороо

 

            47.1.Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд
хязгаараас давсан тохиолдолд захиалагч
үнэлгээний хороо байгуулна.

 

            47.2.Үнэлгээний хороо
байнгын бус ажиллагаатай байх б
өгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна:

 

                        47.2.1.техникийн тодорхойлолт
бэлтгэх, тендерийн урилга, тендерийн
баримт бичгийг боловсруулах, тендер
х
үлээн авах, тендер нээх  ажиллагааг холбогдох
зааврын дагуу г
үйцэтгэх;

 

                        47.2.2. тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ
байгуулах эрх олгох з
өвлөмжийг захиалагчид өгөх.

 

            47.3.Үнэлгээний хорооны
б
үрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараахь шаардлагыг хангасан байвал
зохино:

 

                        47.3.1.худалдан авах ажиллагааны
чиглэлээр, эсх
үл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох
салбарт мэргэшсэн байх;

 

                        47.3.2.тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг,
эх, хадам эцэг, эх, эхнэр, н
өхөр, ах, эгч, дүү, хүүхэд биш байх;

 

                        47.3.3.сүүлийн 3 жилийн хугацаанд
тендерт оролцогчтой х
өдөлмөрийн гэрээний харилцаанд ороогүй байх;

 

                        47.3.4.энэ хуулийн 50.1-д заасан төрийн албан хаагчийн
үүргийг сүүлийн 1 жилийн хугацаанд зөрчөөгүй.

 

            47.4.Үнэлгээний    хороонд   тухайн   салбарын   төрийн   бус   байгууллагын төлөөлөгчийг оруулж болно.

 

  47.5.Үнэлгээний хорооны
гиш
үүдийн олонхи нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна.

 

            47.6.Үнэлгээний хорооноос
гаргасан шийдвэр /цаашид “
үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж
гаргасан  шийдвэр, т
үүний үндэслэл, холбогдох
б
үх мэдээллийг агуулсан байна.

 

            47.7.Үнэлгээний дүгнэлтэд хорооны
б
үх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан
гиш
үүн  үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа
тэмдэглэж гарын
үсгээ зурна.

 

47.8.Үнэлгээний хорооны зохион байгуулалт,
үйл ажиллагааг  төсвийн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний
баталсан журмаар зохицуулна.

/Ýíý õýñãèéã 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèàð íýìñýí/

 

            48 дугаар зүйл. Худалдан авах
ажиллагааг т
өлөвлөх

 

            48.1.Захиалагч худалдан авах
бараа, ажил,
үйлчилгээний төлөвлөгөөг тухайн жилийн
батлагдсан т
өсөвт багтаан боловсруулж улсын төсөв батлагдсанаас
хойш 30 хоногийн дотор харьяалах т
өсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

 

            48.2.Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн төсвийн хүрээнд худалдан авах
бараа, ажил,
үйлчилгээний төлөвлөгөөг эцэслэн боловсруулж
улсын
т
өсөв батлагдсанаас хойш 45 хоногийн дотор төсвийн асуудал эрхэлсэн
т
өрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

            48.3.Захиалагчийн худалдан
авах ажиллагааны т
өлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагч баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

 

            48.4.Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан
авах ажиллагааны т
өлөвлөгөө, түүний хэрэгжилтэд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
т
өв байгууллага хяналт тавьж,  үнэлгээ хийнэ.

 

            48.5.Захиалагч худалдан авах
ажиллагааны т
өлөвлөгөөг тухайн жилийн эхний сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд
зарлан мэдээлнэ.

 

            49 дүгээр зүйл. Худалдан авах
ажиллагааг тайлагнах

 

            49.1.Захиалагч худалдан авах ажиллагаа явуулсан тухай бүр тендер шалгаруулалтын хавтаст
хэрэг бүрдүүлж архивын нэгж болгон хадгална.

 

            49.2.Тендерийн
х
автаст хэрэг дараахь баримт бичиг, материалаас бүрдэнэ:

 

                        49.2.1.худалдан авах ажиллагааны төлөвлөгөө,
гүйцэтгэл, шаардлагатай бол
тайлбар;

 

                        49.2.2.нээлттэй тендер шалгаруулалтаас өөр
арга хэрэглэсэн тохиолдолд тухайн аргыг сонгосон үндэслэл;

 

                        49.2.3.худалдан авах бараа, ажил, үйлчилгээний
тухай товч тодорхойлолт, тендерийн баримт бичиг;

 

                        49.2.4.захиалагч, тендерт оролцогчтой харилцсан албан бичиг;

                        49.2.5.тендерт оролцогчдын ирүүлсэн
тендер;

      49.2.6.тендерийн нээлтийн тэмдэглэл, үнэлгээний
дүгнэлт, гэрээ байгуулах эрх
олгох тухай зөвлөмж;

 

      49.2.7. тендер шалгаруулалт амжилтгүй
болсон, эсхүл бүх тендерээс татгалзсан тохиолдолд
түүний шалтгаан, үндэслэл;

 

                        49.2.8. гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр, гэрээ;

                        49.2.9. тухайн тендер шалгаруулалттай холбоотой бусад баримт бичиг;

 

                        49.2.10. гэрээг дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээж авсан баримт бичиг.

 

            49.3.Энэ хуулийн 49.1-д
заасан баримт бичиг, материалтай төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага болон хууль,
хяналтын эрх бүхий байгууллага,
албан тушаалтан танилцах эрхтэй.

 

            49.4.Тухайн тендер шалгаруулалтад оролцсон
этгээд бичгээр хүсэлт гарган
энэ хуулийн 49.2.2, 49.2.6, 49.2.7, 49.2.8-д заасан баримт бичиг, материалтай
танилцаж болно.

 

            49.5.Тухайн жилд худалдан авсан
бараа, ажил,
үйлчилгээний
тайланг захиалагч тухайн жилийн 12 дугаар сарын 1-н
ий дотор төсвийн ерөнхийлөн захирагчид, ерөнхийлөн захирагч нь дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

 

            49.6.Тайлагнах журмыг төсвийн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
батална.

 

            49.7өсвийн асуудал эрхэлсэн
т
өрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 49.5 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн худалдан авах
ажиллагааны тайланг нэгтгэн д
үгнэж, дараа жилийн эхний улиралд Засгийн газарт тайлагнана.

 

            49.8.Засгийн газар  жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд  Засгийн газрын худалдан авах ажиллагааны   үр дүнг  тусгана.

 

            50 дугаар зүйл. Худалдан авах ажиллагаанд оролцож

       байгаа төрийн албан хаагчийн
үүрэг

            50.1.Худалдан
авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх,
хяналт тавих болон бусад үүрэгтэй
оролцож байгаа төрийн албан
хаагч дараахь үүрэг хүлээнэ:

 

                        50.1.1.
шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;

      50.1.2. төрийн ашиг сонирхлыг дээдлэх;

      50.1.3. хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх;

 

                        50.1.4.
тендерт оролцогч гэр бүлийнх
нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд
гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй
нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан
тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх;

 

                        50.1.5.
тендерт оролцогч нь хээл хахууль санал болгох, дарамт шахалт үзүүлэх зэргээр тендер шалгаруулалтын дүнд нөлөөлөхийг оролдвол энэ тухай өөрийн шууд харъяалан удирдах албан
тушаалтан, хууль, хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх.

 

            51 дүгээр зүйл.  Бүртгэлийн
тогтолцоо

 

            51.1.Тендерт оролцогчдын хүрээг өргөжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, захиалагчийг мэдээллээр хангах зорилгоор
энэ хуульд заасан журмын дагуу худалдан авах ажиллагаанд оролцохыг сонирхогч хуулийн
этгээд, иргэний бүртгэлийг
холбогдох төрийн захиргааны
төв байгууллага тухайн Засгийн
газрын гишүүний эрхлэх хүрээний асуудлаар хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

 

            51.2.Энэ хуулийн 51.1-д заасан бүртгэл хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүн батална.

 

            51.3.Хуулийн этгээд, хувь хүн бүртгүүлэх хүсэлтээ
үйл ажиллагааны чиглэл, чадвар,
туршлагын талаархи мэдээллийн хамт өөрөө болон  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан бүртгэх
байгууллагад хэдийд ч гаргаж болно.

 

            51.4.Тендер шалгаруулалтад оролцохыг
сонирхсон этгээд бүртгэлд
хамрагдсан, эсхүл хамрагдаагүй нь тухайн тендер шалгаруулалтад
энэ хуульд заасан журмын дагуу оролцох түүний
эрхийг хөндөхгүй.

 

            51.5.Тендер шалгаруулалтын онцгой журмыг
хэрэглэх үед тодорхой тооны
тендерт оролцогчийг урихдаа захиалагч бүртгэлд
хамрагдсан хуулийн этгээд, хувь хүний
талаар мэдээлэл авч болно.

 

            51.6.Бүртгэл
хөтлөхдөө дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна:

 

                        51.6.1.бүртгэлийг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд
заасан чадавхийн шалгуурт үндэслэн
зохиох;

 

                        51.6.2.бүртгэлд хамрагдах хүсэлт
гаргагч этгээд   ижил нөхцөлөөр хангагдсан байх;

 

                        51.6.3.бүртгүүлэх
хүсэлтийг бичгээр гаргах;

                        51.6.4.бүртгэлд хамрагдсан этгээдийн хүсэлтийн дагуу зохих нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлд
тухай бүр тусгаж байх;

 

                        51.6.5.сонирхсон
этгээд бүртгэлтэй танилцах
боломжтой байх;

                        51.6.6.
бүртгүүлэх хүсэлтийг 1 сарын дотор шийдвэрлэх.

 

51.7.Хүсэлт
гаргасан хуулийн этгээд, иргэн, түүний
итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийг тодруулах, нэмэлт тайлбар, тодруулгыг бүртгэх байгууллага шаардаж болно.

 

51.8.Бүртгэх
байгууллага бүртгэл хөтлөхдөө
дараахь журмыг баримтална:

 

                        51.8.1. өөрийн эрхлэх хүрээний
асуудал тус бүрээр тендерт
оролцогчийн чадавхийг үнэлэх
үзүүлэлтийг тодорхойлох;

 

                        51.8.2. энэ хуулийн 51.8.1-д заасны дагуу чадавхийг үнэлэх үзүүлэлтийг
тодорхойлсны дараа бүртгэл
хөтлөх тухай үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх.

 

            51.9.Чадавхийг үнэлэх үзүүлэлтийг тодорхойлохдоо
тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжилтний, эсхүл
энэ хуульд заасны дагуу сонгосон зөвлөхийн туслалцаа авч болно.

 

            51.10.Бүртгүүлэх,
бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг
бүртгэх байгууллага хүлээн авахаас татгалзвал энэ тухайгаа
зохих үндэслэлийн хамт хүсэлт гаргасан этгээдэд бичгээр
мэдэгдэнэ.

 

52 дугаар зүйл. Төсвийн асуудал эрхэлсэн
т
өрийн
захиргааны

 төв
байгууллагын б
үрэн эрх

52.1.Энэ хуулийн дагуу худалдан авах
ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        52.1.1.худалдан авах ажиллагааны тухай
хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;

 

                        52.1.2.худалдан авах ажиллагаатай холбоотой
мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах;

 

                        52.1.3.худалдан авах ажиллагаатай холбоотой
дүрэм, журам, заавар, аргачлал,
жишиг баримт бичгийн төслийг
боловсруулах, хуулиар эрх олгосон бол батлах;

 

                        52.1.4.худалдан авах ажиллагааны тухай
хууль тогтоомжийн хэрэгжилтийг жил бүр
Засгийн газарт тайлагнах;

 

                        52.1.5. захиалагч худалдан авах ажиллагаанд
зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ,
үнэлгээ хийх;

 

                        52.1.6.захиалагчийн ирүүлсэн тайланг нэгтгэн, улсын хэмжээний
худалдан авах ажиллагааны талаархи мэдээллийн сан бүрдүүлэн хөтлөх, нэгдсэн тоо баримт, мэдээлэл гаргах;

 

                        52.1.7.энэ хуульд заасны дагуу тендерт
оролцогчдоос ирүүлсэн гомдлыг
хянан шийдвэрлэх;

 

                        52.1.8.хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй
холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх;

 

                        52.1.9.энэ хуулийн 53.1-д заасны дагуу ирүүлсэн саналыг хянан үзэж, гэрээ байгуулах зөвшөөрөл
өгөх;

 

                        52.1.10.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан
шинжээчдийг сургаж, бүртгэл хөтлөх;

 

                        52.1.11.худалдан авах ажиллагааны чиглэлээр
явагдах сургалтын түвшин,
чанар, стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагатай
хамтран тогтоох, сургалтыг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

 

                        52.1.12.худалдан авах ажиллагааны мэдээ,
мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр
дүнг нийтэд түгээх зорилготой вэб хуудас хөтлөх, түүнд
тендерийн урилга, бусад мэдээлэл тавих арга, хэлбэрийг тогтоох;

 

                        52.1.13.худалдан авах ажиллагааны асуудлаар
олон улсын байгууллага, гадаад улсын бусад байгууллагатай хамтран ажиллах, энэ чиглэлээр
олгосон техник туслалцааг төлөвлөх, зохицуулах;

 

                        52.1.14.энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан
этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;

 

                        52.1.15. хуульд заасан бусад бүрэн эрх.

 

            52.2.Худалдан авах ажиллагаанд мэдээллийн
технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх
нөхцөл, журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

 

            53 дугаар зүйл. Төсвийн
асуудал эрхэлсэн т
өрийн захиргааны

           
                                   т
өв
байгууллага  з
өвшөөрөл
олгох

 

            53.1. Энэ хуулийн 4.1.2-т зааснаас бусад
захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс
давсан үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг
зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй
гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаас зөвшөөрөл авна.

 

            53.2. Захиалагч энэ хуулийн 53.1-д заасны дагуу зөвшөөрөл
авах хүсэлт гаргахдаа дараахь
мэдээллийг ирүүлнэ:

 

                        53.2.1.худалдан авах ажиллагааг
зарлан мэдээлэхийн
өмнө тендерийн баримт бичгийн төсөл, урьдчилсан сонголтын
баримт бичгийн төслийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
т
өв байгууллагад ирүүлнэ;

 

                        53.2.2.үнэлгээний дүгнэлт гарсны дараа
гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн т
өсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн
нээлтийн тэмдэглэл, урьдчилсан сонголт явуулсан бол урьдчилсан сонголтын шийдвэрийн
т
өсөл;

 

                        53.2.3. энэ хуулийн 49.2.2-т заасан үндэслэл;

                        53.2.4.төсвийн        асуудал     эрхэлсэн     төрийн     захиргааны    төв байгууллагаас
шаардлагатай гэж үзсэн бусад
мэдээлэл.

 

            53.3.Төсвийн    асуудал   эрхэлсэн    төрийн    захиргааны   төв    байгууллага

захиалагчид худалдан авах ажиллагаатай холбоотой дараахь
з
өвшөөрлийг бичгээр олгоно:

 

                        53.3.1. тендер зарлах;

                        53.3.2. гэрээ байгуулах;

                        53.3.3. урьдчилсан
сонголт зарлах;

                        53.3.4. урьдчилсан
сонголтод тэнцсэн этгээдийг з
өвшөөрч, тэдгээрийг тендерт урих.

 

            53.4.Төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн
дотор хянаж,  захиалагчийн ирүүлсэн
баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэн дараахь шийдвэрийн аль
нэгийг гаргана:

 

                        53.4.1.тендер шалгаруулалт нь энэ хууль,
холбогдох журамд нийцсэн бол захиалагчид энэ хуулийн 53.3-т заасан зөвшөөрөл олгох;

 

                        53.4.2. энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан холбогдох бусад журам,
зааврыг зөрчсөн нь тогтоогдвол зохих үндэслэлийг дурдаж, энэ хуулийн
55.3.1-55.3.3-т заасан шийдвэрийг гаргах.

 

            53.5.Энэ хуулийн 53.4.2-т заасан шийдвэр гарсан тохиолдолд захиалагч
өмнө гарсан зөрчлийг арилгаж, энэ хуулийн 53.1, 53.3-т заасан журмын дагуу дахин зөвшөөрөл
авна.

 

53.6.Энэ зүйлд заасны дагуу зөвшөөрөл
олгоход баримтлах журмыг  төсвийн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүн батална.

/Ýíý õýñãèéã 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèàð íýìñýí/

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

 

Маргаан шийдвэрлэх,
хариуцлага

 

            54 дүгээр зүйл. Захиалагчид гомдол гаргах,
т
үүнийг
хянан шийдвэрлэх

 

            54.1.Тендер шалгаруулалттай холбогдуулан
хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл
тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр
гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.

 

            54.2.Захиалагч гомдлын агуулгыг бүх тендерт оролцогчид мэдэгдэж,
холбогдох шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох тендерт оролцогчийг гомдол барагдуулах ажиллагаанд
оролцохыг урина.

 

            54.3.Энэ хуулийн 54.2-т заасан оролцогч
уг ажиллагаанд оролцоогүй
тохиолдолд тухайн асуудлаар
цаашид гомдол гаргах эрхгүй.

 

            54.4.Захиалагч гомдлыг хүлээн
авснаас хойш ажлын 10 хоногийн дотор  хяна
н шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт гомдлыг хүлээж аваагүй бол түүний үндэслэл,  гомдлыг хүлээн  зөвшөөрсөн бол түүнийг барагдуулах арга хэмжээ тусгасан
байна.

 

            54.5.Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх
шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш захиалагч
гэрээ байгуулах эрх олгож болохгүй.

 

            54.6.Энэ хуулийн 54.5-д заасны дагуу тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бол холбогдох үндэслэлийг тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхээс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ.

 

            54.7.Гэрээ байгуулах эрх олгосноос хойш
ирсэн гомдлыг захиалагч хүлээж
авахгүй.

 

            55 дугаар зүйл. Захиалагчийн шийдвэрт гомдол
гаргах

 

  55.1. Захиалагч гомдлыг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийг гомдол гаргагч
эс зөвшөөрсөн, энэ хуулийн 54.4-т заасан хугацаанд захиалагч хянаж шийдвэр гаргаагүй, эсхүл захиалагч гэрээ байгуулах эрх олгосон бол төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдлоо ажлын 5
өдрийн дотор гаргаж болно.

 

            55.2.Төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага зөвхөн гэрээ байгуулахаас өмнө
гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан
хянан шийдвэрлэнэ.

 

            55.3.Төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага гомдлыг авч
хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:

 

                        55.3.1.энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл
буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл
бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;

 

                        55.3.2.тухайн асуудалд хуулийн ямар заалт
хэрэглэхийг заах;

                        55.3.3.зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг
явуулахыг захиалагчаас шаардах.

 

            55.4.Төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага гомдлыг хянан
хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх
хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн
хэрэгжилтийг дараахь тохиолдолд түр
түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно:

 

55.4.1.тендерт
оролцогчийн гомдлыг хангах нь илүү
үндэслэлтэй байгаа бол;

 

55.4.2.түдгэлзүүлээгүй
тохиолдолд тендерт оролцогчид их хэмжээний хохирол учрахаар бол;

 

55.4.3.түдгэлзүүлэх нь төрийн
эрх бүхий байгууллага, эсхүл захиалагч болон бусад тендерт
оролцогчдод илтэд хохиролтой биш бол.

 

            55.5.Энэ хуулийн 53.1-д заасны дагуу гэрээ байгуулах зөвшөөрөл
олгосон тендер шалгаруулалтад гаргасан гомдлыг төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага хянахдаа шинжээчдийн
багаар дүгнэлт гаргуулах бөгөөд уг байгууллагын шийдвэр нь шинжээчдийн багийн гаргасан
дүгнэлтэд үндэслэнэ.

 

            55.6.Шинжээчдийн баг хөндлөнгийн гурван шинжээчээс бүрдэх бөгөөд тэдгээрийг гомдол гаргаснаас
хойш 3 хоногийн дотор дараахь журмаар сонгоно: 

 

                        55.6.1. гомдол гаргагч,  захиалагч
тус бүр  нэг шинжээчийг
сонгох;
                        55.6.2.
гомдол   гаргагч,    захиалагчийн    сонгосон   
шинжээч  нар тохиролцон гурав дахь
шинжээчийг сонгох.

 

            55.7. Талууд шинжээчийг сонгож чадаагүй бол төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага тэдгээрийн нэрийн өмнөөс сонгож  болно.

 

            55.8. Шинжээчдийн багийн ажиллах болон шинжээчийн
эрх олгох  журмыг Засгийн газар батална.

 

            56 дугаар зүйл. Шүүхэд
гомдол гаргах

 

            56.1.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг энэ хуулийн
55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй,
эсхүл гаргасан шийдвэрийг
нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч шүүхэд гомдол
гаргаж
болно.

 

            56.2.Тендер шалгаруулалтад холбогдсон
гомдлыг гэрээнд гарын үсэг
зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана.

 

56.3.Тендер шалгаруулалттай
холбогдох гомдлыг хүлээн авсан
шүүх энэ хуулийн 55.4.1
-55.4.3-т зааснаас бусад тохиолдолд төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагаас гаргасан
шийдвэрийг түдгэлзүүлэхийг хориглоно.

/Ýíý õýñãèéã 2007 îíû 02 äóãààð ñàðûí
06-íû ºäðèéí õóóëèàð íýìñýí/

 

            57
дугаар з
үйл.  Хууль тогтоомж зөрчигчид
х
үлээлгэх

                                                            хариуцлага

 

            57.1.Энэ
хуульд заасан журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэлийг
шүүх, эсхүл эрх бүхий мэргэжлийн улсын байцаагч ногдуулна:

 

                        57.1.1.нээлттэй тендер шалгаруулалтын
журам хэрэглэх худалдан авах ажиллагаанд уг журмыг хэрэглээгүй бол захиалагчийг 200000-250000 төгрөгөөр, албан тушаалтныг
40000-60000 төгрөгөөр тус тус торгох;

 

                        57.1.2.энэ хуулийн 9.2-т заасныг зөрчиж, гадаадын этгээдийг тендер шалгаруулалтад оруулахыг
хязгаарласан бол захиалагчийг 150000-200000  төгрөгөөр торгох;

 

                        57.1.3.тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо
энэ хуулийн 8.4, 8.5, 8.7.1-д
заасныг зөрчсөн бол захиалагчийг 200000-250000 төгрөгөөр, албан тушаалтныг
40000-60000 төгрөгөөр торгох;

 

                        57.1.4.давуу эрхийн зөрүүг үнэлгээнд
хэрэглэхдээ энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасныг зөрчсөн
үнэлгээний хэсгийн гишүүдийг 30000-60000 төгрөгөөр торгох;

 

                        57.1.5.тендерийн урилга, баримт бичгийг бэлтгэхдээ
төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох
журам, заавар, жишиг баримт бичгийг үндэслэл
болгоогүй нөхцөлд албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр
торгох;

 

                        57.1.6.тендерийн урилгыг зарлан мэдээлэхдээ
энэ хуулийн 21.3, 21.4-ийг зөрчсөн
бол захиалагчийг 200000-250000 төгрөгөөр торгох;

 

                        57.1.7.энэ хуулийн 22.2-т заасныг зөрчиж тендерийн баримт бичгийн үнийг үндэслэлгүй
өндөр тогтоосон бол захиалагчийг 100000-150000 төгрөгөөр торгох;

 

                        57.1.8.нээлттэй тендер шалгаруулалтын
үед энэ хуулийн 24.3-т заасныг зөрчиж
тендер хүлээн авах эцсийн
хугацааг 30-аас бага хоногоор тогтоосон, эсхүл
зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг
сонгох үед 36.9-д заасан санал ирүүлэх доод хугацааг мөрдөөгүй
бол захиалагчийг 100000-150000  төгрөгөөр торгох;

 

                        57.1.9.захиалагч тендер шалгаруулалтыг
шударга бус явуулж, энэ хуулийн 29.1-ийг зөрчиж,
“хамгийн сайн” үнэлэгдээгүй тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах
эрх олгосон бол захиалагчийг 200000-250000 төгрөгөөр,
албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох;

 

                        57.1.10.энэ хуулийн 26.6-г зөрчсөн бол албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох;

 

                        57.1.11.энэ хуулийн 27.1, 30.1-д зааснаас бусад үндэслэлээр тендерээс татгалзаж,
тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон бол захиалагчийг
200000-250000  төгрөгөөр
торгох;

 

                        57.1.12.энэ хуулийн 32.1, 33.1, 34.1-д зааснаас
бусад нөхцөлд тендер шалгаруулалтын онцгой
журам хэрэглэсэн захиалагчийг 150000-200000  төгрөгөөр торгох;

 

                        57.1.13.энэ хуулийн 47.1-т заасныг зөрчиж үнэлгээний
хороо байгуулаагүй бол захиалагчийг
100000-150000 төгрөгөөр торгох;

 

                        57.1.14.захиалагч энэ хуулийн 48, 49 дүгээр
зүйлийг зөрчиж худалдан авах ажиллагааны
төлөвлөгөөг
зарлаагүй, тухайн тендер шалгаруулалтад
холбогдох хавтаст хэрэг бүрдүүлээгүй бол албан тушаалтныг 20000-60000 төгрөгөөр
торгох;

 

                        57.1.15. энэ хуулийн 53 дугаар зүйлийг зөрчиж төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагын зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан, 41 дүгээр зүйлийг зөрчсөн захиалагчийг 200000-250000  төгрөгөөр,
албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох.

 

            57.2.Энэ хуулийн 57.1.1, 57.1.3,  57.1.5, 57.1.7, 57.1.9, 57.1.11, 57.1.12, 57.1.13,  57.1.15-д заасан зөрчлийг давтан гаргасан захиалагчийн ерөнхий менежер, гүйцэтгэх удирдлага, үнэлгээний хорооны гишүүнийг тухайн албан тушаалаас халах сахилгын шийтгэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээлгэнэ.

 

            57.3.Тендерт оролцогч болон аливаа
этгээд нь худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, тендерт оролцохдоо илт худал мэдүүлсэн, авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон бол уг шийдвэрийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн
б
үртгэлд хамруулна.

 

58 дугаар зүйл. Хууль хүчин
т
өгөлдөр
болох

 

58.1.Энэ хуулийг 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                 Ц.НЯМДОРЖ

 

 

 

 

 

 


[1]
Ìîíãîë Óëñûí ¯íäñýí õóóëü – “Òºðèéí ìýäýýëýë”
ýìõòãýëèéí 1992 îíû 1 ä¿ãýýðò íèéòëýãäñýí.

[2]
Èðãýíèé õóóëü –“Òºðèéí ìýäýýëýë” ýìõòãýëèéí 2002
îíû 7 äóãààðò íèéòëýãäñýí.

3 Ãàäààäûí çýýë, òóñëàìæèéã
çîõèöóóëàõ òóõàé õóóëü- “Òºðèéí ìýäýýëýë” ýìõòãýëèéí
2003 îíû 24 ä¿ãýýðò
íèéòëýãäñýí.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж