Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны замын төсөл. Хотын зүүн талдаа Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 километр урт барина. Уг авто замын төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 хувиар нэмэгдүүлэх төлөвлөлттэй бөгөөд олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой.
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр зарласан. Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас Туулын хурдны замын тендерийг дахин зарлана.
Мөн төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннель барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Зочин 2025-04-22 66.181.160.49
Болтугай болтугай
Нэргүй 2025-04-22 66.181.191.193
ха ха хэт жүжиглэлт тавьчхаад ороогдож дээ
Нэргүй 2025-04-22 188.162.254.46
кофе ууж суугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!
Нэргүй 2025-04-22 103.212.118.238
ТАЛ МӨГӨР ТУЛ ГОЫН ХОИГУРА ДАЛАН БАРИАД ТАВЬ ХАМАГҮИ ХЯМД
Нэргүй 2025-04-22 203.91.115.38
Үүнийгээ зогсоо. Юун 2,300,000,000,000₮. Тийм мөнгө хаана байгаан? Удахгүй цалин, тэтгэврээ тавьж чадахгүй болох гэж байж. 1км нь 72,000,000,000₮-ний үнэтэй зам, гүүр гэж юу байсын! Цавчаа чинь хэтэрлээ, Нямбаатар аа, Оюун-Эрдэнэ ээ! 3.2 сая Халхчуудад хандаж хэлье. Хэрэв та нар эх орноо бодохгүй бол цагаач буриадууд, Ойрдууд улс орныг чинь хуваагаад иднэ шүү. Ноднин 140,000₮-н үнэтэй бордюр ярьж байсан. Энэ жил 1км нь 72 тэрбумын үнэтэй авто зам болтлоо өслөө. Хойтон юу гээд зогсож байх болоо!
Нэргүй 2025-04-22 66.181.183.95
Туул голын экосистeмийг сүйрүүлэх нь
Нэргүй 2025-04-22 103.212.118.238
ХОТ ДОТОР ХУРДНИ ЗАМ ГЭЖ ХУЦХА БОЛЬ НЭГ ИХ НАЯД ХҮРЭХГҮИ ТӨСВӨР ТҮНЭЛ ГҮРЭН БИГУЛАМЖГҮИ ТЭНГЭР ВИЛА РЕВЕР ГАРДНЫ УРДУР ДАЛАН БАРИАД БАРИХ БОЛОМЖ БАИНА СОЛОНГОСЧУДАС АСУ ХӨЛДҮ ДҮЛЗЭН ЦАВЧАГА БОЛЬ
Нэргүй 2025-04-22 66.181.182.154
Хувь дээрээ тохиролцоогүй юу
Лaлaр 2025-04-22 202.9.46.40
Нянбаа 10% бага гэж голоод…