Голомт банк кибер аюулгүй байдлын “СontrolCase” чуулгад оролцлоо

Голомт банк кибер аюулгүй байдлын “СontrolCase” чуулгад оролцлоо

Голомт банк кибер аюулгүй байдлын “СontrolCase” чуулгад оролцлоо

АНЭУ-ын Дубай хотод 2025 оны 1-р сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Мэдлэг хуваалцах" уриатай “ControlCase”  олон улсын чуулга уулзалтад Голомт банк оролцлоо. 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд кибер аюулгүй байдлын салбарын шилдэг мэргэжилтнүүд, шинжээчид хуран чуулж, мэдээллийн аюулгүй байдлын стандартууд, түүний шаардлагууд болон технологийн шийдлүүдийг танилцуулсан юм.

Чуулга уулзалтын хүрээнд “Payment Ecosystem Security” сэдвээр зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал З.Ганбагана панелистаар оролцож,  ISO 27001, PCI-DSS, PCI-3DS стандарт болон кибер аюулгүй байдлын салбарын сүүлийн үеийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийллээ.  Голомт банк PCI-DSS болон PCI-3DS стандартын шаардлагыг хослуулж хангасан Монгол Улсын анхны банк бөгөөд үүний зэрэгцээ ISO 27001:2022, GDPR, SWIFT CSP зэрэг стандартуудыг ханган ажилладаг.

Энэхүү арга хэмжээний үеэр Голомт банкны төлөөлөл БНЭУ-ын олон улсад үйл ажиллагаа явуулдаг Cybalt, ControlCase компаниудын кибер аюулгүй байдлын удирдлагын төвүүдийн үйл ажиллагаа болон кибер аюулгүй байдлын хяналт, үйл ажиллагааны процессуудаас танилцаж, олон улсын шилдэг туршлагыг судаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 89.113.148.50

))))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж