Түймрийн бүс дэх монголчууд дараах хаягуудаар мэдээлэл авна уу!

Түймрийн бүс дэх монголчууд дараах хаягуудаар мэдээлэл авна уу!

Түймрийн бүс дэх монголчууд дараах хаягуудаар мэдээлэл авна уу!

АНУ-ын Лос Анжелест дахин шинэ түймэр дэгдэж, олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон талаар мэдээлэл гарсан. Түймрийн эрсдэлээс сэргийлж 20 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд тус аюултай бүсэд цөөнгүй монгол иргэн бий.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдэд тогтмол мэдээлэл өгч байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээллээр, Калифорни мужийн Лос Анжелес хотын орчимд гараад буй гал түймэрт олон айлын орон сууц өртсөн бөгөөд ус хот орчимд одоогийн байдлаар галын идэвхтэй дөрвөн голомт байгаа бөгөөд гал түймрийн аюул намжих болоогүй. Цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан дахин идэвхжих магадлалтай байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. Иймд иргэдийг гал түймрийн аюултай бүсэд зорчихгүй байх, тухайн бүс нутагт оршин суугаа бол орон нутгийн онцгой байдлын албанаас гаргаж буй зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хүсье. Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас нэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Лос Анжелес хотод консулын үйлчилгээ үзүүлсэн. Монгол иргэд шаардлагатай тохиолдолд ЭСЯ болон Консулын газартай утсаар, мэйлээр холбогдох боломжтой гэжээ.

ГХЯ-наас өгсөн мэдээллээр, АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраар дамжуулж монгол иргэдийн холбоотой холбогдож мэдээллүүдээ солилцож байна. Түймрийн голомт болон голомт тойрсон хотуудад 5000 орчим монгол иргэн бий. Одоогоор монголчууд олноор оршин суудаг мужуудад аюул бага байна гэсэн юм.
Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас шуурхай асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай 24 цагийн хугацаанд иргэд холбогдож болно. Түймрийн бүс болон ойролцоох хотуудад оршин суугаа иргэд аюултай хэсгээр зорчихгүй байх, тухайн бүс нутагт оршин суугаа бол орон нутгийн онцгой байдлын албанаас гаргаж байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хүсч байна гэжээ.
Шуурхай асуудлаар холбогдох иргэд: 
  • Вашингтон хотод суугаа ЭСЯ-ны утас: 202-374-6274, цахим шуудан: monconsul@mongolianembassy.us
  • Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын утас: 415-858-9524, цахим шуудан: sanfrancisco.mng@gmail.com
  • Чикаго хотод суугаа КГ-ын утас: 312-847-0144, цахим шуудан: info@mongolianconsulate.us хаягаар тус тус хандана уу!
Аюултай бүсэд оршин суугаа монгол иргэд дараах линкээр орж нүүлгэн шилжүүлэлт болон түр тусгаарлах байрны мэдээллийг авна уу.

Сүүлийн мэдээллээр, түймрийн утааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, тус хэсгийн гол хурдны замыг хаагаад байгаа бөгөөд энэ сарын эхээр дэгдэж эхэлсэн том түймрүүд одоо ч бүрэн унтраагүй байгаа юм. Гэхдээ албаныхан түймэрт өртөөд байсан ихэнх хэсгүүдийг хяналтдаа авчээ. Түймрийн улмаас 28 хүн амиа алдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж