Явган зорчигч, машины хөдөлгөөнийг камераар хянана

Явган зорчигч, машины хөдөлгөөнийг камераар хянана

Явган зорчигч, машины хөдөлгөөнийг камераар хянана

НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллага буюу есөн дүүргийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төвийг байгуулж, Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг 2024 онд шинээр суурилуулсан билээ. Харин Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг өнөөдөр /2025.01.21/нээж байна. Ингэснээр нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон камеруудын ашиглалтыг сайжруулах зэрэг олон давуу талтай гэдгийг албаныхан хэлсэн юм.

Тодруулбал, дүүргийн камерын хяналтын дэд төвүүд нэгдсэн удирдлагын төвтэй холбогдож, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүдийн камерыг бүрэн удирдах боломжтой юм.

Түүнчлэн есөн дүүрэг хоорондоо хяналтын камерын бичлэгээ солилцох боломжтой. Хэрэглэгчийн хувьд зөвхөн тусгай хүчний чиг үүргийн байгууллагууд болон шаардлагатай бусад байгууллага өөрсдийн хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд системийг ашиглаж болох юм байна.

КАМЕРУУДЫН АРЧИЛГААГ ДЭД ТӨВИЙН НЭГЖҮҮД ХАРИУЦНА 

Өмнө нь нийслэл, дүүрэг, хороонд нэгдсэн системгүй олон төрлийн үйлдвэрлэгчийн камер, бичлэг хадгалах төхөөрөмж, янз янзын системүүд ашигладаг, стандарт шаардлага хангахгүй, нэгдсэн нэг системд холбох боломжгүй нөхцөл байдалтай, хяналтын камерын ашиглалт хангалтгүй байсан. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нэгдсэн системд холбох, удирдах, ашиглалтыг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн тул дэд төвүүдийг байгуулж, Улаанбаатар хотын камеруудын дүрс мэдээллийг нэгтгэж, нэгдсэн удирдлагад оруулах, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бий болгосон аж. Мөн дүүрэг тус бүрт дэд төвийн үйл ажиллагааг хариуцсан бүтцийн нэгжийг дүүргүүдийн Засаг даргын дэргэд байгуулахаар Засгийн газрын тогтоолд заасан тул хяналтын камерын ашиглалт илт сайжирна гэдгийг албаныхан мэдээлсэн. Тухайлбал, өмнө нь хэрэгсэх эзэнгүй камеруудын асалтын хувь маш бага байсан бол цаашид камерын асалт, унтралт, ажиллагаа, арчилгааг дэд төвийн нэгжүүд хариуцаж, камерын ажилласан хугацаагаар нь буюу гүйцэтгэлд үндэслэж санжүүжилт олгох боломжтой аж.

Дэд төв бүр камерын удирдлагын төвд шаардлагатай ханан дэлгэц, серверийн өрөө, сүлжээний төхөөрөмжүүд, видео аналитик хийх боломжтой системүүдтэй болсон.

Мөн дэлгэцийг ухаалгаар зохион байгуулах, хөдөлгөөнт төхөөрөмжийг алсын зайнаас удирдах зэрэг олон боломжийг бий болгосон. Дүүрэг бүрийн дэд төвүүд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ажиллах юм.

Зориулалтын тухайд, 2024 онд 176 уулзвар, гарц, зам дээр тусгай зориулалтын үүрэг бүхий тээврийн хэрэгслийн дугаар таних, авто замын хөдөлгөөнд хяналт хийх, нөхцөл байдлыг харах, бодит цагийн өгөгдөл цуглуулах, зөрчил илрүүлэх гэх мэт зорилготой нийт 2600 ширхэг камер суурилуулаад байна. Бүх камер нэгдсэн төвийн сүлжээнд холбогдсон. Хотын төвийн гол гудамж, замаас гадна Баянхошуу, Сонсголон, Налайх, Дүнжингарав, Богд уулын замаар харах зориулалттай камеруудыг мөн нэмэлтээр суурилуулсан. Тэр олон камерыг хүний хүчээр харж хянаж чадахгүй учраас ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлж, бүх камеруудыг нэгтгэсэн. Камерууд гэмт хэрэг, зөрчил илрүүлэхээс гадна тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн тооллого, судалгаа хийх, хөдөлгөөний эрчмийн хурдыг тодорхойлох зэрэг төрөл бүрээр ашиглагдах юм.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ СААТЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ ТУХАЙД НЬ ХАРАХ БОЛОМЖ БҮРДСЭН

Авто замыг бүрэн камержуулснаар гарсан үр дүнгийн талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа " Авто замын хөдөлгөөнийг бүрэн хянаж, оновчтой зохион байгуулахын тулд бодит цагийн өгөгдөл, мэдээлэл маш чухал байдаг. Зорчилт хөдөлгөөн бүр цаг үетэйгээ холбоотойгоор өөрчлөгдөж байдаг. Зам дээр суурилуулсан камеруудын тусламжтайгаар зорчилт хөдөлгөөний мэдээллийг авах боломжтой болсон бөгөөд эдгээр дата, өгөгдөл дээр ажилласнаар гэрлэн дохиог ухаалгаар удирдах, замын хөдөлгөөний түгжрэл, саатал, осол аваарын мэдээллийг цаг тухайд нь мэдэх, олон нийтэд нээлттэй харуулах зэрэг олон давуу талтай.  Мөн гуравдагч эх үүсвэрийн дүрс бичлэгээс боловсруулалт хийх, орчны утаа, дулаан, гал түймэр мэдрэх, хүн, тээврийн хэрэгсэл зэрэг хөдөлгөөнийг мэдрэх боломжтой. Бид өмнө нь цөөхөн хяналтын камерууд болон хүний хүчээр тоолдог байсан бол одоо бүх уулзвар, замуудаас явган зорчигчийн тоо, тээврийн хэрэгслийн тоо, нийт зорчилт хөдөлгөөний мэдээллийг авах боломжтой болсон гэсэн үг.

Өнөөдөр бид зам тээврийн осол саатлын мэдээллийг цаг тухайд нь харах боломж бүрдсэн. Өмнө нь уулзвар, зам, гарцыг бүрэн харах боломжгүй байршлууд их байсан. Мөн зам тээврийн зөрчил авто замын түгжрэлд 10-15 хувиар нөлөөлдөг.

Түгжрэлд хамгийн их нөлөө үзүүлж, замын хөдөлгөөнд саад учруулж байгаа гол зөрчлүүд болох гэрэл дохио зөрчих буюу улаан гэрлээр гарах, явган хүний гарцан дээр зогсох, уулзвар бүрэн нэвтрэх боломжгүй бол уулзварын гол руу орж түгжрэл үүсгэх, давхар эргэж бусдын хөдөлгөөнд саад учруулж осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлийг эхний ээлжид хяналтын камераар илрүүлнэ. Энэ сарын 25-ны өдрөөс зарим зөрчилд торгууль ногдуулж эхэлсэн. Тэгэхээр авто замын уулзвар, гарцуудыг камержуулж, нэгдсэн удирдлагын төвөөс хяналт тавьснаар замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, хөдөлгөөнд соёлтой оролцох, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 26 минутын өмнө 202.9.40.83

Баар цэнгээний газрын үүдийг камёржуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 38 минутын өмнө 103.80.211.32

Замын дээрх хэдэн мянган камерийн 1-2 нь л дугаар илрүүлдэг шүү, тэрний ард хариуцлагатай хүн харж байдаг байхаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.190.248

явган гудмаар алхаж ч болохгүй юу гээчийн хяналт, дарамт вэ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.125

Төсв 35 их наядын хулгай аймшгийн хулгай 700 тэрбум будаа тариа нэрээр х***а манж хог шааруудру чиглсн адгийн хулгай ард түмний мөнг2р хог шаарууд санх2жиж бузр ү/а яв2лж бдгиймаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж