Монгол Улсын нийт хүн амын 69 хувь нь хотод амьдарч байгаагаас зөвхөн Улаанбаатарт нийт хүн амын 48.9 хувь нь буюу 1.7 сая хүн амьдарч байна. Мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их сургуулийн 96 хувь нь төвлөрч, ДНБ-ий 63 хувийг үйлдвэрлэж байгааг албаныхан онцолж байна. Тиймээс "20 минутын хот" стандартыг нэвтрүүлж, хот суурин газрыг дахин төлөвлөх, 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар салбар яамнаас өнөөдөр /2024.12.09/ мэдээллээ.
ДЭМБ-ын Орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.АЛТАНЗАГАС:
-Хотжилтой холбоотой эрүүл мэндийн асуудал гэхээр маш өргөн хүрээтэй. Тодруулбал, агаарын бохирдол, усны хүртээмж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал олон гардаг. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэмжин ажиллаж, гишүүн орны Засгийн газарт зөвлөмж өгдөг. Тухайлбал, агаарын чанарын асуудал байна. ДЭМБ-аас хамгийн сүүлд 2021 онд Агаарын чанарын зөвлөмжийг шинэчлэн гаргасан.
Уг зөвлөмжөөр агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын агууламжийн жилийн дундаж хэмжээ нь 5 мкг/м3 ихгүй байх нь хүний эрүүл мэндэд аюулгүй гэсэн.
Дэлхийн улс орнуудын агаарын чанарыг харьцуулж, хүхэр, азот, нүүрстөрөгч гэх мэт олон үзүүлэлтүүдээс PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорыг нийтлэгээр хянадаг. Улаанбаатар хотын хувьд 2020 оны байдлаар жилийн дундаж агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын агууламжийн хэмжээ нь 41 мкг/м3 буюу ДЭМБ-ын зөвлөж буй хэмжээнээс найм дахин их гарсан байдаг. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд цус харвалт, зүрхний шигдээс өвчнөөр нас барах тохиолдол 39 хувьтай хамаарч байна гэх судалгааг гаргасан. Харин ус болон ариун цэврийн хэрэглэл, ахуйн хувьд 2020 оны байдлаар Монгол Улсын хүн амын 61 хувь нь аюулгүй зохион байгуулсан ундны усны үйлчилгээгээр хангагдаагүй байна. Үүний улмаас гэдэсний суулгалт өвчний улмаас нас барах тохиолдол 68 хувьтай хамаарч байна" гэдэг судалгааг танилцуулсан юм.
"ЗАРИМ УЛСАД "15 МИНУТЫН ХОТ" ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА"
ХББОСЯ-ны Хот байгуулалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.БАЯРБАТ:
-"20 минутын хот" Монгол Улсын сайдаар ахлуулсан Үндэсний хороо ажиллаж байгаа. Энэ хороонд "20 минутын хот"-ын концепци, үзэл баримтлалаа гаргаж ажлын хэсэг ажиллаж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ажиллаж байна. Салбар яамнаас энэ ажил дээр хамтарч байна. Энэ талаарх мэдээллээ иргэдэд нээлттэй байдлаар хүргэхээр 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд "Туушин" зочид буудлын танхимд хот байгуулалт, дахин төлөвлөлтийн асуудлаар зохион байгуулах форумыг зохион байгуулах гэж байна.
Иргэд мэдээлэл авч чадахгүйгээс буруу зөрүү ойлголт үүсч байна. Ер нь дэлхий нийтэд цар тахлаас хойш "20 минутын хот" концепци хүчтэй гарч ирсэн үзэл баримтлал. Зарим улсад "15 минутын хот" хэрэгжүүлж байна.
Хамгийн гол нь хүн төвтэй байя. Иргэдийн оршин суугаа газарт нь төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой. Бид Сингапур улсын туршлага судлаад ирсэн. Нийт 200 мянган хүнтэй нэгжээс 20 мянган нэгж, тэндээсээ 2000-3000 хүнтэй байхаар төлөвлөж, таун дотор нв бүх асуудлыг шийдэж байх жишээтэй. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батална. Хууль эрх зүйн хувьд хийх ажлууд их байна. Одоогоор тоон мэдээлэл, судалгааны талаар танилцуулах боломжгүй гэв.
Зочин 2024-12-09 202.179.26.26
Наад чинь 4 жилийн өмнөх үзүүлэлт байна. Одоо хэдэн 100 дахин илүү болсон. Хэн хариуцлага хүлээх вэ?
Хэн ч мэдэхгүй хариуцахгүй энэ бол АРДЧИЛАЛ нэртэй сүйрэл
Hvn 2024-12-09 103.10.22.146
ene l** uud hamgiin chuhal yaraltai shiideh ded bvtetsee shiidej chadahgui bj yun 20n minuutin hot we irgediig oron suutschulhin gne 2040on ghed shiidhin gnee ergvv l** uudaa odoo zah zeeld belen 40myangan oron suuts bna hudaldan awah chadamjtai irged barag alga ipotekiin zeelee amidraldan oirtuul l** iin dawarsan banknuudaa tsegtsel dawarsan banknuud chine belen mongond bair awah chadwartai hvnd zeel gargah shalguur tawichaad bna. huwhai l** uudaa
Нэргүй 2024-12-09 59.153.115.51
Онц байдал зарла
Нэргүй 2024-12-09 203.98.77.101
ХАМГИЙН СОНИН НЬ 20 МИНУТЫН ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨНД НЬ ИРГЭД ОРОЛЦОХГҮЙГЭЭР ДЭЭГҮҮР ХЭДЭН НӨХДҮҮД ХУРАЛДААД ШИЙДЭЭД БАЙГАА НЬ ҮНЭН ТЭНЭГ. ТЭГЭЭД АМЬДРАЛД ХЭРЭГЖИХ ГЭХЭЭР ЭНЭ ҮҮЛЭН ДЭЭР БАЙДАГ УЛСУУДЫН МЭДЭХГҮЙ ПРАКТИ КТАЙГАА ЗӨРЧИЛДӨӨД ХОТЫН УТАА ШИГЭЭ ҮЛГЭР БОЛНО ДОО.
Бид мартахгүй 2024-12-09 122.201.27.246
Пидда Батбаясгалан тэргүүтэй тэнэгүүд Утаа алга болсон гээд өөрсдийгөө хэдэн зуун саяар шагнаад байсан. Тэр мөнгийг нь буцааж төлүүлэхээс хариуцлагын ажил эхлэнэ шүү.