3×3 сагсан бөмбөгийн улирал хэвийх тийш хандлаа. Өнгөрсөн долоо хоногт Манамагийн Их дуулга болж, Монголоос Улаанбаатар ММС Энержи баг өрсөлдөв. Цагтаа Улаанбаатар, Сансар хоёр Их дуулгад өрсөлддөг байсан бол одоо ганцхан багаа харж байгаа нь нэг талаараа харамсалтай. Нөгөө талаараа дэлхий нийт 3х3 сагсан бөмбөг рүү анхаарлаа хандуулж, улс орнууд ач холбогдол өгдөг болжээ.
Тэмцээний чансаагаар долдугаар эрэмблэгдсэн Улаанбаатар ММС Энержи баг хэсэгтээ Францын Парис болон Монтенегрогийн Подгорица Кодио багуудтай орсон. Улмаар нээлтийн тоглолтдоо Парис багт хожигдсон ч Подгорицаг хожсоноор хасагдах шатанд шалгарав.
Энэ удаад багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, Стив Серийн оронд Ц.Отгонжаргал орж иржээ.
Тэмцээний хоёр дахь өдөр хасагдах шатанд Улаанбаатар ММС Энержи баг Сербийн шилдгүүдээс бүрдсэн Лиман багтай учраа таарсан. Энэ тэнцүү өрсөлдөөнтэй тоглолтын эцэст Улаанбаатар ММС Энержи баг 20-17 гэсэн харьцаатай ялалт байгуулав. Нэг хэсэг Сербийн багуудын учрыг олдоггүй байсан бол одоо УБ Хуишан Ни, Лиман тэргүүтэй том багуудыг нь буулган авдаг боллоо. Тус тоглолтод Улаанбаатар ММС Энержи давуу талаа ашиглан биеийн хүчний тоглолтоо зонхилон будагтай талбайд илүүрхсэн аж.
Харин хагас шигшээд Хятадын Чонмин багтай таарч, 18-21 гэсэн харьцаатай дийлджээ. Энэ улирал тун хүчтэй байгаа Хятадын шинэхэн багаас Карлис Ласманис дийлдсэнгүй. Мөн будагтай талбайн хүчирхэг залуу Камерон Форте сайн байжээ.
Финалд Чонмин баг Парисыг хожсоноор Их дуулгын анхны түрүүгээ хүртсэн бол Улаанбаатар ММС Энержи баг гуравдугаар байрт шалгаран дараагийн Их дуулгын эрхээ авчээ.
Өнгөрсөн жил Их дуулгын анхны түрүүгээ хүртэж байсан Улаанбаатар ММС Энержи баг энэ улирал азгүйтсээр байна. Хоёр ч удаа Их дуулгын хагас шигшээ шатанд шалгарсан ч финалд хүрч чадаагүй л явна. Их дуулгын финал эхлэхэд ердөө хоёр тэмцээн үлдлээ. 18 хоногийн Хонг Конгт Их дуулгын финал болсноор улирал өндөрлөнө.
Зочин 2 минутын өмнө 201.189.73.143
Юм бичнэ гэж нэг а**х юм аа, шал худлаа мэдээ, дараагийн их дуулгын эрх авлаа ч гэх шиг
Нэргүй 59 минутын өмнө 94.230.246.6
Гарчиг, энэ бичснээ өөрсдөө нэг уншдаа.
Нэргүй 2 цагийн өмнө 202.179.2.18
daraagiin ih duulgiin erhee avchee etr ene neeree unen medleggui gar bichsen boloh yumaa haha