Шри Ланка дахь "Яла" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс олон зуун шавьж, тэр дундаа 92 төрлийн эрвээхэйг хууль бусаар гаргахыг завдсан хэргээр итали аав, хүү хоёр 200 сая ам.доллараар торгуулжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль хамгаалагчид энэ оны тавдугаар сарын 8-нд 68 настай Луижи Феррари болон түүний хүү 28 настай Маттиа нарыг олж илрүүлсэн. Аав, хүү хоёр шавьжнуудыг тусгай бодисоор татсан бөгөөд химийн аргаар хадгалахаар төлөвлөж байжээ.
Тэднийг шавьж хууль бусаар цуглуулж, эзэмшиж, тээвэрлэсэн хэрэгт буруутгажээ. Тиймээс зэрлэг ан амьтдын эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцон Шри Ланка улсын түүхэнд байгаагүй өндөр торгууль ногдуулсан байна.
Цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль хамгаалагч К Сужеева Нишанта хэлэхдээ "Хэрэг гарсан өдөр зам дагуу сэжигтэй машин зогсож байгааг мэдсэн. Тухайн машинаас гарч ирсан хоёр эрэгтэй хүн шавьжны тортой ой руу орсон. Байгаль хамгаалагчид тэр автомашин дотроос шавьж цуглуулж хийсэн олон 100 сав олсон. Биднийг олоход бүх шавьж үхсэн байсан. Тэд лонхонд химийн бодис хийсэн юм билээ. 300 гаруй шавьж байсан" гэжээ.
Аав, хүү хоёрыг эхлээд 810 хэрэгт буруутгасан ч сүүлд нь 304 болж цөөрсөн байна. Тэд есдүгээр сарын 24-ний дотор торгуулиа төлөхгүй бол хоёр жилийн хорих ял авч магадгүй юм. Итали эцэг, хүү хоёр тухайн үед Шри Ланкад амарч явжээ. Хэрэг гарснаас хойш тэд тус улсад хоригдсоор байна.
Шри Ланкын зүүн өмнөд хэсэгт орших "Яла" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирвэс, заан, одос үхэр зэрэг олон зэрлэг амьтан байдаг. Энэ нь тус улсын хамгийн алдартай цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг юм.
68 настай Луижи Феррари нь шавьж сонирхогч бөгөөд хөл, шагайн гэмтлийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн мэс засалч. Итали дахь найз нөхөд нь түүнд өршөөл үзүүлэхийг гуйжээ.
Эх сурвалж: BBC
JenniferKing 2024-09-13 95.182.127.19
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 59.153.115.146
ВВС-н эх сурвалж чинь 200000 болон 2 сая гэж хоёр дүнгээр бичиж үү? Эрхэм сурвалжлагчаа юмаа гүйцэд ойлгож байж бичээч
SueReece 2024-09-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-13 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-13 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-13 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-13 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-13 45.15.73.112
Харуулах боломжгүй.
Монгол хүү 2024-09-13 64.119.29.63
ялаа шавьжаа бусад улс гадны бусад харь элэгтнээс хамгаалж хориглож, торгож байхад бид бахархалт ШОНХОР, ховор ЯНГИР, АРГАЛЬ УГАЛЗ гэх мэтээ хулгайчдын өврийг түнтийлгэх төдийхөнөөр алж тонилгосоор … ХҮРЗ БАРЬСАН х***а шиг л хандах юм. Энэнд үнэхээр нэгэн цусан учир байна уу?
Нэргүй 2024-09-13 66.181.186.10
Хиад Боржигоны сүлд Цагаан шонхор шувууг хамгийн нах өөрийгөө "хиад боржигон" гэж хөөрцөгөлж явдаг нөхөр арабуудад зарж хөлжсөн байвал яахуу ?
Өнөөдрийн боржигончууд Чингис хааныхаа сүлдийг зарж баяжиж байгааг юу гэх вэ, таминь ээ ?!
Нэргүй 2024-09-13 66.181.177.97
200 myanga ymuu 200 saya ymuu ha ha
Нэргүй 2024-09-13 202.21.124.29
Монголоос эрвээхэй бариад гаргаж байгаа
Dkdkd 2024-09-13 202.9.40.221
Адгийн муу манж хужаагууд ардчилалд их хайртай болж гэнээ хулгай зэлгээ шаачаад ялаас мултрах арга нь ардчилал гэж хуцах.