“Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д мэдүүлнэ

 “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д мэдүүлнэ

 “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д мэдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2024.09.11/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ.


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холботойгоор хэрэгжиж эхэлж байна.  Энэ хүрээнд  2024 ондоо багтааж эхлүүлэх шаардлагатай ажлын албан даалгаврыг Ерөнхий сайд өглөө.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг багтаасан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийгэмд хүлээлт үүсгээд байгаа реформын зохицуулалтыг эхлүүлнэ. Сайд нарт албан даалгавар өглөө. 14 мега төслийн хувьд эрэмбэлж байна.

Ганц мод Гашуун сухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл, Франц улсын  “Орано Майнинг” компанитай байгуулах  хөрөнгө оруулалтын гэрээ, хоёр цахилгаан станцын ажлыг эрэмбэлээд шат дараалалтайгаар УИХ-д мэдүүлэхээр хэлэлцээрүүд үргэлжилж байна.

Засгийн газрын хуралдаанд өнөөдөр “Орано Майнинг" компанийн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийн мэдээллийг танилцуулсан. “Орано Майнинг" компанийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр Франц талыг төлөөлж оролцож байгаа Бээжин дэх төлөөлөгчтэй миний бие өчигдөр уулзалт хийсэн. 200 орчим зарчмын зөрүүтэй санал дээр тохирсон байгаа, 6 санал дээр тохирч чадаагүй байгаа учраас байр сууриа илэрхийлсэн” гэлээ.

Мөн “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Франц улсад төрийн айлчлал хийх үеэр протколд гарын үсэг зурсан. Тухайн үед тохиролцох шаардлагатай 420 гаруй саналыг 223 санал дээр нэмсэн байсан. Түүнээс хойш 6 дэд ажлын хэсэг ажилласан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс байгаль орчны чиглэлээр эрсдлийн үнэлгээ гаргуулах, хөрөнгө оруулагч тал дээр эрсдлийг хамтдаа хариуцлага хүлээх гэдэг тодорхой үүрэг өгсөн. Одоогийн гэрээний төслийн 51 хувь дээр харилцан ойлголцолд хүрсэн.

Давуу эрхтэйгээр 51 хувиа Монгол Улс эзэмшинэ. Монгол тал дээр санхүүжилт ярихгүй, 100 хувь франц тал санхүүжилт хийнэ.

Өнгөрсөн хугацаанд өсөн нэмэгдэх АМНАТ дээр инфляци тооцно гэдэг дээр байр сууриа илэрхийлж ирсэн. Эцсийн тохиролцоонд хүрээгүй байсан. Энэ асуудал дээр нэг талдаа гарах хэрэгтэй гэдгийг бид өчигдөр Франц талын ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ хэлсэн. Францын талаас “Уян хатан хандаж болно” гэсэн. Өсөн нэмэгдэх АМНАТ дээр инфляци тооцно гэдэг шийдэлд хүрвэл манай талд ашигтай байдал үүснэ. Үүн дээр бид гол анхаарлаа хандуулж байгаа. Хугацааны хувьд 40 жил, 30 жил нь олборлох, 10 жил нөхөн сэргээлт хийгдэнэ гэж ойлгож болно.  Дийлэнх өгөөжийг Монгол Улс хүртэнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компанийн хөрөнгө оруулагч Франц улсын “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх гэдэг агуулгаар орсон.

Монгол Улс 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшиж, ногдол ашиг хүртэх улс орны эдийн засагт маш том хувь нэмэр оруулах төсөл.

“Орано Майнинг”-ийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гурван олон улсын зөвлөх үйлчилгээний компани ажилласан. Тодорхой зөвлөмж өгсөн. Байгаль орчинтой холбоотой асуудлыг  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж,  олборлолтын асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Сангийн сайд татвартай холбоотой асуудлыг, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг Тэргүүн шадар сайд хариуцаж байгаа. Зургаан дэд ажлын хэсэг дүгнэлтээ нэгтгээд ирэх аравдугаар сарын эхээр хэлэлцээр нэгт талдаа гарна. Казахстан улсад байгаа ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани дээр очиж ажиллан, нөхцөл байдалтай танилцсаны дараа хэлэлцээрийг дуусгая гэж өчигдөр илэрхийлсэн. Хөрөнгө оруулалтын тал манай талд ашигтай байх ёстой.

Ерөнхий сайдын зүгээс Оюутолгойн гэрээний алдааг давтаж болохгүй гэж анхааруулж байгаа учраас бид өсөн нэмэгдэх АМНАТ дээр инфляцийг тооцох, давуу эрхийн хувьцаа эзэмших, байгаль орчны эрсдлээс хоёр тал хамтдаа хариуцлага хүлээх гэх мэт асуудлыг анхнаас нь тавьсан.

Үүний үндсэн дээр нэлээдгүй олон асуудал шийдэгдээд явж байна. Байгаль орчныг нөхөн сэргээх дээр гол анхаарлаа хандуулах ёстой. Хэлэлцээр дууссаны дараа хөрөнгө оруулалтын гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Ажлын хэсгийн ахлагчийн  хувьд дэд ажлын хэсгийн дүгнэлтүүдийг хүлээж байна. Сая бол олон улсын зөвлөх үйлчилгээний гурван компани ажилласан. Байгаль орчны чиглэлээр олон улсын зөвлөх үйлчилгээний компани авч ажиллах хүсэлтэй байгаа. Бид олон улсад зөвшөөрөгдсөн зөвлөх үйлчилгээний компани оролцуулна. Дүгнэлтээ гаргана. Зургаан ажлын хэсгийн дүгнэлтийг том ажлын хэсгийн дүгнэлт дээрээ нэгтгээд хэлэлцээр лүү орно гэсэн төлөвлөгөөтэй байна.

УИХ-д "Орано Майнинг" -ийн хөрөнгө оруулалтын гэрээг эхний ээлжинд өргөн мэдүүлнэ. Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Давуу эрхийн 10 хувийн хувьцаа ээзмшиж байгаа нөхцөлд холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Хамтарсан Засгийн газар хурдтай хөгжлийн төлөө зориг гаргая гэдэг уриа дэвшүүлсэн, гэрээ ч байгуулсан. Эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах том төслүүдээ бодитой эхлүүлье гэж байгаа юм. Албан даалгавар бүрийн ард эхлүүлэх, УИХ аар шийдвэрлүүлэх үр дүнг тавихыг эрмэлзсэн. Хугацаа бага учраас 14 төслийг оноос өмнө эхлэл тавихгүйгээр бидэнд цаг хугацаа байхгүй” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-11 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-11 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-11 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-11 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-11 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-11 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-11 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-11 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-11 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-11 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-11 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-11 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-11 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

сэр 2024-09-11 202.9.40.158

Айхтар эрсдэлүүдийг эхлүүлэхээ зогсоо.

Avatar

JudyEllis 2024-09-11 109.248.143.65

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieAnderson 2024-09-11 188.130.129.6

Харуулах боломжгүй.

Avatar

Азаа 2024-09-11 202.21.97.178

өгүүлбэр зүйн алдаатай мэдээ оруулах юм, бичсэн мэдээгээ ахиад 1 уншиж үзэж баймаар,

Avatar

BethJohnson 2024-09-11 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalSimpson 2024-09-11 95.182.125.22

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraAnderson 2024-09-11 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 172.59.186.62

irgediin hudulguun ene gereeg yabuulj bolohgui uran bol auyl shuu Africa huuj baihad mongol uriad abchirch baidag Africa 200 horiig amssan

Avatar

Нэргүй 2024-09-11 153.173.18.20

Үхэж далд орос тролл оо

Avatar

Zochin 2024-09-11 202.179.24.116

Uranaar oroldoj baigaliin tentsver alduulj olon ami amidral suiruuleed tanaihan udmaaraa suireheer shuluudjee!

Avatar

Нэргүй 2024-09-11 153.173.18.20

Оросруугаа тонил

Avatar

Лондон зураач 2024-09-11 90.212.131.42

Элдэв муусайн Ояа, МоЯА-нуудыг үл тоогоод цаашаа Зоригтой яваарай. Амжилт

Avatar

NishaCox 2024-09-11 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

яү 2024-09-11 66.181.181.125

гэрээгээр урагшлуулах чамрайлт гаргаж байгаад талархал илэрхийлье в хурдан зоригтой хөдөл

Avatar

MaryGonzalez 2024-09-11 188.130.142.28

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 66.181.160.114

Давуу эрхийн хувьцаа эзэмших нь Оюу толгойн 34% эзэмшиж тэнэглэснээс хамаагүй дээр!!! Гэвч энэ асуудлыг УИХ-аао хэлэлцэх үед оросын тавиулууд маш хүчтэй эсэргүүцнэ, мушгиж гуйвуулахыг оролдоно гэдгийг бүү мартаарай, та нар!!! Хувьцаат компанийн тухай олон улсын хуулиудаас харахад давуу эрхийн хувьцаа 10%-аас хэтэрдэггүй юм байна лээ!! Харин давуу эрхийн хувьцаа нь хэд хэдэн төрөл байдаг, мэргэжлийн хуульчдаас сайн зөвлөгөө авсан юм байгаа биз дээ???

Avatar

Нэргүй 2024-09-11 59.153.114.123

ok

Avatar

Нэргүй 2024-09-11 217.138.194.6

ziv

Avatar

Нэргүй 2024-09-11 217.138.194.6

zuv

Avatar

ErinKing 2024-09-11 46.8.22.4

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 66.181.186.10

За хүү минь, чи Оросын бууны хараанд орлоо шүү !!!

Avatar

б 2024-09-11 66.181.184.187

Ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Сонгууль нь дууссан бол хулхи эх оронч, шантаажчин, гадны улсын гар хөл болсон юмнуудад төр төмөр нүүрээ харуулаад, ганц ч гэсэн төслөө цааш нь явуулаасай даа. Тэрнээс энэ улсад явж томоохон төсөл алгаа.

Avatar

лутаа 2024-09-11 66.181.164.23

Газарын гүнд нь уусгаж олборлодог Европын хамгын сүүлийн үеийн технологи. Хариуд нь Францаас бага оврын Атомын цахилгаан станц бариулах санал тавь, манайд ганц реактор л хавааск бараг ахдана, тог үнэгүй шахам болно, орж ирэх мөнгөөр нь цусалчихгүйхэн байж байгаад метрогоо бариул гэхдээ Япон юмуу францаар. Оросыг украйнтай зууралдаад завгүй байх хооронд маш хурдан мега төслүүдээ амжуул. Хорчин гацаагчид оросын хятадын тагнуулууд хор хутгана ойлгомжтой, төмөр нүүрээ харуулаад бүгдийг нь барь гүйцэ

Avatar

Нэргүй 2024-09-11 202.179.25.43

уусгадаг технологиор гэдэг нь тодорхой болсон.

Avatar

medehgui baij soliorood baih yumaa. 2024-09-11 66.181.185.141

hogiin fransuudaar hezee ch bitgii atomiin stans bariulaarai daa> ted nariin tehnologo hotsorogdson tul delhiin neg uls frans yponoor atomiin stans bariulahgui bgaa shuu.Mungutui hyatad enhtheg turkuud finland ungar ulsuud hvrtel orosoor atomiin stans bariulij bna.. Orosuud hamgiin sain tehnilogotoi bas ashigalsan uranaa avdag tul odoo delhiin 14 orond orosuud atomiin stans barij bna> chi fransaar stans bariulij bgaa neg oroniig nerleed uguuch malaa.. Fransiin

Avatar

Лондон зураач 2024-09-11 90.212.131.42

Муу Оросын тагнуул чиний цаг дууссан.

Avatar

Нэргүй 2024-09-11 66.181.178.43

uran olborloh gees baigaa yumuu yostoi bolohgui shuu har novshnuudaa ur dagavar ni ayultaig ta muusain usan tolgoitnuud medehgui

Avatar

Нэргүй 2024-09-11 210.148.94.144

Оросруугаа тонил

Avatar

Лондон зураач 2024-09-11 90.212.131.42

Муу Оросын тагнуул чиний цаг дууссан. Одоо а нарыг хэн ч тоож сонсохгүй.

Avatar

Нэргүй 2024-09-11 202.9.40.185

Яаралтай гэрээг баталж ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй. Удах тусмаа аюултай. Хор орно шүү

Avatar

ббб 2024-09-11 210.148.94.144

Одоо Орос боовыг "босоо"-гоороо "хөх"-дөг хулхины эх орончдоос өгсүүлээд эсэргүүцээд эхэлнэ биз?

Avatar

Дэмжиж байна 2024-09-11 202.170.73.150

Баяр хүргэж амжилт хүсье

Avatar

Нэргүй 2024-09-11 149.88.103.36

Оросуудын гар хөл болсон гишүүд 1,6 тэрбумын үнэтэй Францын хөрөнгө оруулалтыг зогсоох гэж үзнэ шүү. Францын ашиг сонирхол Монголд байх нь манай тусгаар тогтнол болоод Европын Холбоотой харилцах сайн харилцаанд хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж