Хойд Солонгос “Парис-2024”-д оролцохоор болжээ

Хойд Солонгос “Парис-2024”-д оролцохоор болжээ

Хойд Солонгос “Парис-2024”-д оролцохоор болжээ

Хойд Солонгосын баг Парис хотыг зорьжээ. Тус улс сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа зуны наадамд оролцох гэж байна.

Олимпийн наадамд оролцох Хойд Солонгосын баг 20 орчим тамирчидтай. Спортын сайд Ким Ил Гук тэргүүтэй тус багийнхан Бямба гаригт Хятадын нийслэл Бээжин хотын нисэх онгоцны буудалд түр саатан, дараагийн нислэгтээ суусан. Энэ сарын 26-нд олимпийн наадам эхлэх юм. Тамирчид Хойд Солонгосын далбаатай цагаан хүрэм өмссөн бөгөөд эмэгтэй тамирчид цэнхэр юбка, эрэгтэй тамирчид цэнхэр өмд өмсөнө.

Олон улсын хэвлэлийн төлөөлөгчид тамирчдаас найман жилийн дараа анх удаа наадамд оролцох болсон талаар асуулт асуухад хариу мэдээлэл өгөөгүй байна.

Хойд Солонгос 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадамд оролцсон бол 2021 онд Токиод болох зуны наадамд баг, тамирчдаа илгээгээгүй. Үүний шалтгаан нь дэлхий даяар тархсан “Covid-19”  тахалтай холбоотой юм.  Хойд Солонгосын Олимпийн хорооноос тус улс олон улсын спортын арга хэмжээнүүдээс илүү олон медаль авах эрмэлзэлтэй байна гэж мэдэгджээ. Мөн энэ удаагийн наадамд оролцох болсон нь улс орныхоо нэр төрийг харуулах, Хойд Солонгосын ард түмнийг урамшуулах зорилготой гэж мэдэгджээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Хойд Солонгос олимпод оролцох замаар нэр хүндээ өсгөхийг хичээж байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TammyMiller 1 минутын өмнө 46.8.16.4

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2739998

Avatar

зочин 58 минутын өмнө 59.153.113.19

Спортын ямар төрлөөр олимпид оролцож байгаа юм бол?
Тамирчдад амжилт хүсье.

Avatar

CarolLan 59 минутын өмнө 109.248.167.184

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2739998

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж