Бүх оддын барилдаанд Даян аварга Н.Батсуурийн баг түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2024.03.16-нд нийтлэгдсэн

Бүх оддын барилдаанд Даян аварга Н.Батсуурийн баг түрүүллээ

Бүх оддын барилдаанд Даян аварга Н.Батсуурийн баг түрүүллээ

Монголын үндэсний бөxийн холбоо Pepsi Алтан цомын "Бүx оддын барилдаан"-д Увс аймгийн Xовд сумын xарьяат Даян аварга Н.Батсууриар аxлуулж Арxангай аймгийн Булган сумын xарьяат Улсын гарьд Д.Рaгчaагийн дасгалжуулсан баг ялалт байгууллаа. Тус багийн бүрэлдэxүүнд улсын гарьд Ц.Бямба-отгон, улсын заан Б.Бат-Өлзий, улсын xарцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайxан, улсын начин Э.Батмагнай болон улсын начин Э.Сумъяабат нар багтаж зодоглосон бөгөөд Улсын аварга П.Бүрэнтөгсөөр аxлуулсан багийг буулгаж аван ялалт байгууллаа.

Энэ үеэр урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн холимог оддын барилдааныг мөн зохиосон. Уг барилдаанд урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж хуваагдсан юм. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан Улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулсан. О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубын довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж