Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Төрийн ордонд эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтаар ямар асуудлыг хөндөж байна?
-Үндэсний хэмжээнд цэргийн мөрдөстэй эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Монгол Улсын зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд эмэгтэй ахлагч нарын эзлэх хувь 10-14 хувьтай байна. Салбар бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байна. Дэлхий дахинд ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө тунхаглаад олон жил боллоо. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх тэдний боловсрол, нийгмийн хамгааллын салбарт анхаарч ажилласан нь ахиц дэвшил гарч байна. Гэхдээ төрийн бодлогын түвшинд төрийн цэргийн байгууллагууд нэгдэж, гүйцэтгэгч болон даргалагч ахлагч нарын бодлогын асуудлыг анх удаа авч хэлэлцэж байна. Түүнчлэн эмэгтэй ахлагч нарын төлөөллийг улсын хэмжээнд, аймаг орон нутгаас нэгтгэн авч ирж нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаагаараа онцлогтой байна. Энэ чуулга уулзалтаар эмэгтэй ахлагч нарын хууль эрх зүйн асуудлыг сайжруулах, боловсронгуй болгохын тулд шинээр тодорхойлж байна. Бодлогын түвшинд нийгмийн хамгааллын асуудлууд орлогын тэгш бус асуудлууд албан тушаал, сурч боловсрох эрхтэй холбоотой асуудлуудыг төрийн түвшинд анхаарах бодлого чиглэлүүдийг тодорхойллоо.
-Он гарсаар жирэмсний амралттай байгаа эмэгтэйчүүдийн цолны нэмэгдлийг хассан гэх шүүмжлэл байна. Үүний шалтгаан юу вэ?
-Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэй алба хаагчид хүүхэд асарсан хугацаандаа цалин авдаггүй байсан. Тиймээс цэргийн албанд ажилласан жил нь амралттай байх хугацаа нь тасардаг байсан. Тиймээс энэ зохицуулалтыг хийсэн. Өмнө нь төрийн цэргийн байгууллагууд, ялангуяа Батлан хамгаалах яам жирэмсний амралттай байгаа хүүхэд асарч байгаа алба хаагчиддаа Батлан хамгаалах яамны сайдын тушаал гаргаж хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан ч гэсэн цэргийн цолны цалинг нь олгож ирсэн. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгал болон бусад даатгалтай холбоотой асуудлыг төсвөөс, цэргийн цолны цалинг хуульчилж олгох асуудлыг ярьж байна. Өмнө нь Батлан хамгаалах сайдын, Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар, агентлагын газрын тушаалаар жирэмсний амралттай байх хугацаанд нь цэргийн цолны цалинг нь олгож байсан. Энэ тогтолцоо үргэлжлээд явна. Гагцхүү үүнийг хуульчлах шаардлагатай байна. Чуулга уулзалтын төгсгөлд Хууль зүйн сайд албан ёсоор чуулганд оролцож байгаа эмэгтэй ахлагч нарт зарлана.
-Эмэгтэй алба хаагчдын тоо сүүлийн жилүүдэд өссөн үү, буурсан уу?
-Сүүлийн жилүүдэд эмэгтэй ахлагч нарын тоо тогтмол өсч байна.
Өмнө нь 10 гаруй хувьтай байсан бол өнөөдөр 14.8 хувьтай болсон байна. Дэлхийн жишиг 14 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл бид дэлхийн жишигт ирчихсэн байна. Нөгөө талаар энхийг сахиулах ажиллагааны тэгш бус байдлын асуудал хөндөгддөг.
Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог 15 хувьд хүргэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хуралдаан дээр амлалт өгсөн. Энэ амлалттай холбоотой эмэгтэй энхийг сахиулагчийн тоог ажиллагаанд оролцож байгаа баг бүрэлдэхүүний 10-аас доошгүй хувьд барих, штабын болон бие даан үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй ахлагч, оффицерүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэхэд тодорхой бодлогууд тууштай хэрэгжүүлж байна.
-Эмэгтэйчүүд болон эрчүүдийн хооронд адилхан шалгуур нөхцөл тавьдаг уу?
-Эмэгтэйчүүдийн хувьд энхийг сахиулах ажиллагаа болон дотоодод цэргийн албаны үйл ажиллагаанд аль ч утгаараа эерэг ханддаг. Хамгийн гол нь үүрэг гүйцэтгэх онцлогтой холбоотой техник зэвсэг дээр ажиллах, олон цагаар дарааллан үүрэг гүйцэтгэх, ээлжийн, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлд авч үзэх онцлогтой. Гэхдээ цэргийн албанд авч байгаа шалгуур үзүүлэлтийн тухайд эрэгтэй, эмэгтэй адилхан. Гол нь бтеийн тамирын болон бусад бие бялдарын шалгуур үзүүлэлтүүд эрэгтэй, эмэгтэйгээс шалтгаалаад стандарт нь үл ялиг өөр болохоос биш алба хаах онцлог нөхцлийн шалгуур үзүүлэлтүүд бүгд хууль эрх зүйн хувьд тэгш байгаа.
-Цас зудны эрсдэл өндөр байна. Танай яамны харьяа алба хаагчид нөхцөл байдал хүндэрсэн аймаг сумдад ажиллаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Зэвсэгт хүчин бол нийгмийн, улс орны хэмжээнд тайван цагийн өргөн үүрэгтэй байхыг зорилго болгон ажиллаж байна. Нийгмийн хэмжээнд тулгамдсан асуудлууд болох гамшиг, осол, цас зцд, иргэдийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд дээр зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар бодлогоор дэмжлэг үзүүлэх үүргийнхээ дагуу цас зудны хүндрэлтэй аймгуудад буюу 18 аймагт 400 гаруй алба хаагч, 100 гаруй техниктэй ажиллаж байна.
Тэр бүү хэл “Малчны хотонд цэргийнхэн ирлээ” гэдэг трэнд үг гарчихсан байна. Энэ бол хүнд цаг үед малчидадаа тусалж, цэргийн хүч, цэргийн зохион байгуулалтын давуу талыг нийгэмд харуулсан сайн үйл болж байна. Нөгөө талаас зэвсэгт хүчин үер ус, цас зуд, гал түймэр, гамшиг осол, өвчин тахлын үед иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байгаа хуулийн хүрээнд хийгдэж байгаа ажил.
-Зэвсэгт хүчний техникийн шинэчлэл дээр хэрхэн анхаарч байна. ОХУ-аас олон жилийн өмнө авсан автомашинуудаа засварлаад ашиглаж байгаа нь хоцрогдсон гэдгийг харуулж байна шүү дээ?
-Техник зэвсэглэлийн хувьд ОХУ-ын суурь зэвсэг дээр суурилсан, хадгалалтад байгаа урал, ЗИЛ-130 автомашинуудаа ихэвчлэн гаргаж байна. Зэвсэг техникийн шинэчлэлийн хувьд энэ оны нэгдүгээр сарди Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах төрийн бодлогыг УИХ-ын нэгдсэн чуулганаар анх удаа батлуулсан. Энэ хуулийг батлуулахын тулд өнгөрсөн 30 гаруй жил зургаан удаа оруулж батлуулж чадаагүй байсныг саяхан батлууллаа. Монгол Улс зэвсэглэл техникийн шинэчлэлээ хийх хууль эрх зүй, бодлогын баримт бичигтэй боллоо. Тиймээс энэ чиглэлээр цаашид тодорхой арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлнэ. Байлдааны зэвсэглэл техник, инноваци шингэсэн техникээр хангах ажлыг өндөр хөгжсөн, цэргийн дипломат харилцаатай орнуудтай хэрэгжүүлсээр ирсэн. Цэргийн зэвсэглэл техниктэй холбоотой асуудал олны өмнө нээлттэй яригдаад байдаггүй нууц асуудал байдаг учраас олон нийтийн дунд хуучирсан, хоцрогдсон техник хэрэгслээр төсөөлж боддог болохоос биш шинэчлэлүүд хийгдээд явж байгаа.
– Цэргийн алба хааж байх хугацаандаа амь насаа алдах цэргийн тоо олон байна. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна?
-Хугацаат цэргийн болон цэргийн алба хаагчид эндэж байгаа асуудал дээр шийдвэртэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна.
Цэргийн албанаас хүний хүчин зүйлээс үл шалтгаалж, учир битүүлгээр амь насаа алдах, эндэгдэл осол гарч байна. Үүнийг өнгөрсөн оны үйл явдлууд харуулж байна. Энэ асуудал дээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна.
Үеийн үед Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэрэгтэй холбоотой, эрсдэл өндөртэй салбарт янз бүрийн асуудал гарч ирсэн байдаг. Одоо бол нэлээд залруулагдаж нийгмийн хамгааллын хувьд, алба хаах орчин нөхцөлийн хувьд өөрчлөлт орж, шинэчлэл хийгээд явж байна.
Нэргүй 2024-03-06 139.5.218.146
хүний муугаар хооллодог хүн хүн биш араатан
Нэргүй 2024-03-06 202.9.46.75
Монголд цэрэг арми нэртэй татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан том салбар үнэндээ хэрэггүй
Арми нэртэй ажилгүй,архичин ,авгайчин а******н ,авилгачин лаларуудыг бүрмөсөн татан буулгаж,
Цагдаа нэртэй захиалгаар ажиллаж ,авилгаар амьдардаг лаларуудыг 50иас дээш хувиар цомхотговол ядуу монголд л хэрэгтэй ямар ч гарзгүй асуудал…..п***а
иргэн 2024-03-06 66.181.185.67
. ХАТУУ ЧАНД САХИЛГА БАТ,ДҮРЭМ ЖУРМЫН ДАГУУХ УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ДУТАГДАЖ БАЙНА. ДАЙН БАЙЛДААНЫ ҮЕ БИШ ЭНХ ЦАГ ШҮҮ НӨХӨР САЙДАА
Зочин 2024-03-06 59.153.113.55
Хүрэлсүх та 2 заригын ӨНөрөөгөөс уучлалт гуй сөгдөөд
Зочин 2024-03-06 139.5.218.247
Ийм хөлдүү царайтай юм арми удирдахгүй юм, үё үеийн генералууд үнэхээр жавхаалаг улсууд байсан, УИХ-д өрсөлдөх санаатай хөөгөөд явуул!!!
Нэргүй 2024-03-06 66.181.184.91
АЖЛАА ОЛИГТОЙ ХИЙЧИХГҮЙ БАЙЖ БАС ДЭЭШЭЭ.. ЭНЭ УДАА АРД ТҮМЭН СОНГОНО ХҮРЭЛСҮХ БИШ ГОРЬД …
ЗОЧИН 2024-03-06 103.212.116.43
ЭНЭ НЭГ СЗР СҮЛДГҮЙ САЙДЫН ОРОНЦОГ ХҮНИЙ ХҮҮХДИЙН АМИАР НААДЧИХААД ДАНДАА ГАЛНЫ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ХОЦОРЧ ҮЛДДЭГ НОВ Ш ШҮҮ?, ХАРИУЦЛАГА ТООЦСОН ЮМ БАЙХГҮЙ ДАНДАА СУГАРЧ ҮЛДЭНЭ, МУУ С ДА, ОЛОН ЦЭРГИЙН АМИЙГ ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ, БАРАГ Л ӨӨРСДӨӨ ҮХЧИХДЭГ УХААНЫ ЮМ ЯРЬДАГ С ДА ШҮҮ? ОГЦОРООЧ ГҮЛДИЙСЭН ХУЛГАЙЧАА?
Нэргүй 2024-03-06 213.87.160.222
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-06 66.181.160.37
Чи сонгуульд бэлдэн популист зан гаргаж 2023 онд 1400 оюутан цэрэг авч хугацаат цэргийн албанд татагдах хүний нөөцгүй болгосон. 2023 оны цэрэг татлагаар цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй, их дээд сургуульд суралцаж байсан оюутнуудыг хуу хамж татсаны гайгаар олон ч цэрэг эрс эрүүл мэнд амь насаараа хохирсон шүү. Нүгэл нүдээр чинь гарнаа. Худлаа гэвэл 2023 онд татагдсан цэргүүдээс эрүүл мэндийн шалтгаанаар хэдэн цэрэг халагдсаныг харчихаарай.
Зочин 2024-03-06 124.158.65.169
з****г техникээ шинэчлээд хэнтэй байлдах гээд байна. ийм хэрэггүй юманд хөрөнгө цацах тухай их хурлын шийдвэр буруу.
Нэргүй 2024-03-06 103.212.119.73
"учир битүүлгээр амь насаа алдах" явдал гарч байна гэсэн чинь ямар учиртай юм бол. Харь гаригийнхантай холбоотой юм болов уу
Зочин 2024-03-06 66.181.161.189
Хүний хүчин зүйл байхгүй байхад л ялаа шиг үхээд байдаг. Тэгвэл халдварт өвчин юм биш үү?
Иргэн 2024-03-06 124.158.64.101
япон солонгос цэргийн ёс зүй арга зүйгээс суралцах офицерууд бэлтгэхэд тэндээс суралцах хэрэгтэй байна. орос сургалт хоцрогдмол байна
Нэргүй 2024-03-06 66.181.160.37
Наадах чинь өөрөө оросын вооб хөхөгч