УБТЗ-ын экспортын тээвэр өнгөрсөн оныхоос 46.1 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын экспортын тээвэр өнгөрсөн оныхоос 46.1 хувиар өсчээ

УБТЗ-ын экспортын тээвэр өнгөрсөн оныхоос 46.1 хувиар өсчээ

Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг УБТЗ-ын тээврийн үзүүлэлт нотолж байна. 2023 оны эхний 9 сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 23.7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хувиар илүү байна. Тэр тусмаа экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46.1 хувиар илүү байгаа нь манай улсын валютын орлого нэмэгдэхэд чухал үүрэгтэй уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлт өссөнийг харууллаа. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ өссөн нь Замын-Үүд-Эрээн, Сүхбаатар-Наушки боомтын галт тэрэг солилцоо нэмэгдсэнтэй шууд холбоотой. УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд энэ оны хоёрдугаар сард хуралдсан хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр Хятад болон Оросын талтай сүүлийн 7 жилд тохирч чадахгүй байсан хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр тохирсон юм. Энэ нь манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх таатай боломжийг олгов.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж