Дайны 500 дахь өдөр: Зеленский цэргүүддээ талархал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2023.07.10-нд нийтлэгдсэн

Дайны 500 дахь өдөр: Зеленский цэргүүддээ талархал илэрхийлэв

Дайны 500 дахь өдөр: Зеленский цэргүүддээ талархал илэрхийлэв

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дайны 500 дахь өдөрт зориулан Хар тэнгисийн арлаас цэргүүддээ хандан видео мэндчилгээ илгээжээ. Оросын түрэмгийллийн эсрэг эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болоод буй Могойн арлаас Зеленский хэлсэн үгэндээ, "Арлыг буцаан авсан нь Украин улс газар нутгийнхаа жижиг хэсэг бүрийг эргүүлэн авахын аугаа их нотолгоо" гэж хэлсэн байна. Мөн тэрбээр 500 хоногийн турш эх орноо хамгаалахаар тэмцэж буй цэрэг нэг бүрд талархал илэрхийлжээ.

Зеленский уг видеог хэзээ бичүүлсэн нь тодорхойгүй. Тэрбээр дайны 500 дахь өдөр буюу Бямба гаригт Турк улсад хийсэн айлчлалаас буцаж ирсэн юм.

Турк улстай тохиролцсоны үндсэн дээр тэрбээр Азовсталь гангийн үйлдвэрийг хамгаалсан таван командлагчийг эх оронд нь буцаан авчирснаа зарласан. Гангийн үйлдвэрийн хамгаалагчид нь Мариуполь хотыг Оросын цэргүүдийг эзлэгдэх хүртэл эцсээ хүртэл тэмцсэн гавъяатай. Азовсталaн 2000 гаруй хамгаалагчид 2022 оны тавдугаар сарын дундуур гангийн үйлдвэрийг орхиж, Оросын талд олзлогдсон. ОХУ-ын зүгээс неонацист гэж буруутгаж буй Азовын үндэсний хамгаалалтын дэглэмийн бүрэлдэхүүнд багтдаг таван удирдагчийг есдүгээр сард хоригдлууд солилцох үеэр суллаж, Турк руу авч явсан.

т

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж