Хятадын тагнуул байж болзошгүй агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ниссэн хэрэг энэ оны эхээр гарсан. Эцэст нь, АНУ уг бөмбөлгийг Өмнөд Каролинагийн эрэгт буудаж унагасан тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл Хятадын зүгээс дахин нэг шинэ заналхийлэл бий боллоо гэж АНУ үзэв. Тодруулбал, АНУ-ын хаяанд, 150 хүрэхгүй км зайд буюу Куба улсын нутаг дэвсгэрт хятадууд тагнуулын баазаа барьж байна. Уг тагнуулын баазаар дамжуулан АНУ-ын баруун өмнөд хэсэгт байрлах цахим харилцаа холбоог хянах боломжтой. Гэхдээ тус бүс нутагт АНУ-ын өмнөд командлал болон бусад цэргийн байгууламж байдаг.
Хятад, Куба хоорондын энэ шинэ хамтын ажиллагаа нь Вашингтон, Бээжин хоёрын харилцааг улам дордуулах алхам болов. Хятад улс Латин Америк дахь нөлөөгөө хүчтэй тэлэх болсон нь олон жилийн турш санаа зовоож буй. Гэтэл Украины дайн хурцадмал байдалд шинэ эх үүсвэр нэмсэн.
Орос улс Хаванагийн ойролцоо тагнуулын бааз нээхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл мөн сүүлийн үед гарсан. Оросын албаны хүмүүс арал руу айлчилсантай холбоотойгоор энэ мэдээлэл таржээ.
Эх сурвалж: MIAMI HERALD
Холбоотой мэдээ