“Ирж буй цаг” яруу найргийн өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

“Ирж буй цаг” яруу найргийн өдөрлөг болно

 ЮНЕСКО 1999 оноос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Дэлхийн яруу найргийн өдөр болгон тэмдэглэхээр тунхагласан билээ. 
Монголын утга зохиолын салбарынхан ч жил бүрийн гуравдугаар сарын 21-нд яруу найргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Яруу найргийн өдрийг угтан Соёл, яруу найргийн академиас “Ирж буй цаг” нэртэй чөлөөт уншлага зохион байгуулах гэж байна. Шинэ залуу авьяастныг нээж, тэднийг хоорондоо санаа бодлоо хуваалцахад туслах зорилгоор зохиож буй уг өдөрлөг энэ сарын 18-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Улаан гэрт болно.  Яруу найргийн өдөрлөгөөр утга зохиолын олон төрлийн чөлөөт уншлагын цагийг тайзгүй зохион байгуулж буйгаараа онцлог аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж