"Nirvana’s Nevermind" цомгийн нүүрэн дээр нялх байхдаа гарсан эрэгтэй хамтлагийн эсрэг "хүүхдийн садар самууныг сурталчилсан" гэх үндэслэлээр шүүхэд хандаж байсан. Тэгвэл тус эрэгтэй шүүхэд ялагджээ. Өдгөө 31 настай Спенсер Элден нялх байхдаа цомгийн нүүрийг чимж байв. Тэрбээр хамтлагийн амьд үлдсэн хоёр гишүүн болон Курт Кобейны эдлэн газар, хэд хэдэн дуу бичлэгийн компани, гэрэл зурагчин Кирк Уеддлийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Учир нь Элдений зургийг цомогт ашиглахыг асран хамгаалагчид нь зөвшөөрөөгүй байсан гэж мэдэгджээ. Элден мөн энэ хавтас нь хүүхдийн садар самууныг сурталчилсан холбооны хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж, нялх байхдаа усан санд нүцгэн сэлж буй алдартай зураг нь насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн харьцаанд орсон дүр төрхийг харуулсан гэж маргажээ. Гэсэн хэдий ч Лос-Анжелес хотын АНУ-ын дүүргийн шүүгч Фернандо Ольгуин Элдений нэхэмжлэлийг хэтэрхий оройтсон гэж үзсэн тул ийм хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг гэж мэдэгдсэн байна.
"Billboard"-аас олж авсан шүүхийн баримт бичигт шүүгч "Нэхэмжлэгч нь [хүүхдийн садар самууныг харуулсан] нэхэмжлэлийн үндэслэл болох зөрчлийг олж мэдсэнээс хойш арван жилийн дотор гомдлоо гаргаагүй тул шүүх түүний нэхэмжлэлийг цаг үеэ олоогүй шаардлага гэж дүгнэв"гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Unilad
Холбоотой мэдээ