ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт гэнэт тасалдвал Герман улс гүн хямралд орно гэж тус улсын шилдэг шинжээчид Лхагва гаригт анхаарууллаа.
Германы эдийн засгийн таван хүрээлэнгийн тайланд дурдсанаар, ийм цочрол үүссэн тохиолдолд тус улс ирэх хоёр жилийн хугацаанд 220 тэрбум евро буюу 238 тэрбум ам.долларын эдийн засгийн гарцаа алдана. Германы ДНБ 2022 онд ердөө 1.9 хувиар өсч, 2023 онд 2.2 хувиар унана. Хэрэв хийн урсгал үргэлжилсээр байвал энэ жил 2.7 хувиар өснө.
Оросын байгалийн хийн хэрэглээг танах нь Европын хамгийн том эдийн засгийг хурц уналтад түлхэнэ гэж Киелийн Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны захирал, тайланг зохиогчдын нэг Стефан Кутс ярив.
Киев хотын захын хороолол Оросын цэргийн хүчний хяналтад байх үед, Буча хотод үйлдсэн харгислал илчлэгдсэн нь Европын холбоог Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгахад хүргэв. Мөн Орос Украиныг эзлэн авснаас хойш анх удаа эрчим хүчний асар их экспортын асуудлыг үүсгэсэн.
Европын холбооны /ЕХ/ удирдагчид Оросын нүүрсний импортыг бүхэлд нь зогсоохоор тохиролцов. Ирэн наймдугаар сар гэхэд нүүрсийг хориглоно гэж Европын холбооны эх сурвалж "CNN Business"-т мэдэгдэв. Шинэ, зургаа дахь удаагийн хориг арга хэмжээ аль хэдийн яригдаж байгаа бөгөөд ЕХ-ны зарим албан тушаалтнууд Оросын газрын тос, байгалийн хийн экспортод арга хэмжээ авахыг уриалав.
Гэвч ойрын хугацаанд Оросын байгалийн хийг хориглох нь 2020 онд байгалийн хийн хэрэглээнийхээ 46 орчим хувийг Оросоос авдаг байсан Герман улсад сүйрэлд хүргэнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлэв.
Энэ түлшийг байшингаа халаах, цахилгаан үйлдвэрлэх, үйлдвэрүүдээ эрчим хүчээр хангахад ашигладаг. Европын холбоо энэ онд Оросын байгалийн хийн импортыг 66 хувиар бууруулж, 2027 он гэхэд Оросын эрчим хүчний хараат байдлаас бүрэн ангижрахаар аль хэдийн хичээж байна.
Өнгөрсөн долоо хоногт Германы Сангийн сайд Кристиан Линднер тус улс Оросын эрчим хүчнээс татгалзахын тулд аль болох хурдан хөдөлж байна гэж мэдэгдсэн ч гэнэт зогсоход хүндрэл үүслээ.
ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтийг онилсноор өнгөрсөн сард сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд байгаагүй өндөр түвшинд хүрсэн Германы инфляци улам дордох магадлалтай. Хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн гэж тус улсын Холбооны статистикийн албаны мэдээлэв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ