"Шаардлага хангаагүй нотлох баримтаар 500 мянгаар торголоо"

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

"Шаардлага хангаагүй нотлох баримтаар 500 мянгаар торголоо"

"Шаардлага хангаагүй нотлох баримтаар 500 мянгаар торголоо"
НЭМЭЛТ: 12.30 ЦАГ

ШААРДЛАГА ХАНГААГҮЙ НОТЛОХ БАРИМТАД ҮНДЭСЛЭН ШҮҮХЭЭС 500 МЯНГААР ТОРГОЛОО

Д.АМАРТҮВШИН:

-Долдугаар сарын 26-нд хэргийн материалтайгаа танилцаад, найман сарын эхээр шүүх хурал болсон. Хэргийн нотлох баримтаар авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр 14 хоног хойшилсон. Тэрнээс хойш ор сураггүй байж байгаад, “Маргааш шүүх хуралтай” гэж Даваа гаригт залгасан. Хэргийн материалтай танилцаж амжаагүй байсан учраас өнөөдөр шүүх хурал боллоо.

Нотлох баримт хангагдаагүй. Мэдүүлэг авсан хүнийхээ гарын үсгийг зураагүй байсан. Уг нь дахиж мэдүүлэг аваад, гарын үсэг зурах ёстой байтал нөгөө нотлох баримт хангалтгүй мэдүүлэгт хууль зөрчөөд, дахиад гарын үсэг зуруулсан байх жишээний. Ийм шаардлага хангахгүй нотлох баримтад үндэслээд, шүүхээс н.Булгантамир бид хоёрт зөрчлийн хэргээр 500 мянгаар торгох шийдвэр гарлаа.

Би хуулиа дагана. Би хуулиа дээдэлдэг хүн. Гол нь яг надтай адилхан улбар шар дэглэмд яг намайг үйл ажиллагаа зохион байгуулснаас сар гарны дараа хэдэн мянган хүн цуглуулаад ямар ч зай барихгүй, “махан овоо” босгосон эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцно биз дээ.

НЭМЭЛТ: 13.00 ЦАГ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас зөрчилд холбогдогч Д.Амартүвшин, Д.Булгантамар нарт Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн…" мөн хуулийн 5.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "…Эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан…" зөрчилд тус тус арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн хэргийг хянаад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр "…Флаш моб" нэртэй цуглааныг бүртгэлгүйгээр зохион байгуулж, хорио цээрийн дэглэм, хягаарлалт тогтоосон Нийслэлийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/477 дугаартай захирамжийг зөрчсөн зөрчил үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж зөрчилд холбогдогч Д.Амартүвшин, Д.Булгантамир нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

КОМЕДИАН Д.АМАРТҮВШИНГ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОВ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд комедиан Д.Амартүвшинд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс түүнд 500 мянган төгрөгийн торгуулийн ял оноожээ.

Сүхбаатарын талбай дээр өнгөрсөн долдугаар сард “Тэвчээр тасарлаа” жагсаал зохион байгуулах үеэр Д.Амартүвшинд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж