Байр суурь: Төсвийн орлогыг хэтэрхий өөдрөг тооцоолжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

Байр суурь: Төсвийн орлогыг хэтэрхий өөдрөг тооцоолжээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас 2022 оны улсын нэгдсэн төсвийн төсөлтэй холбогдуулан өчигдөр (2021.10.15) эдийн засагч, судлаачдын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав.


Энэ үеэр ирэх жилийн төсвийн төсөлд дүн шинжилгээ хийсэн Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Инфляцын өсөлт өрхийн амьжиргаанд дарамт болж эхэлсэн. Иргэдийн худалдан авах чадвар буурсан. Үүнийг төсвийн бодлогод харгалзаж үзэх ёстой. Хил гааль тойрсон асуудал, худалдааны хүндрэл бэрхшээл үргэлжилсэн хэвээр байна. Ийм нөхцөлд төсвийн орлогыг ихээхэн өөдрөг тооцоолсон дүр зураг харагдаж байна. 2022 оны төсвийг сайжруулах алхмыг эхлүүлсэн нь олзуурхууштай. Гэхдээ агуулгын хувьд томоохон өөрчлөлт гарсан зүйл бага байна. Төсвийн шинэчлэлийг нэг жилийн хугацаанд хийх боломжгүй. Шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх ёстой. Хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг төсвөөс олж харахгүй байна. Халамжийг хумьсан гэхээс илүү хэлбэр нь өөрчлөгдсөн, зарлага хэт өссөн байна. Тусгай сангуудын үр ашгийг сайжруулах хэрэгтэй.

Эдийн засагч Н.ЭНХБАЯР:

-Төсөв, мөнгөний бодлого улс орны дунд болон урт хугацааны бодлогод чухал ач холбогдолтой. Зөвхөн өнөө, маргаашийн нөхцөл байдлаа бид харж болохгүй. Засгийн газрын өр төлбөр, түүний дарамт эрс нэмэгдсэн байна. Өрийг бүх түвшинд анхаарахгүй бол хүндрэх тийшээ хандсан. Өрийн эмзэг байдал улам нэмэгдсэн гэсэн үг. Үүнд Засгийн газрын гадаад болон дотоод өр орж байна. Анхааруулах түвшнээс аль хэдийнэ давчихсан. Төсвийн бодлого дээр алсыг харсан бодлого барихгүй бол маш их хэмжээний өр үйлдвэрлэж байна.


ТӨСВИЙН БОДЛОГО ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ САЛГАЖ ХАРААД БАЙГАА НЬ БУРУУ

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, төсвийн орлогыг хэтэрхий өөдрөг тооцоолсонтой санал нэг байгаагаа илэрхийлж, төсвийн төлөвлөлт, түүний үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь хэмжих, тооцоолох шаардлагатайг онцлов.

Эдийн засагч, судлаачид Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сантай холих нь зөв шийдэл биш. Халамжаас хөдөлмөрт гэдэг нь лоозонгийн чанартай байгааг хэллээ. Мөн төсвийн төлөвлөлт хэлэлцүүлэг, төсөв батлах үйл явцыг эрс шинэчлэх нь зүйтэй гэсэн санал гаргав. Төсөв нь зөвхөн тухайн жилийн биш урт болон дунд хугацааны үр дагавартай байдаг, төсвийн бодлого хөгжлийн бодлогыг салгаж хараад байгаа нь буруу. Үүнээс гадна Ирээдүйн өв сангийн менежмент нь төр өөрөө биш, хөндлөнгийн хувийн компани хариуцах нь илүү үр дүнтэй, хөрөнгө оруулалт нь тархсан эдийн засаг үр ашиггүй байдаг байдал хэвээр байна. Хөрөнгө оруулалтаа хөгжил рүү чиглүүлэх нь оновчтой гэсэн санал дэвшүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж