"Энгийн мөрөөдөл" биелүүлэх чалленжид нэгдэхийг уриалж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

"Энгийн мөрөөдөл" биелүүлэх чалленжид нэгдэхийг уриалж байна

Төслийн эхний шатны зорилго бол 50 хүүхдийн Бионик гартай болгох бөгөөд уг зорилгын хүрээнд есдүгээр сарын 18-ны өдөр Хүүхдийн энгийн мөрөөдөл ТББ, Сим Бионикс ХХК өөрсдийн хандивын санхүүжилтээр эхний гарыг төслийн нээлтийн үеэр бэлэглэсэн бөгөөд үлдсэн 49 гарны хандивыг босгоход доорх компаниудыг нэг компани нэг энгийн мөрөөдлийг биелүүлээсэй хэмээн уг постоор албан ёсоор уриалж байна.

Энгийн мөрөөдөл төсөл нь Монгол улсын хэмжээнд байгаа 6-18 насны зүүн, баруун эсвэл хоёр гар нь тохойноос урагш байхгүй нийт 500 орчим хүүхдүүдийг Сим Бионикс ХХК Монгол инженерүүдийн хөгжүүлсэн Скайвалкер 5 дахь хувилбарын гарыг бүтэж буй өртгөөр нь олон нийт компаниудын хандивын санхүүжилтээр бэлэглэх төсөл юм.

Сим Бионикс ХХК нь 2019 оноос эхлэн Бионик гарыг Монголдоо хөгжүүлж ирсэн бөгөөд уг хугацаанд нийт 5 хувилбарыг гарыг бүтээж 6 хүүхдэд бэлэглээд байгаа билээ.

Мөн хувь хүн та хандив өргөх хүсэлтэй байвал дараах холбоосоор хандив өргөх боломжтой.

Албан ёсны фэйсбүүк хуудас: Энгийн мөрөөдөл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж