Эхний хагас жилд 665 газар хөдлөлт бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.21-нд нийтлэгдсэн

Эхний хагас жилд 665 газар хөдлөлт бүртгэгджээ

Эхний хагас жилд 665 газар хөдлөлт бүртгэгджээ

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгджээ. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин олон бүртгэгдсэн. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 60 цамхаг байдаг. Бид 15 цамхгийг нэмж байгуулах гэж байна" гэв.

Мөн тэрээр, газар хөдлөлтийн гамшгийг цаг минут, он, сар, өдрөөр нь урьдчилан хэмжиж гаргах техник хэрэгсэл шинжлэх ухаанд одоогоор гараагүй байгаа. Одон орон судлал хөгжиж байгаа учир тодорхой хэмжээний мэдээллийг урьдчилж тооцоолох, уламжлалт арга буюу ан амьтад мэдэрдэг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ мэрэгч амьтан, могой, мэлхий үзэгдэх нь газар хөдлөх дохио гэдэг нь батлагдсан шинжлэх ухаан биш гэдгийг анхааруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж