"Токио-2020" зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ширээний теннисний тэмцээний үеэр Өмнөд Солонгосын тамирчинг арьс өнгөөр ялгаварласан Грекийн тайлбарлагч ажлаасаа халагджээ.
Тус телевиз нь Грекийн туршлагатай сэтгүүлчдийн нэг Димостенис Кармирисийг тусгай тайлбарлагчаар урин ажиллуулж байсан ч шууд дамжуулалтын үеэр зохисгүй үг хэлсэн учир гэрээгээ цуцалсан байна.
Тодруулбал, Өмнөд Солонгосын тамирчин Жеон Ёнг-шик Грекийн тамирчинг ялсны дараа тайлбарлагч солонгос тамирчныг "Тэдний нүд нь нарийхан хэрнээ бөмбөг нааш цааш хөдөлж байгааг яаж хараад байгааг нь би ойлгохгүй байна" хэмээг ярьжээ.
Удалгүй цахим сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулж, "ERT" телевиз мэдэгдэл гарган Кармиристай гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AP